-ЭЭЖ МИНЬ ГЭРТЭЙ БОЛСОНДОО БАЯРЛАЖ УЙЛААД БАЙСАН УЧРААС БИ ТЭСЭЭД УЙЛААГҮЙ ЭЭ-
-Өргөө цагаан гэр, өөрийн гэсэн газартай болсон танай гэр бүлд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, түрээсийн байр дамжиж олон жил амьдарсан, тэтгэвэрт гарсан надад гэртэй болно гэдэг хамгийн сайхан мэдээ байлаа. Өргөө цагаан гэртэй, бүрэн бүтэн хашаатай болсон би өөр юу хүсэх вэ, сайхан байна. Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хамт олон, Орхон аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын удирдлагууд алба хаагчдынхаа ар гэрт нэн түрүүнд юу хэрэгтэй байгааг нь судалж байгаад манайхыг сонгосон юм билээ. "Хүнээ ажил алба, амьдралтай нь боддог сайхан хамт олонд хүүгээ өгчээ" гээд баярлаад сууж байна. Таарсан хүн болгонд хүүгээ сайн хамт олонтой болсныг нь магтаж яриад сайхан өдрүүд үргэлжилж байна.
-Тэтгэвэрт гарахаасаа өмнө ямар ажил хийдэг байсан бэ?
- Би худагт ус түгээч байсан юм. Цэнхэр алтыг 17 жил түгээх ажил хийжээ. Нутаг усныхаа бүх л хүнтэй харилцаж, амьдралын олон өнгийг харсан даа.
-Та хүүгийнхээ талаар ярихгүй юу. Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Хурдан морь унадаг, чих зөөлөнтэй, багаасаа амьдралын хатууг үзсэн учраас их тэвчээртэй, ажил голохгүй хийдэг сайн хүүдээ, миний хүү. Ээж, ахтайгаа амьдардаг учир наймдугаар ангиа төгсөөд сургуулиас гарч ажил хийж эхэлсэн. Ээжийнхээ хамгийн том түшиг тулгуур нь шүү дээ. Том ах нь бөөрний дутагдлаар нас барснаас хойш хөгжлийн бэрхшээлтэй ах, ээж хоёртоо их хань болж байгаа юм, миний бага хүү.
.jpg)
-Хүүгээ цэрэгт явуулах ямар байсан бэ?
-Хүү минь саналаараа цэрэгт явсан. Хөгжлийн бэрхшээлтэй ахыгаа харж, надад тус болох гэж ажил хийгээд үеийнхэнтэйгээ цэрэгт явж чадаагүй юм. Энэ жил би тэтгэвэрт гарч, хүүгээ цэрэгт явуулах боломжтой боллоо. Өнгөрсөн оны аравдугаар сард цэрэгт татагдсан.
-Хүүдээ юу захиж хэлдэг вэ?
-Олны газарт биеэ зөв авч явж, зөв хүн байхыг захидаг даа. Хүнээс үг сонсож, үеийн нөхөдтэйгөө эвтэй яваарай гэдэг. Ээжтэйгээ ойрхон цэргийн ангид алба хааж байгаа учраас боломжтой үед нь очиж хүүгээ эргэж байгаа.
-Цаашид гэр, хашаандаа юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Тэтгэвэртээ гарсан учраас хашаагаа сайхан тохижуулна. Хүний өгсөн юмыг өнгөтэй авч явах хэрэгтэй шүү дээ. Зүлэгжүүлж боломж гарвал мод, ногоо тарих бодолтой байна.
-Б.Ананд ямар чиглэлээр ажиллаж, сурахыг хүсдэг талаараа ярьдаг уу?
-Би хувьдаа хүүгээ цэрэгтээ үлдэж, зэвсэгт хүчинд ажиллаасай гэж хүсдэг юм. Гэхдээ хүү минь гадаад хэл талдаа сонирхолтой байгаа юм шиг харагддаг. Хүссэн ажлаа хийж, аз жаргалтай амьдраасай гэж боддог доо.
(3).jpg)
-Гэртэй болсон баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Баян-Өндөр сумын удирдлагууд хамтран манай гэр бүлд газар, гэр бэлэглэлээ. Энэ жилийн гуравдугаар сарын 18-ны өдрийг хэзээ ч мартахгүй байх. Ар гэрийг минь дэмжсэн бүх хүмүүст талархсанаа хэлмээр байна. Надад итгэсэн олон хүний итгэлийг алдахгүй, хичээх ёстой гэж бодсон. Ээж баярласандаа уйлаад байхаар нь би тэсээд уйлаагүй ээ. Манай гэр бүлийн хувьд энэ дэмжлэг үнэхээр том, хамгийн хэрэгтэй зүйл минь яах аргагүй мөн байсан. Ийм сайхан сэтгэл гаргаж, биднийг өөрйн гэсэн газар, гэртэй болгосон хүмүүстээ чин сэтгэлээсээ дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.
-Хашаа болон гэрийг нь хамт алба хааж байгаа нөхөд нь бүр барьж өгсөн гэсэн үү?
-Би эхний өдөр хашааныхаа шонг суулгасан. Дараагийн ээлжид очиж хашаа, гэр барьсан найзууд минь “Би тэр хэсгийнх нь хашааг барьсан шүү, хашааны чинь тэнд тийм юм хийхээр болсон” гээд ирээд надад ярьж өгсөн. Ярьснаар нь төсөөлж догдлоод, хүлээж авах өдөр хүртлээ нойр ч хүрэхгүй баярласан. Сайхан сэтгэлтэй, тусч хамт олны дунд ирсэндээ туйлын баяртай байгаа.
(3).jpg)
-Цэргийн алба хаах ямар байгаа вэ. Анх цэргийн зарлан ирэхэд ямар санагдаж байв?
-Цэргийн зарлан ирсний дараа ээжтэйгээ ярилцсан. Ээжийг шууд орхиод явах хэцүүхэн байсан л даа. Цэрэгт явахдаа ээж, ахдаа санаа зовж байсан. Ирсний дараа ч сэтгэл тавгүй байсан учраас дарга нартаа хэлж зөвшөөрөл аваад тогтмол гэрийнхэнтэйгээ ярих боломжтой болсон. Анх цэрэгт ирээд жаахан будилсан ч сурсны дараа бүх зүйл амархан, байнгын хийдэг зүйл болчихдог юм билээ. Хүний амнаас цэргийн амьдралын тухай сонсох, өөрөө ирээд алба хаах тун ялгаатай юм билээ. Үеийн нөхөдтэйгөө найзалж, мөр зэрэгцэн алба хаах нэр төрийн хэрэг. Цэргийн алба хааж байгаадаа би үргэлж сэтгэл хангалуун байгаа.
-Гэр, хашаандаа нэмж хийхийг хүсэж байгаа зүйл байгаа юу?
-Цэргийн ангиас шаардлагатай бүх зүйлийг барьж өгч байгаа. Гэртээ анх очихдоо л хаана нэмж юм хийхээ бодчихсон байсан. Цаашид гэрийнхнийхээ илүү тухтай амьдрах орчин бүрдүүлэхийг хичээнэ.
-Дэд түрүүчийн хийх ажил их үү?
-Цэрэгт элссэнээр олон зүйл сурч мэдсэн. Гитар тоглож сурсан, холын зайнд гүйж чаддаг болсон. Хамт алба хааж байгаа нөхдөөсөө түрүүлж сурч, арай жаахан хоцроод байгаа нөхдөдөө зааж өгөх нь миний, дэд түрүүчийн үүрэг гэж боддог.
-Цэргээс халагдаад ямар ажил хийх вэ?
-Ээж минь цэргийн хүн болгох хүсэлтэй байгаа юм билээ. Гэхдээ би гадаадад сургуульд сурч, хүнсний чиглэлээр ажиллахыг хүсдэг.
-Танд баярлалаа. Аз жаргал хүсье.
-Баярлалаа.
| О.БОЛОРМАА: "Хүнээ ажил алба, амьдралтай нь боддог сайхан хамт олонд хүүгээ өгчээ" гээд баярлаад сууж байна |
|
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |