• Өнөөдөр 2024-04-20

БАРИМТ: УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯРЫН ХҮРГЭН А.АМАР-ОТГОН ХӨГЖЛИЙН БАНКАНД 3.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ

2023-04-16,   2391

      Өнгөрсөн оны яг өдийд буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-аас Хөгжлийн банкны хэргийг шалгах Хянан шалгах түр хороог байгуулж байв. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг даргаар нь томилсон. Гэвч Ж.Сүхбаатар өнгөрсөн оны наймдугаар сард Түгжрэлийн сайдаар томилогдсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хянан шалгах түр хорооны шинэ даргаар томилсон байдаг. Б.Энхбаяр 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкийг шалгах анхны Ажлын хэсгийг ахалж байсан туршлагатай хэмээн Хянан шалгах түр хороог түүнд ийнхүү хариуцуулсан. Үнэн хэрэгтээ Сү.Батболдын зөвлөх байсан гэх мэт “том ар”-аараа ч томилогдсон байж болох. 
 
Улмаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өнгөрөгч нэгдүгээр сараас Хөгжлийн банкны хэргийн Нээлттэй сонсголыг Төрийн ордонд цувралаар зохион байгуулсан. Ингэхдээ Хөгжлийн банкны зээлдэгчдийг загнахыг нь загнаж, зандрахыг нь зандарч, зээлээ зориулалтын бусаар хэрхэн зарцуулсныг нь, хэний хань хамсаатан, хамаарал бүхий этгээд болохыг нь нэгд нэггүй нийтэд зарлаж байсан. Чухамдаа өнгөрсөн өвөл саарал ордны ч, сошиал ертөнцийн ч нэг “гол дүр” нь Б.Энхбаяр байсан гэхэд болно. 

Хоржоонтой нь, Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрөө Хөгжлийн банкны зээлд хамааралтай байж болзошгүй буюу хүргэн А.Амар-Отгоных нь “Дорнын цас” ХХК Хөгжлийн банканд 3.5 тэрбум төгрөгийн зээлтэй ажээ. Илүү ноцтой нь, “Дорнын цас” ХХК-ийн захирал А.Амар-Отгон хувийн компаниудаараа 2020 оны сонгуулиар Б.Энхбаярын сурталчилгааны санхүүжилтийг босгож өгсөн ажээ. 

Баримт 1: Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үеэл Гантөмөрийн Цогзолмаа гэх эмэгтэй бий. Б.Энхбаярын аав Ц.Баттөмөрийн төрсөн дүү Ц.Гантөмөрийн охин гэсэн үг. Г.Цогзолмаа “Дорнын цас гоёл чимэглэл” ХХК-ийн захирлаар ажилладаг. Харин Г.Цогзолмаагийн нөхөр нь Авирмэдийн Амар-Отгон гэх залуу бий. А.Амар-Отгон “Дорнын цас” ХХК-ийг төрсөн ах А.Амартүвшинтэйгээ хамтран эзэмшдэг. Тэгвэл “Дорнын цас” ХХК нь 2018 оны тавдугаар сарын 31-нд Хөгжлийн банкнаас 3.5 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай зээлжээ. “Дорнын цас” ХХК-ийг Хөгжлийн банкнаас 3.5 тэрбум төгрөгийн зээл авах үед Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. Харин зээл авснаас нь хойш долоон сарын дараа буюу 2018 оны арванхоёрдугаар сард Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр хүргэн А.Амар-Отгоныгоо Хөгжлийн банкнаас зээл авах үед нөлөөлж чадахуйц албан тушаалтай байжээ гэсэн үг. Мөн Б.Энхбаяр 2016 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын хувиар Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан буюу Хөгжлийн банкны удирдлага, газар, хэлтсийн дарга нарын хууль бус бүх баримт түүний гарт байсан. Ингэж харвал, тэр тухайн баримтуудаараа Хөгжлийн банкныхныг “дарамталж”, хүргэнийхээ зээлийг бүтээлгэсэн байж болзошгүй хардлага ч гарч ирж байна. 
Тайлбар: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, А.Амар-Отгоны төрсөн ах, "Дорнын цас" ХХК-ийг хамтран эзэмшигч А.Амартүвшин нар, 2022 оны арванхоёрдугаар сар
Баримт 2: Б.Энхбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үед үеэл Г.Цогзолмаа нь “Дорнын цас гоёл чимэглэл” ХХК-аараа, түүний нөхөр А.Амар-Отгон “Боломж фонд” ББСБ-аараа тус тус санхүүжилтийг нь босгосон хөдөлшгүй баримт байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үеэл Г.Цогзолмаа, хүргэн А.Амар-Отгон нартайгаа тун ойр дотно гэдэг нь эндээс харагдана. Нөгөөтээгүүр, Г.Цогзолмаа, А.Амар-Отгон нар Б.Энхбаярыг Хөгжлийн банкны 3.5 тэрбум төгрөгийн зээлийг нь бүтээж өгсний хариу болгож сонгуулийн санхүүжилтээ босгоход нь тусалсан байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм. 
Тайлбар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үеэл, "Дорнын цас гоёл чимэглэл" ХХК-ийн захирал Г.Цогзолмаа, түүний нөхөр "Дорнын цас" ХХК, "Боломж фонд" ББСБ-ын захирал А.Амар-Отгон
Баримт 3: Өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, дэд захирал асан Б.Чойжилжалбуу, төслийн зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорьж, шалгаж эхэлсэн. Тэднийг албан тушаалаа ашиглан, Хөгжлийн банкны хэд хэдэн зээлдэгчид давуу байвал бий болгож, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан ийнхүү шалгаж эхэлсэн байдаг. Тухайн үед Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуугаар арын хаалгадуулсан гэх компаниуд дунд “Дорнын цас” ХХК багтаж байсан. Судлаад үзвэл, “Дорнын цас” ХХК-ийн захирал А.Амар-Отгон 2020 оны сонгуулиар хадам ах Б.Энхбаяраасаа гадна УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын сурталчилгааны санхүүжилтийг босголцжээ. Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу  нь Ж.Мөнхбатын 10 жилийн ангийн, багын найз нь, бас тэд хэд хэдэн компанийг хамтран эзэмшиж ирсэн. Б.Чойжилжалбууг Хөгжлийн банкны дэд захирлаар томилуулсан хүн нь ч Ж.Мөнхбат гэдэг. Товчхондоо, А.Амар-Отгон Б.Чойжилжалбуугийн тусын хариуд Ж.Мөнхбатын сонгуулийн санхүүжилтэд тусалсан байж болзошгүй харагдаж байгаа юм. Ингэж харвал, “Дорнын цас” ХХК-ийн захирал А.Амар-Отгон 3.5 тэрбумын зээлээ бүтээлгэхийн тулд Хөгжлийн банкны гаднаас Б.Энхбаяраар, дотроос дэд захирал Б.Чойжилжалбуугаар нөлөөлүүлсэн байж болзошгүй дүр зураг тодорч байна. 
 
       Эцэст нь, Хөгжлийн банкны хэргийг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр эсрэгээрээ энэ мэтээр Хөгжлийн банкны зээлдэгчтэй хамаатан садны хэмжээнд холбоо хамааралтай байх нь шударга ёсны тэмцэл мөн үү, Ерөнхий сайд аа. 
 

БАРИМТ: УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯРЫН ХҮРГЭН А.АМАР-ОТГОН ХӨГЖЛИЙН БАНКАНД 3.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 15:30:19
    Зочин: Монголын хүн ам даанч өчүүхэн цөөхөндөө. Нарийн яривал бүх хүн л хамаатан садан ах дүүс ямар нэг ураг төрлийн холбоотой болчихдог юм билээ. Хиргүй цэвэр хүмүүс байдаг болов уу? Эсвэл нэг цэцэрлэг, анги, оюутан, хамт ажиллаж байсан зэрэг сүлжээ үүсгэн яривал уртаас урт үргэлжилсэн холбоос бас л байлгаж болдог жишээнүүд ч яригддаг шүү. Тэхээр хувь хүн ваакумжсан орчинд амьдрах хэрэгтэй болж байна уу?яах вэ????????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 15:27:52
    Зочин: Монголын хүн ам даанч өчүүхэн цөөхөндөө. Нарийн яривал бүх хүн л хамаатан садан ах дүүс ямар нэг ураг төрлийн холбоотой болчихдог юм билээ. Хиргүй цэвэр хүмүүс байдаг болов уу? Эсвэл нэг цэцэрлэг, анги, оюутан, хамт ажиллаж байсан зэрэг сүлжээ үүсгэн яривал уртаас урт үргэлжилсэн холбоос бас л байлгаж болдог жишээнүүд ч яригддаг шүү. Тэхээр хувь хүн ваакумжсан орчинд амьдрах яах вэ????????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-05 00:12:52
    ө: Дээс томж найзыгаа аваръя гэдэг шиг холбох гэж яджээ. Хаа очиж хамаг хулгайн эсрэг зогсож байгаа хүншд наад Энхбаяр чинь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-17 09:27:28
    Од: Түй чоорт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-16 10:35:48
    Зочин: Нөгөөх аварга нүгэл нүд хошногоороо зэрэг...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-11 22:42:33
    ч: хаа байсан аавынх нь дүүгийн охины нөхрийнх нь компаниар холбосон ч байх шиг харлуулах гээд ядчих юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-10 05:07:13
    zochin: Амундра сэтгүүлчээ 100% өө сэвгүй хүн гэж байхгүй, та мөн адил алдаа дутагдалтай л байж таарна! Манай БЗД-ийн 43-р хорооноос сонгогдсон Б.Энхбаяр гишүүнийг харин ч их сайн ажиллаж байгаа гэж бодож байгаа шүү. Захиалгаар, мөнгө аваад ийм юм бичээд байдаг бол дэндүү өрөвдөлтэй л юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-09 19:00:25
    Голомт: Төлж чадаж байвал зээл авч болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-07 23:34:15
    Олк: Иим л байгаамшдээ нөгөө шудрага царайлсан жүжигчин
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188