• Өнөөдөр 2026-10-27

Беларусь Улсын дуурь балетыэ их театрт “Монголын сайхан орон” тоглолт болов

2026-10-27,   156

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсад айлчиллаа. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын “Монголын сайхан орон” тоглолт болон гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн Минск хотын Үндэсний эрдмийн дуурь, балетын их театрын тайзнаа 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

    Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын сайд Марат Сергеевич Марков нар нээж үг хэлэхдээ хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа 2024 оноос идэвхжиж, залуу эрдэмтдийн холбоо, хамтарсан судалгааны боломж өргөжлөө. Энэхүү ажлын хүрээнд 2025 онд “Салбар дундын шинжлэх ухаан: Тогтвортой хөгжлийн төлөөх залуу эрдэмтдийн хамтын ажиллагаа” чуулга уулзалтыг зохион байгуулсан юм.

    Түүнчлэн Беларусийн эрдэмтэн Владимир Иванович Куликович “Монголын нууц товчоо”-г беларусь хэлээр орчуулан 2025 онд хэвлүүлсэн нь сурвалжийг албан ёсоор орчуулсан 34 дэх улс болсныг онцоллоо. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “ЮНЕСКО”-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний уламжлалт урлагийн төрлүүдийг дэлхийн сонгодог урлагийн дээжистэй хослуулан толилуулсан байна.

   Монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуйг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуур урлалын бүтээлийн дээжсээс бүрдсэн үзэсгэлэнг тоглолтод хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцуулан сурталчлав. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.


 

 


Беларусь Улсын дуурь балетыэ их театрт “Монголын сайхан орон” тоглолт болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188