• Өнөөдөр 2024-04-23

Б.БАТ-ЭРДЭНЭЭР ХАМГААЛУУЛЖ, Э.БАТТУЛГЫГ ХӨӨЛГӨСӨН С.ЦОГТГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ

2023-03-16,   2017

     Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар таарахаа больж, толхилцоод уджээ. Улмаар Б.Бат-Эрдэнэ нь “Э.Баттулгатай хамтран ажиллах боломж алга” гэж Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд алтан хошуу өргөжээ. Ингээд өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Баттулгыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж орхилоо. Арга ч үгүй юм, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг НАМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Б.Бат-Эрдэнэ Нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан, хожим Засагт нь залагдаж ирсэн хуучны хамтрагч нь. Товчхондоо, Э.Баттулгын хувьд ёстой л “Ноёноороо оролдсон хүн толгойгүй” гэгч болов. 
 
   Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хоёрыг “хэрэлдүүлсэн”, улмаар Э.Баттулгыг хөөгдөхөд хүргэсэн хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь тус яамны Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл гэгч ажээ. Тодруулбал, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Э.Баттулга өнгөрөгч даваа гарагт Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэлийг төрийн албанд гурван жил ажиллах эрхгүйгээр ажлаас нь халах тушаал гаргажээ. Э.Баттулгын тус тушаалд “Хуулийн хэлтсийн дарга Сүхбаатарын Цогтгэрэл нь албан хаагчдыг удаа дараа хавчин гадуурхах, эрхшээлдээ байлган дарамтлах, ажлын цагаа бүртгүүлэхгүй байх, төрийн жинхэнэ албан хаагчдыг хууль бус үйлдэл хийхийг шаардах зүй бус үйлдэл гаргаж, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн тул төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэсэн байна. 
      Гэтэл Э.Баттулгын энэ тушаалаар ажлаа алдаж, ахиж төрд ажиллах эрхээ хасуулсан С.Цогтгэрэл нь Сайд Б.Бат-Эрдэнээсээ аврал хүсжээ. Улмаар Б.Бат-Эрдэнэ, Э.Баттулга хоёрын дунд хэрүүл эхэлж, эцэст нь Б.Бат-Эрдэнэ Л.Оюун-Эрдэнэд хов хүргэснээр Э.Баттулгыг хөөлгөж дөнгөжээ. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл гэгчийг халагдахаас хамгаалж, эсрэгээрээ Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг яамнаасаа явуулахаар болсон учрыг тайлбарлая. 
 
ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ 2018 онд Ардын намынхаа ах нартай зэрэгцэн ЖДҮ-ийн дуулианд нэр холбогдож, хариуцлага хүлээж байгаа нэрээр албан тушаалаа өгч, улс төрөөс явсан. Хоёр жил гаруй хэл сураггүй ажин түжин амьдарч байгаад 2020 оны наймдугаар сард ШӨХТГ-ын даргаар томилогдож, төрд эргэн ирсэн.  Тус газрыг хоёр жил орчим удирдаад өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сард БОАЖ-ын сайдаар томилогдсон байдаг. Улмаар Б.Бат-Эрдэнэ сайд болмогцоо ШӨХТГ-т гар, ганзага нийлж байсан хамтрагчдаа БОАЖЯ-нд газар, хэлтсийн даргаар томилж, тус яамны хууччуулыг халж эхэлсэн. Тухайлбал, ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын даргаар ажиллаж байсан Ш.Цэрэндуламыг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар томилсон. Мөн ШӨХТГ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Цогтгэрэлийг БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар томилсон байгаа юм. Эндээс Б.Бат-эрдэнэ, Э.Баттулга хоёрын хэрүүл тун ойлгомжтой болно. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-т өөрийнх нь шууд удирдлага доор хоёр жил гаруй дэд даргаар ажилласан С.Цогтгэрэлийг БОАЖЯ-ныхаа Хуулийн хэлтсийн дарга болгож дэргэдээ авсан. Гэтэл С.Цогтгэрэлийг нь Э.Баттулга ажлаас нь халж орхисон. “Халаас”-ных нь хүнийг халснаас болж хэрүүл эхэлж, эцэст нь Э.Баттулга хөөгдсөнөөр хэрүүл нь дууссан гэсэн үг. 
Тайлбар: ШӨХТГ-ын хэвлэлийн хурал, 2020 оны есдүгээр сар
Тайлбар: ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн өрөө, 2020 оны арванхоёрдугаар сар
     Тэгвэл Б.Бат-Эрдэнээр хамгаалуулж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыгаа хөөлгөж чадсан С.Цогтгэрэл гэгчийг товч танилцуулъя. 2016 оны есдүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатарын Цогтгэрэлийг ШӨХТГ-ын Орон тооны гишүүнээр томилжээ. Тэр цагаас С.Цогтгэрэл гэгч нь ШӨХТГ-ыг хувийн компани мэтээр ашиглаж иржээ. Тухайлбал, С.Цогтгэрэл нь 2017 онд тухайн үеийн ШӨХТГ-ын дарга Бямбасүрэнгийн Лхагва, ШӨХТГ-ын Тамгын газрын дарга Даваадоржийн Өнөболд, өөрийн эхнэр буюу ШӨХТГ-ын Улсын байцаагч Нямдоржийн Анударь нартай хамтран “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. ШӨХТГ-ын бүхий л удирдлагууд буюу дарга, тамгын газрын дарга, ахлах байцаагч, орон тооны гишүүн нарын нийлж байгуулсан “Эрсдлийн шийдэл” гэх энэ компани нь өнөөг хүртэл Даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлж иржээ. Өөрөөр хэлбэл, даатгалын компаниудыг даатгуулагч нарт зуучилж өгөх үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Шударга өрсөлдөөнийг хянах ёстой албан тушаалтнууд өөрсдөө аль нэг даатгалын компанийг бусдаасаа илүү мэтээр даатгуулагчид зуучлах үйлчилгээ үзүүлдэг бизнес хийх нь ашиг сонирхлын асар том зөрчилтэй нь хэнд ч ойлгомжтой харагдана. 
Тайлбар: 2016 оны аравдугаар сар. Тухайн үеийн ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, Тамгын газрын дарга Д.Өнөболд, орон тооны гишүүн С.Цогтгэрэл нар
Цаашилбал, С.Цогтгэрэл нь өөрийн эхнэр, ШӨХТГ-ын Улсын байцаагч Н.Анударь, өөрийн найз, ШӨХТГ-ын Тамгын газрын дарга асан Д.Өнөболдтой хамтран “Би Ди Ар холдинг” ХХК-ийг эзэмшдэг ажээ. “Би Ди Ар Холдинг” ХХК нь Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлдэг юм байна. Бүр цаашилбал, С.Цогтгэрэлийн бизнесийн хамтрагч, “Эрсдэлийн шийдэл” ХХК, “Би Ди Ар Холдинг” ХХК-ийг хамтран эзэмшигч, ШӨХТГ-ын Тамгын газрын дарга асан Д.Өнөболд нь “Найши трейд” ХХК, “Найши групп” ХХК-иудыг эзэмшдэг. “Найши трейд” ХХК нь Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтрагч дүүргүүдийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх, хот тохижуулах буюу гудамж талбайн цэвэрлэгээ, угаалтын үйлчилгээ үзүүлдэг. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сүүлийн үед нийслэлийн хотын гудамж талбайг хувийн компаниудтай хамтарч цэвэрлэнэ, угааж, арчилна гэж ярьж яваа нь С.Цогтгэрэл, түүний хамтрагч Д.Өнөболд нарын “лобби” ч байж болох дүр зураг харагдаж байгааг хэлэх нь зүйтэй. 
 
Эцэст нь, бас нэгэн ноцтой сэжүүр байгаа нь, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “МД трэйвэл” ХХК-ийн нэр дээр ХУД-ийн 23-р хороо буюу Нүхтийн аманд 4.6 га газар авч, тус газар дээр Спорт цогцолбор, орон сууцны хотхон барихаар авлигын 7.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байхдаа баригдсан. Тэгвэл “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2021 онд Даваадоржийн Өнөболд гэгч бүртгэлтэй байжээ. 

Б.БАТ-ЭРДЭНЭЭР ХАМГААЛУУЛЖ, Э.БАТТУЛГЫГ ХӨӨЛГӨСӨН С.ЦОГТГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-17 19:54:24
    Би: Баттулга гэж өөрөө Тогтохсүрэнгээр татуулсан, нүүрсний хулгайч, Богдын амны дамын наймаачин Р. Эрдэнэбулганы халаас 1 найз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-16 21:44:26
    Иргэн: Яасан ханаж цаддаггүй, ичих нүүргүй эргүү нар вэ. Эхнэр мэхнэртэйгээ нийлээд идээд байдаг. Хэлэх ч үг олдохгүй юм монголчууд миньдээ болиочдээ энэ их шуналаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-16 19:34:13
    иргэн: Нийгмийн хүн хогнууд огуйдас хүрэм бөгс долоогчид тонуулчид гээд яриад байвал дуусашгүй шөхтг-аас хоршооныхоо гарааг эхлүүлсэн хол явахгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-16 18:28:20
    Яамны ажилтан: Ёстой эвгүй хүмүүс дээ. Цогтгэрэл Бат-Эрдэнэ хоёр бол халаас нэгтэй хүмүүс ээ. Бат-Эрдэнэ яаманд сайдаар ирсэнийхээ дараа Цогтгэрэлийг даргаар авчирсан. Чаддаг мэддэг хууль ч гэж байхгүй. Шахаасаар явсаар яаманд очсон. Очоод зүгээр байхгүй Тусгай хамгаалалттай газар нутагт иргэд аж ахуй нэгжүүдэд газар олгохоор ажиллаж байгаа л хүн. Тэр ажлаа хэрэгжүүлэх гэж яамны мэргэжилтнүүдийг өөд уруугүй дарамталж шахсан. Тэгэж байгаад Баттулга төрийн нарийнд халагдсан хүн. Тэгэнгүүт Бат-Эрдэнээрээ Баттулгыг чөлөөлүүллээ. Яаманд зарчимтай явсан хүн нь Баттулга төрийн нарийн шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188