• Өнөөдөр 2024-05-03

ТАНИЛЦ: МЕТРОНЫ ЗӨВЛӨХИЙН 181 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ ӨРСӨЛДӨЖ БУЙ МОНГОЛ КОМПАНИУДЫН ЭЗЭД

2024-03-25,   10214

        Улаанбаатар хотыг метротой болгох “үлгэр”-ийг үе үеийн Хотын дарга нар ярьж ирсэн. 2008 онд Хотын дарга Г.Мөнхбаяр Солонгосын компаниар ТЭЗҮ хийлгэж, 2017 онд ашиглалтад оруулна гэж ам өчгөө ч өгч байлаа. Дараа нь 2012 онд Хотын дарга Э.Бат-Үүл Японы ЖАЙКА-гаар ТЭЗҮ хийлгэж, 2020 онд ашиглалтад оруулна гэж мөн л ам өчиг өгч байлаа. Бүр автобусны “Драгон” төвийн урд метроны “Драгон өртөө” гэх төмөр хөшөө ч босгож байв. 
 
Харин тэдний дараагийн Хотын дарга нар метроны “үлгэр”-ийг үргэлжлүүлэхээс айсан. Тиймдээ ч метроны “үлгэр” Су.Батболдын үед тусгай замын автобус, С.Амарсайханы үед дүүжин тээвэр, Д.Сумъяабазарын үед баганан тулгуурт хөнгөн галт тэрэг болгож, хэдэнтээ зүсээ хувилгасан. Тэгээд ч бүтээгүй. 
 
Харин Х.Нямбаатар Хотын дарга болсноосоо хойш “Улаанбаатар метро”-г 2028 онд ашиглалтад оруулна гэж ярьж яваа. Гэхдээ Г.Мөнхбаярын 2017 он, Э.Бат-Үүлийн 2020 он гэх метроны амлалтууд биелээгүй учраас Х.Нямбаатарын 2028 он гэх амлалтад ард түмэн төдийлөн итгэл муутай байгаа. Ямартай ч Х.Нямбаатар 181 тэрбум төгрөгөөр “метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэх” олон улсын тендер зарласан. Тус тендерт монголоос “Бодь интернэшнл” ХХК, “Зэд прожект” ХХК, “Монконсалт” ХХК, “Эм Си Пи Си Жи Ар” ХХК, “Ар Си Эс Си” ХХК гэх таван компани, Англи, Энэтхэг, Хятад, Япон, Солонгосоос тус бүр хоёр, Герман, Израйл, Орос, Франц, Швейцараас тус бүр нэг, нийт 20 компани өрсөлдөж буй. Тун удахгүй аль компани “Улаанбаатар метро”-ны төсөлд 181 тэрбум төгрөгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсныг нийтэд зарлана. 
 
Тэгвэл бид “Улаанбаатар метро”-ны зөвлөх үйлчилгээний 181 тэрбум төгрөгийн тендерт өрсөлдөж буй таван монгол компанийн эзэд болон үйл ажиллагааг нь танилцуулж байна.
 
“Бодь интернэшнл” ХХК-ийг “Голомт” банкны эзэн Данзандоржийн Баясгалан эзэмшдэг. Д.Баясгалан эхэндээ “Бодь интернэшнл” ХХК-аараа барилга барьдаг байсан бөгөөд төв талбайн хажууд байрлах “Бодь цамхаг”, Баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхон, “Шинэ төгөл” болон “Санзай” гэх хаус хотхонууд, “Шангри-Ла”-гийн зүүн талд байрлах “Эмбасси резиденс” оффис, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” цогцолбор зэргийг барьсан. Харин 2018 оноос эхлэн төрөөс төсөл, тендерүүдийг түүж эхэлсэн. Тодруулбал, 2018 онд “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр”, 2020 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр зам, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн төсөл, “Богдхан төмөр зам”-ын төсөлд зэрэгт “Бодь интернэшнл” ХХК “ногоон гэрэл”-ээр шалгарсан байдаг. 
 
Харин одоо Д.Баясгалан “Улаанбаатар метро”-ны төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх 181 тэрбум төгрөгийн тендерт өрсөлдөж байгаагаас гадна “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийнхаа барьж буй 300МВт-ын “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-аараа “Улаанбаатар метро”-г цахилгаанаар хангахаар тохироод буй. 
 
“Зэд прожект” ХХК-ийг Дондовцэрэнгийн Дөлгөөн гэгч эзэмшдэг. Гэхдээ үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч буюу жинхэнэ эзэн нь түүний төрсөн ах Дондовцэрэн Занабазар. Д.Занабазар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, 2007 оноос ШУТИС-ийн Барилгын сургуулийн багш, 2011 оноос “Зэд прожект” ХХК-ийн Ерөнхий захирал, 2014 оноос “Криетид монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал, 2016 оноос Г.Мөнхбаярыг Барилга хот байгуулалтын сайд байх үед тус яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Харин 2018 оноос “Зэд прожект” ХХК-ийн зөвлөх инженер, “Эрэл групп”-ын Ерөнхий инженерээр ажиллаж байгаа ажээ. 
 
     “Зэд прожект” ХХК нь Хэнтий аймгийн Батширээт сумын 100 ортой дотуур байрны барилгын зураг төсөл, Дундговь аймгийн Усан бассейны цогцолборын барилгын зураг төсөл, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 50 ортой цэцэрлэгийн барилгын зураг төсөл, Дундговь аймгийн Адаацаг сумын спорт заалны барилгын зураг төсөл, Хэнтий аймгийн Батширээт сумын 10 ортой эмнэлгийн барилгын зураг төсөл, Дархан-Уул аймгийн Дархан сумын 960 хүүхдийн сургуулийн барилгын зураг төсөл, Дорнод аймгийн Сэргэлэн сумын 160 хүүхдийн сургуулийн барилгын зураг төсөл зохиогчоор тус тус ажиллаж байжээ. 
 
Харин Д.Занабазарын “Криетив монголиа” ХХК нь СХД-ийн 40-р хорооны 640 хүүхдийн барилгын зураг төсөл, Төв цэвэрлэх байгууламжийн зураг төслийн туслан гүйцэтгэгч, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын өргөтгөлийн зураг төсөл, Төв талбайн урд талын “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-гийн тохижилтын ажлын зураг төсөлд тус тус гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. 
 
Сонирхуулахад, Д.Занабазар нь Өвөрхангай аймгийн уугуул гэдгээрээ ЕТГ-ын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Г.Ганболд нартай, Дорнод аймгийн “Дорнын унага” галын тэргүүн гэдгээрээ ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нартай тун ойр байдаг. Мөн Д.Занабазар 2018 оноос хойш УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын “Эрэл групп”-ийн Ерөнхий инженерээр ажиллаж ирснийг анхаарахгүй орхиж болохгүй юм. 
 
“Монконсалт” ХХК-ийг Жанчивламдангийн Бямбадорж, Жанчивламдангийн Гэрэлчимэг гэх ах дүү хоёр эзэмшдэг. “Монконсалт” ХХК нь Богд уулын зам буюу Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэлх 17.1 км автозамын зураг төсөл, Баянхошуу дэд төвийн зураг төсөл зэргийг тус тус боловсруулж байсан. 
 
“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийг Жанарын Батсайхан эзэмшдэг. Ж.Батсайханы нь Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Гавьяат барилгачин цолтой. Харин аав С.Жанар нь Хэнтий аймгийн нисэх буудлын даргаар ажиллаж байсан, гавьяат нисгэгч цолтой. Ж.Батсайханы “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь өмнө нь Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын зураг төсөл, Дархан-Алтанбулаг чиглэлийн автозамын зураг төсөл, Улаанбаатар-Налайх чиглэлийн автозамын зураг төсөл, Өмнөдэлгэр-Биндэр чиглэлийн автозамын зураг төсөл, Ховд-Баян-Өлгий чиглэлийн автозамын зураг төсөл, Чойр-Мандалговь-Архайхээр чиглэлийн автозамын зураг төслийг тус тус гаргасан. 
 
     Сонирхуулахад, Ж.Батсайхан нь Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км автозамын буруутнуудын нэгээр нэрлэгдэж, хэвлэлүүдийн нүүрэнд хэдэнтээ заларч байсан. Тодруулбал, Ж.Батсайхан “Эм Си Пи Си Жи Ар”  ХХК-аараа Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км авто замын зураг төслийг ямар ч тендергүйгээр, гэрээгүйгээр сайн дураараа гүйцэтгэж, улмаар ЗТХЯ-нд 3.1 тэрбум төгрөгөөр шахсан. Дараа нь дахиад ЗТХЯ-аас 898 сая төгрөг авч, Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын зураг төсөлдөө нэмэлт өөрчлөлт оруулсан гэдэг. 
 
“Ар Си Эс Си” ХХК-ийг одоо Баасанхүүгийн Оюунсүрэн гэх эмэгтэйн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд Доржцэвээний Нямдаваа гэгч удирддаг. “Ар Си Эс Си” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Б.Оюунсүрэнгийн аав, Д.Нямдаваагийн ах, Монгол Улсын Зөвлөх инженер, Гавьяат барилгачин Доржцэвээний Баасанхүү гэж байсан. Д.Баасанхүү нь Улаанбаатар хотын зам, барилга ашиглалтын трестын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан.  “Ар Си Эс Си” ХХК  нь Өндөрхаан-Улаанбаатар чиглэлийн 95.4 км автозамын зураг төсөл, 10-р хорооллын уулзвар, Дарь-Эхийн уулзвар, Тасганы овооны уулзвар, ТЭЦ-3-н уулзварын зураг төсөл, Улаанбаатар-Дархан чиглэлийн түр замын зураг төслийг тус тус гаргаж байжээ. 
 

ТАНИЛЦ: МЕТРОНЫ ЗӨВЛӨХИЙН 181 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ ӨРСӨЛДӨЖ БУЙ МОНГОЛ КОМПАНИУДЫН ЭЗЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 99
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-30 13:56:52
    Tui mai: Undesnii deeremchin kapnpanuudiig demjihgui ee muu Sain lalruud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-29 17:26:40
    Зочин: Гадны компаниудад ямар их итгэлтэй байхын!!!! Монголын хамаг мөнгө гадагшаа уршаад дууслаа шдээ. Монголчууддаа дэмжих сэтгэлгүй тамын тогооны үлгэр гэгч л болж байх юмдаа. Яагаад бид Үндэсний компаниудаа дэмжиж болохгүй гэж. Ямар нэгэн бүтээн байгуулалт Монгол улсад хийгдэх гэж байгаа бол тэр их мөнгөө Монголдоо үлдээж байя. Дандаа л гадныханд дулдуйдаж, гадныхныг шүтэж амьдарцгаахаа болиочээ. Монголчууд сүүлийн үед хөгжиж, дэвшиж байгаа шүү аль ч салбарт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 22:15:27
    Зочин : Япон улсынх нь дээр байлгүй дээ. Ядаж буух эзэнтэй ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 16:45:02
    Зочин: Замаа ч бүрэн хэл амгүй хийж чадаагүй байж цо шинээр метро барихад зөвлөнө гэж юу байхад дээ.япон нь дээр ш дээ шудрага бас үнэн ч бас хөдөлмөрч хүмүүс.аливаа их хөрөнгө дээр яаж тоглож хуурахаа л төсөөлөөд байх шиг харагдаад л бна даа.гэрээ контакттай яаж хийж баллах бол гэхээс ....арга барагдах юм аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 14:18:08
    Зочин: Одоо цагт өндөр үнээр зөвлөх аваад өөрсдөө суралцаад явчихна. Аль бүр хүнээр хийлгэдэг юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 14:16:21
    Би: Монголчууддаа өгөө. Муу ч саын ч манай нохой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 12:38:19
    Иргэн.: Монгол дэмий.Лувардана,халтуурдана.Япон нь найдвартай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 12:33:59
    Zochin: Japan n beer dee.Naidvartai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 12:32:25
    Zochin: Japan n de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 20:47:22
    Zochin: Монгол компаниуд хэрэггүй ээ бүгд луйварчид хийсэн замыг нь харчих алнуудаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 16:18:04
    Зочин: Монгол компани шалгарах нь болсоон алийн болгон гадаадуудыг шүтэж амьдрах вэ Чадна аа амжилт Бодь бол бүүр ч хийж чадахаа баталчихсан шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 14:42:19
    Нарантуяа: Хэт их мөнгө төлөвлөчихсөн.Хүний нохой идхээр өөрийн нохой идэг гэгчээр.Яг монгол компанид өгнө.ХАРЖ л байгаарай.ха ха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 14:35:33
    Нарантуяа : Би гайхаад байсан юм.Ямар их мөнгө хянах зөвлөх дээр тавьсанг.Сонгуульд юм байна.ЯАНА ДАА.монгол орон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 14:33:12
    Нарантуяа: Хэт их мөнгө төлөвлөчихсөн.Хүний нохой идхээр өөрийн нохой идэг гэгчээр.Яг монгол компанид өгнө.ХАРЖ л байгаарай.ха ха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 14:29:59
    Нарантуяа: Хэрэв энэ 5 монгол компаниас нэг нь тендр нэрээр метроны зөвлөх хийнэ гэвэл би л лав сонгуулийн пиар байна гэж ойлгоно.Ард түмэн зөвшөөрөхгүй ёстой босно шүү.Эрт хэлчье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 14:29:57
    Нарантуяа: Хэрэв энэ 5 монгол компаниас нэг нь тендр нэрээр метроны зөвлөх хийнэ гэвэл би л лав сонгуулийн пиар байна гэж ойлгоно.Ард түмэн зөвшөөрөхгүй ёстой босно шүү.Эрт хэлчье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 10:22:58
    Метро барьж үзээгүй хүмүүс Талыг хувааж аваад талөхр нь гадны хүн хөлслөх юм бна даа.Хцйвалдаад идэх юм бнаа.Метро барихгүй бол Тэгээд Сонгуулийн Луйвар юм бнаа: Метро барихгүй бол Сонгуулийн 180 тэрбумын луйвар болж бга юм бна.Хувааж идээд.Монголчууд ямар мётро барьж чадах биш.Нүхэн гарц хийж чадахгүй цөцага алддаг хүмүүс шүү дээ.Бөөн хулхи луйвар болноо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 10:17:14
    Хөгшин төгцчг хэрүүлч: Энэ тав бол бүгд цавчааны мөнгөний дээрэмчид учраас МАН-ын гар хөлүүд шүү. Боль.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 09:57:11
    Иргэн : За болио эбүгд луйварчид бна ш дээ мөнгий нь идээд юун метро гадны япон солонгос гээд жинхэнэ метро барьдаг улсууд бна . Наадуул чинь метро барих мэдлэг бгаа юм уу түгжрэлээ гаргаж чадахгүй бж метро барина гэнэ еое бөгс улайлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 09:57:07
    Иргэн : За болио эбүгд луйварчид бна ш дээ мөнгий нь идээд юун метро гадны япон солонгос гээд жинхэнэ метро барьдаг улсууд бна . Наадуул чинь метро барих мэдлэг бгаа юм уу түгжрэлээ гаргаж чадахгүй бж метро барина гэнэ еое бөгс улайлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 09:56:59
    Иргэн : За болио эбүгд луйварчид бна ш дээ мөнгий нь идээд юун метро гадны япон солонгос гээд жинхэнэ метро барьдаг улсууд бна . Наадуул чинь метро барих мэдлэг бгаа юм уу түгжрэлээ гаргаж чадахгүй бж метро барина гэнэ еое бөгс улайлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 08:53:42
    Тод: Бодь бол чадлаа.Богд хаан төмөр замаа бодиос аваад одоо зогсонги байдалд орсондоо ажил нь явагдаж байсан бол одоо дуусаж л байгаа даа.бусад нь зөвлөж бүүр чадахгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-27 08:09:10
    АРИУНАА: Задаа монгол компаниудын метро гэж юу байхав хийж үзсэн биш мэдлэгтэй туршлагатай хаятадаас бусад орныхоос тендерт шалгаруулах нь зөв гэж бодож бна.Монголынхоны ард хужаа нар л байгаа.Япончууд чанартай сайн хурдан хийх байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 22:16:55
    лол: Хуцалгүй жапан компани сонго. Идэж цадаад тийрч үхэдгүй ллрууд вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 22:14:33
    Глобал: Холын бурхнаас ойрын чөтгөр дээр гэдэг шиг Хятад компани сонгосон нь дээр шүү. Хятадын бүтээн байгуулалт дэлхийг ангайлгаж байна... Наад захын 1960 онд барьж өгсөн ЭНХ ТАЙВНЫ ГҮҮРийг хар... Байж л байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 21:50:31
    Гэрэлтэй: Монголчууд урьд нь мётро барьж байсан биш их мөнгний сургаар Шунал нь сэрэждээ Голомтын Баясаглан ч сайн нэртэй хүн биш дээ Мётротой улсийн мэрэгжилийн игжёнёрүүдээс бүрдсэн багаас л Зөвлөх үйлчилгээ авдаг юм байгаа биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 21:50:12
    Батаа: Дандаа хулгайч нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 21:33:18
    Irgen: Mongol compani yalj onigoo bolnodoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 20:58:38
    Х: Та нар метро нь арай болоогүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 20:44:38
    Ганбаа: Монголчууд ёстой хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 18:49:40
    Даваа: БИД НАРТ ОДООХОНДОО МЕТРО БИШ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ГҮҮРҮҮД ХЭРЭГТЭЙ БАЙХ . ТЭГВЭЛ ИЛҮҮ ХУРДАН БАРИГДАЖ ТҮГЖРЭЛ БАГА БОЛНО. НАРНЫ ГҮҮР ШИГ БИШ ШҮҮ .ОЛОН УЛСЫН ЖИШИГИЙГ ХАРААРАЙ.ГҮҮР ГЭХЭЭР Л ДОР НЬ ЗАСВАРЫН ГАЗАР БАРИАД Л ЗӨВХӨН ТҮҮНД ЗОРИГСОДОД ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 18:11:50
    Судлаач иргэн: Монгол компани зөвлөнө гэж юу байхавдээ..180 тэрбум төгрөгийг угааж сонгуульд зарцуулах магадал л өндөр харагдаж байна...Баясгалан Нямбаатарыг болоод байгаам биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 14:31:06
    зочин: Монгол компаниуд чадахгүй шүү. эд нарыг бүү шалгаруул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 13:24:27
    Zochin: Ed nar yugaa chaddagiin,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 12:56:25
    Зочин: Монгол компань нь л шалгарах юм бол энэ төсөл утаа болно , манайхан зам аваад яаж хуурдаг билээ худлаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 12:02:56
    Батмөнх: Коксжих нүүрсний үйлдвэр 2-р станцын урд бариад орхисон шиг юм болно. Надад үнэхээр харамсалтай байна. Нэг ч метро барьж үзээгүй байжээж юу яриад байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 11:45:28
    Зочин: Харамч хүн хоёр төлнө гэдэг.тиймээс анхнаасаа найдвартай туршлагатай Япон Солонгосын аль нэгээр нь мөнгөө харамлахгүй бариул.Монгол хүн компани метроны талаар юу мэдэхийн бэ.ёстой яаж мөнгө завших хулгайлах вэ гэж л бодож байгаа сүгнүүд байна.Мөнгө хэмнэж байна гээд ард түмний үйлчлүүлэх метрог юу ч мэдэхгүй хүмүүст даатгаж болохгүй.дараа нь хэн хохирох вэ метронд сууж яваа ард түмэн л хохирно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 11:45:25
    Зочин: Харамч хүн хоёр төлнө гэдэг.тиймээс анхнаасаа найдвартай туршлагатай Япон Солонгосын аль нэгээр нь мөнгөө харамлахгүй бариул.Монгол хүн компани метроны талаар юу мэдэхийн бэ.ёстой яаж мөнгө завших хулгайлах вэ гэж л бодож байгаа сүгнүүд байна.Мөнгө хэмнэж байна гээд ард түмний үйлчлүүлэх метрог юу ч мэдэхгүй хүмүүст даатгаж болохгүй.дараа нь хэн хохирох вэ метронд сууж яваа ард түмэн л хохирно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 11:45:16
    Зочин: Харамч хүн хоёр төлнө гэдэг.тиймээс анхнаасаа найдвартай туршлагатай Япон Солонгосын аль нэгээр нь мөнгөө харамлахгүй бариул.Монгол хүн компани метроны талаар юу мэдэхийн бэ.ёстой яаж мөнгө завших хулгайлах вэ гэж л бодож байгаа сүгнүүд байна.Мөнгө хэмнэж байна гээд ард түмний үйлчлүүлэх метрог юу ч мэдэхгүй хүмүүст даатгаж болохгүй.дараа нь хэн хохирох вэ метронд сууж яваа ард түмэн л хохирно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 11:45:14
    Зочин: Харамч хүн хоёр төлнө гэдэг.тиймээс анхнаасаа найдвартай туршлагатай Япон Солонгосын аль нэгээр нь мөнгөө харамлахгүй бариул.Монгол хүн компани метроны талаар юу мэдэхийн бэ.ёстой яаж мөнгө завших хулгайлах вэ гэж л бодож байгаа сүгнүүд байна.Мөнгө хэмнэж байна гээд ард түмний үйлчлүүлэх метрог юу ч мэдэхгүй хүмүүст даатгаж болохгүй.дараа нь хэн хохирох вэ метронд сууж яваа ард түмэн л хохирно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 11:41:17
    Зочин: Монгол компаниуд туршлага байхгүй, найдваргүй ээ.!!! Метро барьсан туршлагатай гадны улсаар бариулах нь зөв шүү!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 11:26:58
    Зочин: Эхлээд дэд бүтэцийн асуудлаа шийдэх хэрэгтэй ш дээ нэг өдөр яриад хийж болдог асуудал юм уу . Биднийг одоо тэнэг гэж бодоод байгаан байх даа арай л тэнгэрийн юм яриад байхын.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 09:26:47
    Эрдэнэ : Метронд сууж үзэчихээд чадна гээд бодцон дуракууд байна шдэ! Юу зөвлөнө гэж, зайлаарай!! Энд тэндээс мөнгө идээд сурцан гарууд хуцандө гөлөг гэж! Тэрний оронд япон, солонгос за судалгаа дүгнэлт хийгээд хийж сурсан мэддэг улсуудаар хийлгэх хэрэгтэй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 08:30:21
    Кккк: Хөсрий царайлсан хулгайчууд бас тэндэрт ялсан гэчихжээ.Зайлаа новшнуудаа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 07:59:54
    Иргэн: Хууль шүүхгүй улс л ийм байдаг байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 07:59:45
    Иргэн: Хууль шүүхгүй улс л ийм байдаг байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 07:48:38
    Энхболд.х : Өмхий хотод метро хэрэггүй, Хархорин луу Ирээдүйн Төмөр замыг бариул.Хүмүүсээ,байгууллагуудаа тараан байрлуул,гэнэтийн аюул болон вирусын дайнаас сэргийл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 06:57:21
    Бат: Бүгд л ман ан ын хулгайч нарын суганы үснүүд б а
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 06:40:58
    Уншигч: Эд нар чинь метроны зөвлөхөд зүгээр л 100 айлын Би чаднууд харагдаж бн. Хэрэв шалгарвал Дархан, Лүнгийн зам л болох байх. Энэ замын төсөлд орж байсан туршлагатай компани ч байх шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 05:44:59
    Зочин: Эд нар үхсэн ацаараа зөвлөх хийдэг юм. Наад Баясгалан гэх хулгайч чинь мэргэжилийн луйварчин болохоос юуны зөвлөх вэ? больж үз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 02:55:14
    Зочин: Японы компанийг сонгох хэрэгтэй шүү хөөе Нямбаатараа. Хэрвээ чи монголын энэ 5 компанаас сонговол чи өөрөө эдгээр компаниануудаас авилга авч тендэр өгсөн гэж хардуулах бүрэн үндэслэлтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 00:47:21
    Нямсүрэн: Юм юм руу шүлсээ үсчүүлэн новшнууд байх юм аа Метрогоор явж байсан л байх даа ...Солонгос Японы туршлагатай компаниар зураг төслийг нь хийлгээд барьж байгуулсан нь дээр байлгүй дээ...Монгол залуусаа инженерүүдээ хамт ажиллуул туршлага дадлагатай болгох хэрэгтэй...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 00:41:36
    Zochin: Hunhog luivarchid ene lalaruudar hiilgvel minii nas guitsehgyi ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 00:38:25
    Зочин : Хүн ам цөөнтэй УБ хотод метро ашиггүй байгуулахад асар их зардал гарна. Хэрэв байгуулах гэж байгаа бол эхлээд цахилгаан эрчим хүчний асуудалаа шийд, дараа нь метро усанд автахгүй байх нөхцөлийг бүрдүүл. Ингэсэн дорвол гүүрэн байгууламжаар замаа давхарла уулваруудаа давхарла, бүх замыг камерийн хяналтанд оруул дүрэм зөрчдөг утсаа ухдаг жолооч нарыг хотойтол торго тэгвэл түгжрэл арилна!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 00:33:39
    Das: Ed nart turshlaga geheesee iluutei shunal l bgaanohoin ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 23:52:41
    Зочин: Метро барьж байсан туршлагатай компани байх ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 23:34:26
    зочин: Нүдний булайнууд эднүүс би чадна тийм үү ха ха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 23:21:24
    Зочин: Бүгд луйварчид л байна Японоор бариулчихаачээ Тэд авилга авахгүй бас чанартай барина
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 22:45:37
    Зочин: Ханаж цаддаггүй үхээрүүд вэ. Эд нарын метро барина гэж элэнцэг нь байдын. Арай л доромжилж ханахгүй гөлөгнүүд юмаа. Солонгос юмуу Японоор бариул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 22:25:35
    Багабанди : Нямбаатараа энэ метрогоо хийх гэж байгаа бол наад монголчуудаа алгадаад зайлуул. Солонгосын компаниуд байгаа бол тэд нараар хийлгэ ядаж хариуцлагаа хүлээж чаддаг чадвартай улсуудад даатга .тэгэж байж ажил болноо. Араа харж хөдөл чамайг дэмжиж байгаа шүү. Нэг хэсэгтээ монголчууд аас хол байж ажлаа хий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 22:02:19
    Бат: Ёстой ханаж цаддаггүй чөтгөр шулмас ёстой юу байдгын ёрын хүүрнүүд юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 22:01:46
    Бат: Ёстой ханаж цаддаггүй чөтгөр шулмас ёстой юу байдгын ёрын хүүрнүүд юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 21:57:41
    Алтанбагана: Манайхан метроны зөвлөх хийнэ гэж үлгэрийн далай 100айлын би чадна гэдэг хүмүүсшиг юм болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 21:51:35
    Б Борхүү: Мянгуужингуудад хэн итгэх вэ ? Сонгуулийн мөнгө босгох тархи угаалт !Хулгайч хулгайчаа барьдаггүй !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 20:49:03
    Иргэн: Энэ шулаачдыг битгий сонгоосой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 20:43:25
    Гэрэл: Одоо мероны тендерт үндэсний гэх нэр зүүсэн дээрэмчдийг ойртуулж болохгүй эд нарын чаддаг юм хулгай л хийх.хэзээч метро барихгүй хүмүүс шүү.олон удаа ард түмнээ хашраасан шүү.ямар ч тендерт оруулж болохгүй хар жагсаалтад оруулах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 20:40:57
    Гэрэл: Одоо мероны тендерт үндэсний гэх нэр зүүсэн дээрэмчдийг ойртуулж болохгүй эд нарын чаддаг юм хулгай л хийх.хэзээч метро барихгүй хүмүүс шүү.олон удаа ард түмнээ хашраасан шүү.ямар ч тендерт оруулж болохгүй хар жагсаалтад оруулах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 20:09:14
    Nrgen: Уб хотын энх тайваны өргөн чөлөөний замын 2 талын барилгын нэг давхарын өргөтгөлүүдийг буулгаж замаа өргөтгөн нэг нэг эгнээ нэмэх тендер зарлаачээ. Улсын нийслэлийн ганц өргөн чөлөө гэхэд арай нарийхандаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 20:03:26
    АК 47: Тендер будлиантуулж ажил гацаах хор хутгах зорилготой ноход л байна.. Эд нарыг зүгээр шаардлага хангахгүй байна гээд шууд хасаад зайлуулаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 19:55:39
    Шудрага байгаарай : Япон компанийг сонгоорой хамгийн зөв сонголт болон.. Монгол компаниуд зүгээр больж үз ямар Ацаа зөвлөхийн бэ та нар зарим нь хулгай луйварийн хэрэг үйлдсэн шалгагдаж байгаа бүтэхгүй юмнууд байх шиг... Хямд үний санал биш чанартай ажил хийх чадвартай чадалтай туршлагатай найдвартайг нь сонгоорой жишээ нь Япон..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 19:42:51
    Дорж: Нэр бүхий компани болон хүмүүс чинь гадаадын метрогоор дагнасан өндөр мэргэжилтэн хөлслөнө шүү дээ хөлсийг нь өх чадалтай компаниуд орж бгаа хэрэг илүү мөнгө нь Монголдоо үлдэхэд юу нь буруу юм бэ Гадныханд бүх мөнгөө өгөөд тэд зөвлөөд явна Хэн хариуцлага хүлээх вэ Буух эзэнтэй тэднийгээ насаар нь нотолж байх нь манайдаа сайн бишүү Их хардагчидаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 19:41:08
    Зочин: Монгол хэзээ метроо барьдаг болоов чононд хонь хадаглуулдагын үлгэр боловдоо яасан ч их улайрцагаах юм дээ тэгээд хэдэн жил бариулахын эцэст нь дампуурсан л гэхгүй байгаасайдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 19:28:15
    цог: ийм ажилд банк тендерт ордог тэнэг тогтолцоог болиосой 181 тэрбум бол луйвар улны үхэрүүдээ зөвлөх үйлчилгээг үнэгүй хийх улс байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 19:27:09
    Ee: Manai xeden uuj idex gsn yumnuud xereggvi ee. Yamarch turshlagagvi. Eg nar dotor ner bvten yum neg ch alga. Japan German arai batalgaatai chanartai deer ni turshlagatai bx
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 18:44:28
    зочин: долийсон Баясгалан хэрэггүй ээ хогийн нөхөр,Япон,Герман болж бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 18:21:32
    Зочин: Хятадын нэг зураг төслийн компанид хэдэн цаас өгөөд зураг худалдаж аваад ихэнх мөнгийг нь авах гэж байгаа чээнжүүд л биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 18:21:24
    Зочин: Хятадын нэг зураг төслийн компанид хэдэн цаас өгөөд зураг худалдаж аваад ихэнх мөнгийг нь авах гэж байгаа чээнжүүд л биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 18:18:55
    Иргэн: Зөвлөхөөр япон компани, гүйцэтгэгчээр Хятадыг шалгаруулбал овоо метро болчих байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 18:15:30
    Ккк: Ядаж олигтойхон нүхэн гарцны зураг хийсэн, барьж байгуулсан туршлагатай бол яахав гэхсэн. Ичиж үхмээр компани нэртэй луйварчид орж иржээ Монголоос шүү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 18:13:35
    Зочин: Метроны зөвлөх үйлчилгээнд бол чурдахаар л компаниуд байна даа, тендерт ялагдаад шүүх, цагдаа болж баахан бужигнуулах санаатай л болов уу, сайн юманд садаа мундахгүй гэж л эднийг хэлнэ дээ, цаана нь байгаа эзнийг нь ч монголчууд гадарлаж л байгаа доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 17:20:53
    Тулга: Энэ хэд гацаах зорилготой орж бна даа. Ялагдаад шүүхдэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 17:08:23
    Зочин: Хийсэн ажлууд нь гэсэн чинь дандаа л барилга ,орон сууцны зураг хийсэн компани л ба ш дээ..замын тэр тусмаа метроны зураг төсөл ш дээ.. нөхдөө арай л тэнэг юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 17:04:11
    Зочин: Бодь одоо болио.хийсэн зураг гэсэн баруун 4 замд баригдсан орон сууц гэнээ..нана чинь барилгын зураг бишээ.замын зургийн тёндёр ш дээ...андуурсан болотой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 17:01:07
    Ззочин: Зөвлөх бол монгод байх нь зөв өө.хаоин захирал,төслийн удирдагч нар мэрэгжлийн хүн байх ёстой.соц ын үёд орос д төгссөн хүмүүс байгаа биз дээ. Наад дотор чинь.тэгэхдээ оллн жил замын зураг хийсэн туршлагатай компани л баых хэрэгтэй . Голомт баясгалан бас юу бэ.баттулгаасаа очиж ажлаа аюаач.чи чадаргүй танайд боловсон хүчин.бас замын зургийн туршлага ч байхгүй.ер нь шинэ жижиг гэх шинэ коипани ч замын зураг хийэн компани ч чадахгүй дээ.дилом энэ тэр нь таарахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 16:47:34
    Зочин: Нямдаваа чинь трейлобусын инжёнёр шиг санар юм.юун мётро бэ.хол мэрэгжилтэй дээ.наад дотор чинь ба хүмүүсийг нэн ялангуяа төслийн удирдагч захирал нарын дипломыг л сайн шалгх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 16:35:57
    Зочин: Замын зураг төслөөрөө олон жил хийсэн МСРС -с ХХК нь мэрэгжлын боллвсон хүчинтэй л юм байна .бусад нь бол зүгээр дби чадныхан л ба ш дээ.баясгалан болио чи.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 16:22:49
    Уншигч: Зам барилга барьж байсан компаниуд яаж мeтроны ажилд оролцох вэ ямарч туршлагагүй их мөнгөний сургаар сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байх шиг байна нүхэн гарцаа ч олигтой хийж чаддаггүй манайхан юун мeтро
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 16:05:17
    S: SEXSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 15:32:36
    Өлзий: Худлаа попороод байлгүй эхлүүлээчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 15:32:26
    Өлзий: Худлаа попороод байлгүй эхлүүлээчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 15:11:40
    Баагий : Монгол компаниуд олигтой юу ч хийхгүй. Хувааж идээд л дуусна. Гадаад компани шалгаруулж хийлгээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 14:48:22
    Батчулуун: Гаднаас зөвлөхүүдээ аваад ажиллах хүчин дээр нь харин өөрсдөө орж болох байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 14:46:12
    ү: Боль боль өлөнгүүдэд юу хийж чаддагын бөөн шунал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 14:11:51
    Шаадаг гарууд: Метро барихад Япон, Солонгос, Германчуудад зааж зааварлах гээд байгаам байх даа, хэзээ ч эднийг сонгож болохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 14:10:28
    Иргэн: Ямар бичдэггүй юм бэ. Овоо идэх мөнгө харагдаж л дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 14:05:32
    Зочин: Энэ хэдийг бүү сонгоомой, улсаа тонох гээд байж ядаж байгаа хүмүүс.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 13:09:35
    зочин: больж үз хотынхоо замыг ч засаж чадахгүй байж гадны хариуцлагатай Герман,Франц,Япон улсуудаас сонгосон нь дээр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 12:45:33
    Зочин: Гаднын улсууд дээр биз дээ : сонголчууд чадахгүй дээ бас ролион бантан болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 12:31:10
    Зочин: Гүй одоо ямар элэнцгээрээ зөвлөх гээд байгаа юм бэ? Эрх биш мэргэжлийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай баг сонгодоггүй юм уу? Энэ манай өлөн хэд одоо болимоор юм аа. Юм болгон дээр халтайгаал зогсож байх юм.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188