Монголчууд Эзэн богд Чингис хааныхаа нэр, хөргийг архины лонх, шар айргийн шилэнд залаад он удаж байна. Бид ч үүнийг юман чинээ тоохоо байгаад аль хэдий нь дөжирч орхисон. Хар, шар, морьтой, задгай гэдгийн араас Чингис гэдэг үг залгахад л захын нэг монгол хүн архи, шар айргийн тухай ярьж буйг ойлгоно. Шулуухан хэлэхэд, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид олон улсын шаардлагад нийцсэн амт, чанараасаа урьтаж “Чингис” хэмээх нэрээр дэлхийд гарсан гэвэл хилсдэхгүй. Хамгийн их хүндэтгэж, эрхэмлэн дээдэлдэг хааныхаа нэрийг архи, пивоны шошгод хэвлэснийг үзсэн гадаадууд ч гайхширлаа барж, эгдүүцэж байсан нь дамжиггүй. Тухайлбал Парис хотноо байрладаг олон улсын АFP буюу Пранц прэсс агентлагаас 2006 онд гаргасан нийтлэлдээ Чингис хааны нэрээр шошгожуулсан бараа бүтээгдэхүүний худалдаа, тэр дундаа архины брэнд хэрхэн өргөжиж байгааг цохон тэмдэглэсэн байдаг. Мөн манай эрдэмтдийн төлөөлөл ч дуугүй суусангүй. “Дэлхийн ямар ч улс өөрийн баатрынхаа нэрээр архи, дарсаа нэрлэдэггүй” хэмээн эрс шүүмжлэлтэй хандсаар иржээ.
Монгол төрийн түшээд сүүлийн жилүүдэд эх түүхээ ойлгодог, эзэн хаанаа дээдэлдэг болж буй нь сайн хэрэг. Ийн хэлэхийн учир нь эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж, төрийн дээд одон медалиа ч түүний нэрээр нэрийдсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залах үйл хэргийг ч өрнүүлсэн. Харин энэ бүхний цаана асуулт, асуудал хэвээр үлдсэн нэгэн асуудлыг төрийн түшээд хэлэлцэж эхлэв. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
“… аливаа төрлийн согтууруулах ундаа болон тамхинд ашиглахыг хориглох …” гэж нэмэх саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад 12 гишүүн буюу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6. хувь нь дэмжсэн.
Дээрх тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир, Л.Гантөмөр нар асуулт асууж, УИХ-ын дарга С.Бямбацогт хариулт, мэдээлэл өгч харагдсан. Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөр гишүүн “УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан нь зүйтэй. Бид Их Эзэн Чингис хаанаа хүндэтгэх учиртай. Энэ агуулгаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаад монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсан. Иймд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг архи, тамхи зэрэг бараа, бүтээгдэхүүний шошгод хэрэглэхгүй байх нь зүйтэй” хэмээн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Улмаар Л.Гантөмөр гишүүний гаргасан төслийн 5 дахь дэд заалтын “журамлах” гэсний дараа “… аливаа төрлийн согтууруулах ундаа болон тамхинд ашиглахыг хориглох …” гэж нэмэх саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад 12 гишүүн буюу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6. хувь нь дэмжсэн. Үүний дараагаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 12 нь дэмжсэнээр энэ талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Нэгэнт санаачилж, энэ хүртэл явсан учир тогтоолын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, эцэслэн батлагдах нь дамжиггүй. Мэдээж хэрэг АПУ-гаас эхлээд согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж УИХ-д суугаа зарим нэг гишүүн, тэдгээрийн нөмөр нөөлөг, дэмжлэгээр УИХ-д гарсан нэр бүхий хүмүүс эсрэг санал илэрхийлэх нь ч байх л асуудал.

Ардчилсан тогтолцоонд шилжиж, чөлөөт зах зээл бий болсноор хэн чадалтай, хэн сэтгэдэг нь өөрийн бизнесийг явуулах нь түүний эрх болсон. Энэ ч утгаараа бид их хааныхаа нэрээр архи гаргасанд нь илт дургүйцсэн ч, шийдлийг эс олсоор өнөөг хүрсэн. Тэдэнд ч мөн буруу өгч болохгүй. Чухам хамгийн зөв маркетинг, хамгийн их борлуулалтын эх үндэс нь болох учир бараа, бүтээгдэхүүндээ Чингис нэр өгсөн байх. Өөрөөр хэлбэл, эдгээр архи анх гарч байхад цаг үед ёс зүйн хэм хэмжээ, ёс суртахууны тухай ярихаас биш яг энэ асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчин байгаагүй нь тэдэнд давуу тал болсон ч байж мэднэ. Ямартай ч өнөөдөр Монголд “Чингис хаан” хэмээн нэрлэгдсэн, согтууруулах ундааны төрлийн үндсэн найман брэнд бүтээгдэхүүн бий болсон байна.

.jpg)
.jpg)
Ямартай ч өнөөдөр Монголд “Чингис хаан” хэмээн нэрлэгдсэн, согтууруулах ундааны төрлийн үндсэн найман брэнд бүтээгдэхүүн бий болсон байна.
Хэрэв Чингис хааны нэр, хөргийг согтууруулах ундааны шошгод хэрэглэхийг хоригловол дээрх байгууллагуудын гадаад худалдаа, экспортын хэмжээ, тогтмол орлогод хүнд цохилт болох юм. Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий үйлдвэрлэгчид дэлхий дахинд танигдсан амт, чанараа хадгалсан цоо шинэ брендийн эрэлд гарах болох нь. Харин нэгэнт үйлдвэрлэгдэж, агуулахад хадгалагдаж буй бараа бүтээгдэхүүний нөөцийг УИХ болон Засгийн газар уян хатан нөхцөлтэйгөөр зохицуулж чадах эсэх чухал шийдвэртэй нүүр тулах болов уу.
| ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ |
|
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |