-Монголд төдийлөн дохионы хэлмэрчтэй кино байдаггүй. Тэгвэл яагаад энэхүү кинонд дохионы хэлмэрч оруулах болсон, хэн танд анх хамтран ажиллах санал тавьсан бэ?
-Кино нээлтээ хийхээс долоон хоногийн өмнө киноны продюсерийн багаас “Take-Off” хамтлагийн дуучин ерөнхий продюсер Б.Батзолбоо ах маань надтай холбогдож киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, “Бид хүн болгонд хүртээмжтэй байлгахыг хүсэж, ялангуяа сонсголын бэрхшээлтэй иргэддээ энэхүү киногоо хүргэх зорилготой байна” гэсэн. Ингээд маргааш нь зохиолоо уншаад, шууд ажилдаа орсон.

-Уран бүтээлчдийн багаас өөрийг чинь сонгосон шалтгаанаа хэлсэн байх?
-Тийм ээ. Би ч бас сонирхожу асуусан л даа. “Надаас илүү чадвартай, надаас илүү олон жил ажилласан туршлагатай олон хэлмэрч бий. Яагаад намайг сонгож байгаа юм бэ” гэж асуухад, киноны продюсер маань “Бид залуу үеийг дэмжих зорилготой байгаа. Өмнө нь зурагтаар гарч, үзэгчдийн нүдэнд дасал болсон дохионы хэлмэрч гэхээсээ илүү шинэ залуу үеийн төлөөлөл болж буй чамайг бид мундаг залуу гэж харж байгаа болохоор хамтран ажиллахаар сонгосон” гэж урам өгсөн. Тэгээд л өөртөө итгээд ажилласан даа.
-Жүжигчин хүн өөрт оногдсон дүрдээ илүү төвлөрч, тухайн дүрдээ л илүү ажилладаг. Харин дохины хэлмэрч зохиолоо бүхэлд нь уншиж, дүр болгоны хэлж буй үг, сэтгэл хөдлөл, үйл байдлыг дохионы хэлээр илэрхийлдэг. Энэ бүх үйл явцын дунд хэцүү зүйл тулгарч байв уу?
-Монголд анх удаа дохионы хэлмэрчтэй кино гарч байгаа учир кино багийнхан болон миний хувьд хэрхэн дүрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, дүрүүдийн давхцан хэлэх үгийг яаж илэрхийлж ойлгуулах зэрэг олон асуудалд хэрхэн ажиллахаа ойлгохгүй хэцүү байсан. Хэлмэрч хүний хувьд ур чадвар шаардсан ажил болсон. Энгийн хүн энэ киног үзэхдээ дүрийн хоолойны өнгө, царайны хувирлыг ажиглаад энэхүү кинонд юу болж байгааг амархан ойлгоно. Миний хувьд тэрхүү хувирал, хоолойны өнгө зэргийг дохио болон царайгаараа илэрхийлж, хурдан шилжилт хийх шаардлага гарсан. Гэхдээ энэ бүхэн хэцүү гэхээсээ илүү шинэ сорилт, шинэ боломж байсан учраас хэлмэрчийн ур чадвараа шинэ түвшинд хүргэх сонирхолтой үйл ажиллагаа шиг санагдсан.
-Энэхүү кинонд дохионы хэлмэрч хийснээрээ зорилтот үзэгчдээс ямар нэг сэтгэл хөдөлгөм ч гэх юм уу, сэтгэгдэл ирж байгаа юу?
-Тийм ээ. Миний хувийн сошиал хаяг руу “Өмнө нь ээжтэйгээ кино үзэхэд нь дандаа дохионы хэлээр орчуулга хийж хамт үздэг байсан. Энэ кино гарснаас хойш дохионы хэлтэй хувилбарыг үзээд орчуулга хийх шаардлагагүй болсон. Сонин хэрнээ баяртай мэдрэмж төрж байна. Танд болон кино багийнханд баярлалаа” гэсэн байсан. Тэрийг хараад зорьсон хүмүүсдээ хүрж байгаа юм байна хэмээн баярласан. Мөн киноны нээлтийн үеэр киног дохионы хэлмэрчтэй хувилбараар гаргасан. Сонсголын бэрхшээлтэй иргэд үзээд сэтгэл хангалуун харагдсан.

-Тус кинонд тайз, дэлгэцийн салбарт өөрсдийн дүрээ тамгалсан цөөнгүй жүжигчин тоглосон. Таны хувьд дэргэдээс нь харж хамтран ажиллахад хэний дүрдээ ажиллаж байгаа байдал илүү сэтгэлд тань үлдсэн бэ?
-Хамгийн сэтгэлд үлдэж, ур чадварыг нь биширсэн хүн гэвэл МУСТА, жүжигчин Н.Цэнд-Аюуш эгч байсан. Киноны жүжигчидтэйгээ төдийлөн уулзаад яриа өрнүүлж үзээгүй байсан боловч нээлтийн үеэр Н.Цэнд-Аюуш эгчтэй ярилцах завшаан олдсон. Зөвхөн ур чадвар гэхээсээ гадна хүмүүстэй харилцах харилцаа нь хүндлэл төрүүлсэн. Анх надад хүндэлдэг хүнийхээ жүжиглэх ур чадварыг дохиогоор үзүүлэхдээ доош нь татчих вий дээ гэсэн айдас байсан. Гэвч ярилцаж үзэхэд маш нээлттэй, залуу үеэ дэмждэг, боловсон хүн шиг санагдсан. Түүний ярианаас хүн бүр өөрийн гэсэн хийж чадах зүйлтэй, үүнийхээ төлөө тууштай, зорилго тавьж чадвал үр дүнд хүрдэг юм байна гэдгийг мэдэж авсан.
Хэлмэрч хийх явцдаа киноны аль хэсэг дээр хамгийн их сэтгэл эмзэглэсэн бэ. Нөгөө талаар баяртай мөч ч байсан байх?
-Хэлмэрч хийж эхлэх үедээ би үзэгчидтэй адил киногоо хамт үздэг. Зарим үед кинондоо хэтэрхий орж үзэх гээд байх үе бий. Хамгийн хүнд хэсэг жүжигчин Н.Ялалт ах өөрийн хүүтэйгээ хоригдож буй үед нь уулзаад хэрэг хүлээлгэх гэж оролдсон нь их бачимдах сэтгэл төрүүлсэн. Үзэгчдийн сэтгэгдлийг уншаад “Миний ч гэсэн дургуй хүрсэн” гэж бодогдсон. Харин таалагдсан хэсэг бол Оюунаа буюу Н.Цэнд-Аюуш жүжигчин нас барсан охины ээжтэй уулздаг үе байсан. Тэр хоёрын яриан дундах дүрэлзээн, нүдний харц, биеийн хэлэмж үнэхээр гайхалтай байсан.
-Өмнө нь та өөр уран бүтээл дээр ажиллаж байсан уу?
-Одоогоор хэлмэрчийн мэргэжлээр мэдээ, подкаст дээр ажиллаж байгаа. Зарим тохиолдолд зар суртчилгаа, танилцуулга видео, контент болон маркетингийн чиглэлээр ажилладаг. Өөрт олдсон ажил, боломжийг аль болох алдахгүй байхыг хичээдэг учир салбар бүрт өөрийгөө дайчилж ажилладаг. Ялангуяа, Монголын хамгийн анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд хамтарч ажилласандаа өөрөөрөө их бахархаж байгаа.
-Кинонд хэлмэрч хийхдээ юуг анхаарах хэрэгтэй санагдсан бэ?
-Дохионы хэлмэрчээр ажиллах тэр дундаа кинон дээр ажиллах нь ур чадвар шаарддаг. Ялангуяа хэлмэрчийн чадварын талаар үзэгчдээс шүүмжлэл мэр сэр орж ирнэ. Би чадах болов уу, яах бол гэсэн төрөл бүрийн айдас байсан. Ямартай ч тэр бүхнийг үл тоож, санаанд чинь багтаад өөрийгөө чадсан байгаагаар харж байвал оролдоод үзэх хэрэгтэй. Өөртөө итгэх тал дээр л илүү анхаармаар санагдсан. Үр дүн нь хараахан хангалттай илрээгүй байна. Үүний дараа л цаашид юунд анхаарахаа дүгнэх байх гэж бодож байна.
-Яагаад дохионы хэлмэрч болохоор шийдсэн бэ?
-Аав, ээж маань хоёулаа сонсголын бэрхшээлтэй. Том болохын хэрээр аав ээждээ төвөг удахгүйн тулд мэддэг зүйлээрээ мөнгө ольё гэж бодсон. Шууд л өөрөө MNC, “NTV” телевизд очиж анкет бөглөсөн. MNC телевиз удалгүй хариу өгч, тэнд гурван сар ажиллаад, үүний дараа NTV-ээс хариу ирж хоёр сувагт зэрэг ажиллаж эхэлсэн. Тухайн үед би 17 настай байсан. NTV телевизэд тогтвор суурьшилтай гурван жил ажилласан. Ажиллаж эхлээд шантрах зүйл цөөнгүй байсан. Хэдий дохиж чадах ч гэсэн зарим мэдээний нарийн үгийг илэрхийлж чадахгүй үсэглсээд мэдээнээсээ хоцрох үе байсан. Тухайн үед хүмүүс дохионы хэл мэдэхгүй хүн байна, болиул гэх мэт сэтгэгдэл үлдээдэг байсан. Гэхдээ өнөөг хүртэл тууштай ажилласны дүнд өөрийгөө хэний ч өмнө нүүр бардам хэлмэрч болж чадсан гэж боддог. Одоо Eagle телевиз, E-Mongolia болон давхар подкастан дээр ажиллаж байгаа.
-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу байгаа вэ?
-Би “Их-Засаг” санхүүгийн эдийн засгийн сургуульд бизнесийн удирдлагаар суралцдаг. Энэ жил төгсөх дамжааны оюутан учраас ойрын хугацаанд нэг их том зүйлд өөрийгөө сорих бодолгүй байгаа. Өмнө хийж дассан кино, мэдээний чиглэлээр ажиллах санал ирэх юм бол татгалзахгүй хүлээж авна гэж бодож байна. Сургуулиа төгсөөд өөрийн дохионы хэлмэрч хийх чадвар, үндсэн мэргэжил болох бизнесийн удирдлагыг хослуулан ажиллах зорилготой байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
М.СҮНДЭР
| Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна |
|
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |