• Өнөөдөр 2024-05-01

ОН ГАРМАГЦ “ГАЗРЫН ХУЛГАЙЧ” НАР ОЛНЫ ӨМНӨ ДУУДАГДАНА

2023-12-30,   6058

      Хожим төрийн түүхэнд “хамгийн олон хулгайч илчлэгдсэн жил” гэж дурсагдах байх, 2023 он. Энэ жил Хөгжлийн банкны болон нүүрсний хулгайн хэрэгтнүүдийг нийтээрээ шүүж, улстөрчдөө ус, тосоор нь ялгаж авцгаалаа. Хавар Хөгжлийн банкны хулгайд 300 гаруй хүнийг Төрийн ордонд гэрчээр дуудаж, хэн хэн хуруу, хошуу дүрсэн хөдөлшгүй баримтуудыг иргэдэд ил болгосон. Төрийн томчуудаас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, С.Бямбацогт, Г.Дамдинням, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар дуудагдаж, уурлаж нэг, улайж нэг тайлбар өгсгөөснийг санаж буй байх. Улмаар Улаанбаатар чуулгын тайзнаа шүүх хурал явуулж, төрийнхнөөс Ё.Баатарбилэг ял авсан. Бондын зээлийн “хулгайч”-аар боловсролын салбараа удирдуулж байснаа мэдэх халагламаар байсан, бидэнд. 
 
      Харин сая нүүрсний хулгайч нараа шүүж, хэн хэн нь халтар гартай нүүрсчин, хэн нь хэнтэй халаас нэгтэй хамтрагчид байсныг нийгмээрээ нэгд нэггүй мэддэг болцгоов. Эхний шатанд 175, хоёрдахь шатанд 268 хүнийг Төрийн ордон гэрчээр дуудаж, хичнээн тонн нүүрс хэрхэн хулгайлсныг нь өөрсдөөр нь яриуллаа. Харамсалтай нь, Х.Баттулга, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан тэргүүтэй “акул”-ууд сонсголд оролцсонгүй, “шувуу” болоод нисцгээсэн байв. Мөн нүүрсний хулгайч нарыг А, Б-гүй цээжээрээ нэрлэх Б.Ганхуягийг сонсголд суулгасангүй. Уг нь тэд биечлэн оролцсон бол Төрийн ордон илүү бужигнах, түмэн олон илүү бухимдах байсан биз. Гэхдээ ганцхан жилийн дотор 750 гаруй хүнийг Төрийн ордонд дуудаж, бонд болон нүүрсний хулгайг нь яриулж, түмний өмнө ичээсэн нь чамлахааргүй амжилт байв. 
 
Нүүрсний хулгайч нарт одоо хууль ямар хариуцлага тооцохыг харах л үлдсэн. Хөгжлийн банкны хэрэг шиг ганцхан хүн ял авч, бусад нь торгуулах мултрах байдлаар сүржин эхлээд даржин дуусаж болохгүй. Хууль хяналтынхан шударга ажиллаж  л байгаа бол сая Төрийн ордонд гэрчээр дуудагдсан АН, МАН-ын нүүрсчид бүгд АТГ-ын хаалгыг сахих ёстой. Хэрвээ хууль хариуцлага тооцохгүй бол саяны сонсгол “шилдэг хулгайч”-аа тодруулсан, хэн нь илүү их идсэнээ гайхуулсан шоу төдий л болж хувирна. 
 
      АН, МАН-ын авлигачид, хулгайч нарын хэргүүд Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаар дуусчихаж байгаа юм биш. Он гармагц буюу ирэх оны эхэнд газрын хулгайч нарын хэргүүд олны анхааралд орж ирнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар хоёр эртний “өстөн” буюу М.Энхболд, түүний толгойлдог “Хотын” фракцынхны газрын наймааны хэргүүдийг ирэх онд, ингэхдээ сонгуулиас урьтаж нэг тийш нь болгохоор энэ онд бүх бэлтгэл ажлаа хангачихсан. Нэгдүгээрт, өнгөрсөн хавар Х.Нямбаатар АТГ-ынхантай хамтарч “шувуу” Т.Бадамжунайг улс дамнуулан Филлипинээс “шүүрч” авчирсан. Тэр бол газрын наймааны “эцэг”, басхүү Хотын бүх дарга нарын халаасыг холбосон авлигын олсны гол зангилаа. Хоёрдугаарт, өнгөрсөн хавар “шилэн” ажиллагаагаар 2000 оноос хойших буюу М.Энхболдоос Д.Сумъяабазар хүртэлх бүх Хотын дарга нарын гарын үсэг зурсан газар олголтуудын тоон мэдээллийг нийтэд ил болгосон. Зүгээр ч нэг танилцуулах гэж, “гайхуулах” гэж ил болгоогүй нь ойлгомжтой. Гуравдугаарт, сая намар Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо өөрөөсөө өмнөх бүх Хотын дарга нарын газар олголтын гэрээнүүдийг эх хувиар нь АТГ-т хүргүүлсэн. Хэн нь хэдий хэмжээний газар хулгайлж, хууль бусаар хөлжиж хөрөнгөжсөнийг батлах бүх нотолгоо АТГ-ынхны гарт орчихсон байгаа гэсэн үг. Дөрөвдүгээрт, Хотын дарга асан Ц.Батбаяр, Ерөнхий архитектор Ц.Тулга, Улсын комиссын дарга асан С.Төмөрдулам, Т.Эрдэнэтуяа нарын гэр, оффист АТГ-аас нэгжлэг хийж, нотлох баримтуудыг хурааж авсан. 
 
      Тэгэхээр М.Энхболдоос Д.Сумъяабазар хүртэлх бүх Хотын дарга нарын хэргийг нийгмийн дуулиан болгох бүх бэлтгэл ажил энэ онд хангагдчихсан гэсэн үг. Гагцхүү он гармагц АТГ-ынхныг хөдөлгөх, олон нийтийн анхаарлыг чиглүүлэх л ажил үлдсэн. Харин газрын хулгайн хэрэгтнүүдийг олон нийтэд ямар байдлаар “шүүлгэх” нь одоогоор тодорхойгүй байна. Уг нь 1.5 сая хүн амьдарч буй Улаанбаатар хотыг бетонон ширэнгэ, “0” зогсолтын голомт болгосон асар том хэрэг учраас нийтэд нээлттэй хэлэлцүүлэхээр төлөвлөж буй юм билээ. 
 
Хэрвээ Хөгжлийн банк, нүүрсний хулгайн сонсгол шиг М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл,   Су.Батболд, Ж.Батбаясгалан, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан, Д.Сумъяабазар нарыг үе үеийн Газрын албаны дарга нар, Ерөнхий архитектор, Барилга, байгууламж ашиглалтад хүлээж авах улсын комиссын дарга нартай нь хамт гэрчээр дуудаж, хаана, хаанаас хэдий хэмжээний газар хулгайлж, хэнд хэдэн төгрөгөөр худалдсаныг нь “байцаавал” Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаас нэг их дутахааргүй л хохирол гарч ирэх болов уу. 
 

ОН ГАРМАГЦ “ГАЗРЫН ХУЛГАЙЧ” НАР ОЛНЫ ӨМНӨ ДУУДАГДАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 39
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 09:50:39
    ё: Бидний л нэг хэсэг бидний сонголт сонголтоо худалддаг учраас тэд шархаа томоор нөхдөг харилцаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-01 15:31:28
    Зочин: Одоо эд нарыг захаас барьж хэмлэх л үлдсэн, хөрөнгийг нь битүүмжлэн ясыг нь цайтал суулга тэгж л ард тумнээ тайвшруул ёр нь идэж уусан новшнууд бидний, бидний хүүхдүүдийн бүх боломжийг хулгайлсан, ийм үйлүүргүй юм хийсэн нөхдүүд төлөөлсөн тэгж л төлнө. Энийг шийдсний дараа та нар тэр сонгуулиа яриарай, та нарт сонгууль ярих эрх, нэр нүүр байхгүй шүү!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-01 09:00:19
    Zichin: UB in gazriig 33. Jil zarj idsen hulgaich nar uchigdur mashin achiltiin huili durem gegchiig batalj bas neg hulgai hiih arga zamaA uursduduu ugsun. Mum olon humuusiin gran tuzuudiig zuvshuurulgui gedeg nearer halhavch hiih buulgaj achsan. Gretel gazraar bayjsan hulgaichid,utaagui tulsheer ,nogoon avtusaar jil Bolton hulgai hiideg amitad sul chuluutei yvaad baidag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-01 08:59:47
    Zichin: UB in gazriig 33. Jil zarj idsen hulgaich nar uchigdur mashin achiltiin huili durem gegchiig batalj bas neg hulgai hiih arga zamaA uursduduu ugsun. Mum olon humuusiin gran tuzuudiig zuvshuurulgui gedeg nearer halhavch hiih buulgaj achsan. Gretel gazraar bayjsan hulgaichid,utaagui tulsheer ,nogoon avtusaar jil Bolton hulgai hiideg amitad sul chuluutei yvaad baidag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-01 00:08:45
    S: SEXSEER DYYDLGN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 20:50:54
    Нямсамбуу: Газар нутаг өгсөн бол шууд цаацал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 13:35:40
    S: SEKSEER TAICHI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 08:30:54
    Эмээ: ЯАЖ ЭЛБЭЖ ИДЭЖ ЭВХЭЖ ТҮРИЙЛСНЭЭ ГАЙХУУЛААД БАЙГАА ЮМАА ДАА . ЯЛ ӨГӨХГҮЙ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХГҮЙ БОЛ ЖҮЖИГ БИШҮҮ ???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-30 19:32:08
    Иргэн: Гадаад руу зугтсан нөхөдийг ирэхгүй бол хөрөнгийг нь хурааж гадаад өрөө дар тэгээд хаа байгаа газар нь ПУТИНДЧИХЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-30 19:29:19
    Иргэн: Дуудаад яахын түрүүчийн дуудсануудаа яаж ч чадахгүй байж энэ сонсгол гээч нь зүгээр л баян тарганаа ард иргэддээ гайхуулах зорилготой хариуцлага хүлээж хүлээлгэж байгаа юм огт алга ЖДҮ БЗСан Ногоон Автобус НҮҮРС өө бас банк байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-30 10:54:55
    S: SEXSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-28 07:38:25
    Намжаа: Өмнө нь зарлаад л бүгдийг нь шувуу болгоод нисгэчихээр ямар хэрэг байхад дээ гадаад улс руу зугтсан хулгайч нараа барьж ирээч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-28 05:19:02
    Туяа: Өргөтгөлтэй иргэдэд газрыг нь өгмөөр байнаа одоо та нарт газар хэрэггүй биз дээ байрны өргөтгөлийн бичиг баримт байхгүй болохоор эдийн засгийн эргэлтэнд орохгүй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-28 05:15:50
    Туяа: Өргөтгөлтэй иргэдэд газрыг нь өгмөөр байнаа одоо та нарт газар хэрэггүй биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-28 03:35:20
    Зочин: Хилийн хориг амжиж тавьдаггүйгээс чинь болж олон хулгайч оргон зайлаад байна. Энэ засгийн үед хамгийн их бөгөөд том том хулгай гарлаа одоо тэр их ч барьсан бага ч барьсан өмхий гэдэг шиг баастай хулгайчуудаа барьж авчираач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 21:29:26
    Зочин: Бүх хулгайчууд аа барьж хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 21:29:16
    Зочин: Бүх хулгайчууд аа барьж хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 21:18:06
    Зочин : Хөгжлийн банкны болон Нүүрсний хулгайч нарыг бүрэн илчилж чадсан юм уу нөгөө Өглөө кинонд гардаг шиг цаад эзний нь эзэдийн нь ил гаргах хэрэгтэй ш дээ! Газрын хулгайч нар бол зөвхөн газар биш бүхэл бүтэн хотыг бетонон ширэнг болгож түгжрэл үүсгэж алтан цагийг үрж асар их эдийн засгийн хохирол учруулсан, утаанд хордуулсан, үерт авахуулсан, гал,түргэн, цагдаа, аврагч нар үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хязгаарласан гээд гэм буруу нь дуусашгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 21:17:08
    Зочин : Хөгжлийн банкны болон Нүүрсний хулгайч нарыг бүрэн илчилж чадсан юм уу нөгөө Өглөө кинонд гардаг шиг цаад эзний нь зээлийн нь ил гаргах хэрэгтэй ш дээ Газрын хулгайч нар бол зөвхөн газар биш бүхэл бүтэн хотыг бетонон ширэнг болгож түгжрэл үүсгэж алтан цагийг үрж асар их эдийн засгийн хохирол учруулсан, утаанд хордуулсан, үерт авахуулсан, гал,түргэн, цагдаа, аврагч нар үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хязгаарласан гээд гэм буруу нь дуусашгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 21:12:30
    Зочин : Хөгжлийн банкны болон Нүүрсний хулгайч нарыг бүрэн илчилж чадсан юм уу нөгөө Өглөө кинонд гардаг шиг цаад эзний нь зээлийн нь ил гаргах хэрэгтэй ш дээ Газрын хулгайч нар бол зөвхөн газар биш бүхэл бүтэн хотыг бетонон ширэнг болгож түгжрэл үүсгэж алтан цагийг үрж асар их эдийн засгийн хохирол учруулсан, утаанд хордуулсан, үерт авахуулсан,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 19:56:28
    mongol: ХАМГИЙН ХАРАМСАЛТАЙ, БАС ИНЭЭДТЭЙ ГАРЦААГҮЙ ҮНЭН БОЛ ХАРХОРИН ХОТ БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛМЭГЦ УЛААНБААТАРЫН ХҮМҮҮС НҮҮН ЦӨӨРЧ ОДООГИЙН ЭЛИТ МЭЛИТ ГЭГДЭНД БУЙ ОЛОН ДАВХАР ҮНЭТЭЙ ОРОН СУУЦНУУД ШАЛАН ДЭЭР БУУЖ ЯДУУЧУУДЫН. ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛЖ ИРГЭД ЗУГТДАГ АЙЖ ИМЭЭДЭГ ХОГИЙН ХОРООЛОЛ БОЛНО, ЯГ ИЙМ ХУВЬ ТАВИЛАНГ ДЭЛХИЙН ОЛОН УДСУУДЫН ТОМООХОН ХОТУЖД ДАЙРЧ ИРСЭН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 18:53:23
    Уншигч: НИЙСЛЭЛ ХОТОО ЭМХ ЗАМБАРААГҮЙ БОЛГОСОН ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙГ ИЛЭЭД БАЙЖ БОЛОМГҮЙ ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЙСЭН ГАНЦ Ч ОЛИГТОЙ АЖИЛ ҮГҮЙ НҮХЭН ГАРЦ НЬ ИЧМЭЭР БАС АЙМААР ЯВГАН ХҮНИЙ ЗАМ НЬ МӨСӨН ГУЛГУУР АВТОБУСНЫ БУУДЛУУД НЬ САЛХИНААС ХАМГААЛАХ БОРООНООС ХАМГААЛАХ ЮУ Ч ҮГҮЙ 5 ХҮН ЗОГСОХ ЗАЙТАЙ САНДАЛ НЬ ТӨМӨР ӨВӨЛ ХҮН СУУХЫН АРГАГҮЙ ХАЙРДАГ ГЭЭД ТООЧООД БАЙВАЛ ИХ ЮМ ГАРНА СЭТГЭЛГҮЙ ДАРГА НАР
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 17:13:48
    mongol: ХАМГИЙН ХАРАМСАЛТАЙ, БАС ИНЭЭДТЭЙ ГАРЦААГҮЙ ҮНЭН БОЛ ХАРХОРИН ХОТ БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛМЭГЦ УЛААНБААТАРЫН ХҮМҮҮС НҮҮН ЦӨӨРЧ ОДООГИЙН ЭЛИТ МЭЛИТ ГЭГДЭНД БУЙ ОЛОН ДАВХАР ҮНЭТЭЙ ОРОН СУУЦНУУД ШАЛАН ДЭЭР БУУЖ ЯДУУЧУУДЫН. ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛЖ ИРГЭД ЗУГТДАГ АЙЖ ИМЭЭДЭГ ХОГИЙН ХОРООЛОЛ БОЛНО, ЯГ ИЙМ ХУВЬ ТАВИЛАНГ ДЭЛХИЙН ОЛОН УДСУУДЫН ТОМООХОН ХОТУЖД ДАЙРЧ ИРСЭН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 17:10:37
    АНчин: Бат -Үүлээс бусад МАНчингууд бна .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 11:15:22
    Зочин: Авилагч хотын дарга нар бултах булзаарах, ямрч боломжгүй, бүхний нүдэн дээр Улаанбаатар хотын дүр зураг харагдаж байгаа шүү. Арай дэндүү битүү бетонон ширэнгээр чигжсэн нь ард иргэдийн аюулгүй орчинд амьдрах амьсгалах агаар орчинг байхгүй болгож хүний эрхийг санаатайгаар зөрчсөн хотын дарга нэртэй хулгайч авилагч дарга нараас , эрүүл мэнд аюулгүй байдлыг алдагдуулж аймшгийн хот болгосон хулгайчдаас хотын унган иргэд нөхөн олговор нэхэх нь зүйн хэрэг болоод байна. Хулгайгай луй.араа зарлуулчихаад, ичих булчирхайгүй аз жаргалтай амьдарсаар байна гэж бүү болд!! Иргэдийн эрхийг санаатайгаар зөрчиж хохироосон бол нөхөн олговор заавал өгөх хэрэгтэй!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 09:30:40
    Самдан: Бзд архитектур бсан халзан баяраа бумэрдэнэ нар хэмжээгүй баяжсан шалгах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 08:43:05
    Зочин: Нэг ангийнхан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 08:42:33
    Зочин: Нэг ангийнхан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 08:21:33
    зочин: СОНСГОЛ ХИЙСЭН БОЛООД ӨНГӨРӨХ ЮМ УУ ГЭРЧ НЭРТЭЙ ХУЛГАЙЧУУДАА ДУУДАЖ АСУУГААД ӨӨ ТИЙМҮҮ ГЭЭД ХАЛХАВЧ БОЛГООД БОЛОО ЮМУУ ӨӨР ЯАХ ЁСТОЙ ЮМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 23:44:56
    Jorj : Би монгол хүн биш. Гэхдээ энд нэг юмыг тодорхой хэлье. Бусад оронд жишээ нь, танай урд хөршид ийм гэмт хэрэг үйлдэхэд цаазаар авахуулах ялтай. Хойд хөрш буюу орос улсад 10 жилээс багагүй хугацаанд хоригдох ялтай. Харин танай улсад яаж шийдэгдэж байгаа нь маш сонирхолтой байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 23:37:50
    Зочин: Даанч Бат Үүл амь ороод байсан юм. Дуудагдах гээд л тэгж л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 16:23:12
    Төв: МИЕЭ ЭНХБОЛД ГЭЖ ГЭЖ ТОМ ХУЛГАЙЧ БИЙ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 11:31:57
    sek: on garhaas umnu mongoloos zailtsan bh biz hulgaich nar bvh hurungiig huraah heregtei ulsiig hohrolgvi bolgo ard irgediin bolomjiig vgvi hiisen urt gartai ******** kuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 09:19:02
    Эмээ: Хөдөөнөөс ирж УИХ д сууж ах дүүсээрээ Монголын тэрбумтан болчихоод бусдыг доромжилж дээрэлхдэг удам ч гарч ирж. Бурхан шудрагаар цэвэрлэг. Оюун эрдэнийн засгийн газрын үйл ажиллагааг дэмжинэ.Бурхан тэнгэр шудрага бүхнийг ивээг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 17:47:54
    зочин: Цаазын ялыг сэргээж хэрэгжүүлье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 13:21:56
    S: SEXSDN80955877s
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 13:19:44
    ШУДРАГА ХҮН: ГАЗРЫН ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ БАС ДАВХАР НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАР ШДЭЭ. НӨГӨӨ АНГИЖРУУЛАГЧ ШАМПУНЬ ХОЁРЫГ НЭГ ДОР ХИЙЦЭН ЮМ ШИГ. ДВА В ОДНОМ. ТРИ.......В ОДНОМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 13:17:13
    гайхашрагч: МӨНХБАЯР ХОТЫН ДАРГА АСАН ИСПАНИД МАШ ТОМ ХАУСТАЙ. ХҮҮХДҮҮДЭЭ УЛААНБААТАРЫН ХАР УТААНД БАЙЖ БАЙХЫН ОРОНД ЭНД ИРЭЭЧ ГЭЭД ДУУДААД БАЙДАГ ГЭСЭН. АГААР БАЙГАА Ч БАС ЭХ ОРНОО ТАНИЛ ТАЛАА ӨГҮҮЛДЭГ БОЛОЛТОЙ. ,ЭВИЙ МИНЬ. БУСАД НЬ БАС ИЖИЛ БИЗ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 12:32:41
    ХОТ замбараагүй хөгжих боломжийг олгож, түгжрэлийг бий болгосон дарга нар: Ногоон байгууламжгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, машины зогсоолгүй, авто зам өргөжүүлэх боломжгүй, явган хүн явахад хүндрэлтэй, сургууль, цэцэрлэггүй байруудыг байруулсан даа. Сургууль, цэцэрлэгийн тогтоож өгсөн талбайг орон сууц, бусад барилга барих боломж олгосон. Эмнэлгүүдийн газраас зарж эмнэлгүүдийг өргөжүүлэх боломжийг үгүй хийсэн гавъяатангууд даа. ХОТын авто замыг яаж ч өргөжүүлэх боломжгүй болгож зад түгжрэлий суурийг тавьсан гавъяатнууд. ДАРГА нар зүгээр газар олгож гарын үсэг зарж байгаагүй. ТЭД авлига авч зөвшөөрөл олгож ирсэн шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188