• Өнөөдөр 2026-11-06

Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов

Биткойны ханш суларсантай холбоотойгоор дэлхийн криптовалютын зах зээлийн үнэлгээ өөрчлөгджээ. Тухайлбал, криптовалютын тэргүүлэгч биткойны ханш сүүлийн долоо хоногт 4.6-5 хувиар буурч, 76 мянган ам.доллар болсонтой холбоотойгоор криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болсон байна. Түүнчлэн этереумийн ханш 6.1 хувиар буурч, 2258 ам.доллар болсныг “CoinMarketCap” мэдээлэв.

Шинжээчид зах зээл дэх криптовалютад мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлт гарч байгааг АНУ-ын Конгрессын завсрын сонгуультай холбон тайлбарлаж байгаа бөгөөд Америкийн хөрөнгийн биржүүүдэд хувьцаануудын ханш, тэр дундаа технологийн компаниудын хувьцааны ханш огцом унасан нь нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

 

 

 


Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188