• Өнөөдөр 2024-05-04

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГ ЭХНЭР Д.ЭНХГЭРЭЛИЙН ХАМТ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

2023-08-14,   8127

     Ардын намын хамгийн хөрөнгөлөг гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эхнэр Д.Энхгэрэлийн хамт АТГ-т шалгагдаж эхэлжээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Сү.Батболдын “Чингис” зочид буудалтай хаяа залган “Сансар гарден” хотхоныг барих явцдаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд асар их хэмжээний авлига өгснийх нь мөрөөр АТГ-ын мөрдөгчид ороод байгаа аж. 
 
Цаашилбал, Б.Чойжилсүрэнгийн сайдын сэнтий ч ганхах бололтой. Бидний олсон баримтаар, Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн нь Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайтай халаас нэгтэй хамтрагчид явж иржээ. Тухайлбал, Д.Дашцэрэн, М.Баярмагнай нар 2015-2017 онд Хан-Уул дүүргийн III хороонд 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг барьж, худалдаж байжээ. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай хоёр ашиг сонирхлын асар том зөрчилтэй гэсэн үг. Тэгэхээр ам нээх бүрдээ “авлигатай тэмцэнэ” гэж ярьж яваа Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнээс авлигын хэрэгт холбогдсон, ашиг сонирхлын асар том зөрчилтэй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохыг шахаж, шаардах ёстой болж байна.  
 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ЭХНЭР Д.ЭНХГЭРЭЛТЭЙГЭЭ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ “ХАУС ИНВЕСТ” ХХК-ИАРАА “САНСАР ГАРДЕН” ХОТХОНЫГ ХУУЛЬ БУСААР БАРЬЖ, МЭРГЭЖЛИЙН КОМИССЫН ГИШҮҮДЭД АВЛИГА ӨГСНИЙГ АТГ-ЫНХАН ИЛРҮҮЛЖЭЭ 

      Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Энхтайваны гүүр орчмыг “бетонон ширэнгэ” болгож дуусгасан нөхөр. Энхтайваны гүүрээр урагш давахад л түүний тансаг зэрэглэлийн “КН” апартмент угтана. Цаашаа залгаад “Хаан банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ tower” гэх шилэн барилга, хажууханд нь байх “Наадам центр” гэх худалдаа, үйлчилгээний төв, чанх урд нь байх 780 айлын “Цэнгэлдэх” хотхон бүгд Б.Чойжилсүрэнгийнх. Ингээд болоогүй, Энхтайваны гүүрний баруун хойд үзүүрт “Наран тауэр” гэх 132 айлын хотхон бий, Энхтайваны гүүрний баруун урд үзүүрт “Энхтайван” гэх 160 айлын хотхон бий, аль аль нь түүнийх. Цаашилбал, “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш” хороолол, “Академи” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү плас” хотхон, “Хүннү стандарт” хотхон гээд бүгд түүнийх. Товчхондоо, Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчим Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “эзэнт улс” болчихсон. 
     Ийнхүү Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчим өөрийнх нь барилгаар дүүрч, нэмж барилга барих байтугай нэг амбаар барих ч газар үлдээгүй тул Б.Чойжилсүрэн нутаг сэлгэхээс аргагүйджээ. Ингээд Сансарт, Сэлбэ голын эрэгт байрлах Сү.Батболдын “Е март” худалдааны төв, “Чингис” зочид буудлын хашаан доторх 2.4 га газрын тасалж авахаар болсон байна. Улмаар Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр А/214 тоот захирамж гаргаж, Сү.Батболдын “Е март” худалдааны төв, “Чингис” зочид буудалтай хаяа залгаа 1330100115 нэгж талбарын дугаартай 2.4 га газрыг Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нарын “Хаус инвест” ХХК-д 2037 он хүртэл эзэмшүүлэхээр олгожээ. Ийнхүү Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд асан Сү.Батболд гэх Ардын намын хамгийн хөрөнгөлөг хоёр гишүүн “айлсаж” эхэлсэн байгаа юм. 
 
     Ингээд Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар тус 2.4 га газар дээрээ “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” нэртэй нийт найман блок, тус бүр нь 25 давхар 832 айлын орон сууцны хотхон барьж эхэлжээ. Ингэхдээ Б.Чойжилсүрэн “том толгойлж” тус хотхоныхоо барилгын ажлыг “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу “А” зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эхлүүлсэн байгаа юм. Гэвч нэгэнт хууль бусаар барьж байгаа учраас НМХГ-ынхан ч, Барилга хот байгуулалтын яамныхан ч, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан ч тайван байлгахгүй байжээ. Ядахад, хууль бус барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд нууцаар цутгаж байсан нь баригдсан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс барилгын үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан зэргээр асуудал улам л өндрөө авсан байгаа юм. 
   Арга буюу Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл өнгөрөгч нэгдүгээр сард буюу “Сансар гарден” хотхоноо хууль бусаар барьж эхэлснээсээ бүтэн жил орчмын дараа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу барилгын “А” зөвшөөрлөө нөхөж авчээ. Хамгийн ноцтой нь, “А” зөвшөөрлөө нөхөж авахдаа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд авлига өгснийг нь АТГ-ынхан илрүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр, Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар Мэргэжлийн комиссын таван гишүүнд тус бүрд нь 100 сая төгрөг, нийт 500 орчим сая төгрөгийн авлигал өгсөн нь эхний байдлаар шалгагдаж байгаа гэнэ. 
    Түүнчлэн, Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” хотхоныг хууль бусаар эхлүүлж, “А” зөвшөөрлөө авахдаа авлига өгснөөс гадна Усны тухай хууль зөрчсөн ноцтой хэрэгт ч холбогдож байгаа ажээ. Тодруулбал, “Сансар гарден” хотхон нь Сэлбэ голын эргээс хэдхэн алхмын зайд байрлаж байгаа. Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг хориглоно” гэж заасан байдаг. 

Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХУД Д.ДАШЦЭРЭН НЬ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХУУЛЬ БУСААР ГАЗАРЧ АВЧ, 650 АЙЛЫН “ДЭЛГЭРЭХ” ХОТХОНЫГ БАРЬСАН ДУУЛИАНЫ ЭЗЭН БАЙЖЭЭ

    Б.Чойжилсүрэнгийн охин Ч.Заяа, хүргэн Дашцэрэнгийн Галмандах нар “Рэссол констракшн” ХХК-ийг эзэмшдэг. Ч.Заяа, Д.Галмандах нар “Рэссол констракшн” ХХК-иараа “ОResh” гэх супермаркетыг аав Б.Чойжилсүрэнгийнхээ барьсан хотхон, хорооллуудад салбарлуулан сүлжээгээр ажиллуулж байгаа. 
 
      Б.Чойжилсүрэнгийн хүргэн Д.Галмандахын ээж Б.Баясгалан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн Удирдахуйн сургуулийн захирлаар ажилладаг, доктор, дэд профессор цолтой. Харин Д.Галмандахын аав Д.Дашцэрэн нь “Женерал энержи прожект” ХХК, “Хиллфорт” ХХК, “Өсгүүн” ХХК, “Монгол уяа нафа” ХХК, “Дуут” ХХК-иудыг эзэмшдэг, Улсын начин, Архангай аймгийн алдарт уяач цолтой нэгэн. Сонирхуулахад, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрладаг, дотоодын жуулчдын олноор нь татдаг халуун рашааны “Дуут ресорт” гэх амралт, жуулчны баазыг Д.Дашцэрэн “Өсгүүн” ХХК-иараа дамжуулан эзэмшдэг. 
     Тэгвэл Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн нь Хан-Уул дүүргийн III хороо, “ДЦС-3”-ын баруун хойно байрлах зургаан блок, 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг барьж, худалдсан дуулианы эзэн ажээ. Учир нь, Д.Дашцэрэн “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн эзэмшил газраас хууль бусаар тасалж авч “Дэлгэрэх” хотхоныг барьсан гэгдэж ирсэн. Тодруулбал, Социализмын үед “Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг” нэртэй, цэргийн өмнөх насны хүүхэд залууст цэрэг, зэвсэг техникийн боловсрол олгох, эх оронч үзлээр хүмүүжүүлэх үүрэгтэй байгууллага байсан. Тус нийгэмлэг нь 8.0 га эзэмшил газартай, буудлага, шүхэр, морин болон авто спортоор хичээллэх техник хэрэгсэл, талбай, олон тооны оффис, слакадны зориулалттай барилга, байгууламжуудыг эзэмшиж ирсэн. Одоо тус байгууллага “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” нэртэй бөгөөд улсын төсвөөс санхүүждэг, даргаар нь хурандаа Д.Дашзэвэг ажилладаг. Тус нийгэмлэгийг олон нийт “Техник спортын төв” гэх нэрээр нь илүүтэй мэдэх байх. 
 
       Хамгийн ноцтой нь, “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэг нь Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэнгийн төрсөн ах ажээ. Тиймдээ ч 2015 онд Д.Дашзэвэг эрх мэдлээ ашиглан “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн эзэмшлийн газраас 1.1 га газрыг төрсөн дүү Д.Дашцэрэнгийнхээ “Хиллфорт” ХХК нь шилжүүлж өгчээ. Харин Д.Дашцэрэн нь “Хиллфорт” ХХК-ийг “ЮП” ХХК-тай хамтран эзэмшдэг байсан бөгөөд 1.1 га газар дээрээ “ЮП” ХХК-ийн нэрээр 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг 2016-2017 онд барьж худалдсан байдаг аж. Хурандаа Д.Дашзэвэг төрийн мэдлийн газрын төрсөн дүү Д.Дашцэрэндээ хууль бусаар шилжүүлж өгснийхөө шанд түүний барьсан “Дэлгэрэх” хотхоноос 78 орон сууц хувьдаа авсан гэх мэдээлэл ч байдаг аж. Гайхмаар нь, Д.Дашзэвэг, Д.Дашцэрэн нарын хэн хэн нь “Дэлгэрэх” хотхоныг тойрсон эл асуудлыг олон нийтээс ор тас мартуулж чаджээ. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХУД Д.ДАШЦЭРЭН НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД М.БАЯРМАГНАЙТАЙ ХАЛААС НЭГТЭЙ ХАМТРАГЧИД

     Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэнгийн тухай илүү ноцтой баримт бас байна. Тодруулбал, Д.Дашцэрэн нь 2015 онд “Хиллфорт” ХХК-ийг “ЮП” ХХК-тай хамтран эзэмшдэг болж, улмаар “Хиллфорт” ХХК-ийнхаа эзэмшлийн 1.1 га газар дээр “ЮП” ХХК-ийн нэрээр 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг барьж худалдсаныг дээр дурдсан. Тэгвэл “ЮП” ХХК-ийг Эрчим хүчний дэд сайд Мягмарсүрэнгийн Баярмагнай эзэмшдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн хоёр хамтран “Дэлгэрэх” хотхоныг барьж, худалдсан, халаас нэгтэй хамтрагчид гэсэн үг. Ингэхээр Б.Чойжилсүрэн, М.Баярмагнай нэг яам удирдах боломжгүй, ашиг сонирхлын асар том зөрчилтэй сайдууд болж таарч байгаа юм. Бас нэгэн ноцтой баримт нь, Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн нь “Женерал энержи прожект” ХХК нь Эрчим хүчний шугам сүлжээ татах, барилга байгууламж барих зөвшөөрөлтэй, Эрчим хүчний хүчний салбарын тендерүүдэд оролцож ирсэн байгаа юм. 
 
    Бид дараагийн дугаартаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн нэр дээрх Жаргалантын амны газар болон “Нүүрсний хулгай”-н хэргээр яллагдагчаар татагдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын тансаг зэрэглэлийн хаус хотхонуудтай хаяа нийлүүлэн барьсан тансаг зэрэглэлийн нууцлаг хотхоны тухай дэлгэх болно. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГ ЭХНЭР Д.ЭНХГЭРЭЛИЙН ХАМТ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 45
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 16:18:53
    Зочин: Муусайн дөрвөд түрүүний бөөснүүд толгой дээр гарлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 16:15:08
    Зочин: Тэр сайхан цэлгэр талбайг шорон шиг бие биеэ халхалсан олон өндөр ямарч дизайнгүй барилга бариад бүр гутаасан байсан юм,маш их харамсаж тэр хавийн газрыг зарсан байх гэж Сү. Батболдыг үзэн ядаж байна,яа сан ханаж цаддаггүй бэрдүүд ийм байдаг байна, хэзээ нэгэн цагт ял шийтгэлээ хүлээх нь гарцаагүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 21:34:22
    Зочин: Больж үз, хийсэн бүтээсэн зүйлтэй, хэдэн зуугаар нь хүн цалинжуулж ирсэн, орон сууцны жишгийг Монголд анх тогтоосон баялаг бүтээгч, төрд орохоос өмнө тэрбумтан байсан хүн гэж ойлгож байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-18 19:21:57
    Зочин: Гайхамшиг ккк.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-16 16:52:19
    зочин: Үр хүүхэд нь хэнтэй суух нь ямар хамаа байнаа. Чойжилсүрэнгийн хүүхэдтэй суучлаа гээд ээж нь ажлаасаа гараад, аав нь бизнесээ орхих юм уу, больж үз. Уб-ын нгө төрхийг эдний бүтээн байгуулалт л өнгө нэмж байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-16 15:09:45
    иргэн: өмгөөлөгч нь шүүхэд том танилтай арыг нь дааж байдаг гэсэн шүү. Шүүх тэгээд авч хэлэлцэхгүй байгаа гэсэн. бөөн мафи.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-16 14:59:01
    man: яаралтай огцоруулж МАН аа цэвэрлэж авахгүй бол МАН ай нам ялагдах болчлоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-15 16:18:28
    Зочин: Зул мөхөхийн өмнө яадаг билээ болоод байсан юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-15 09:08:33
    Зочин: Hvmvvsee barisan bairiig ni bitgii avaaa!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 23:49:30
    Кк: Даанч Дуут ресорт нэг л цодгор, нисдэг тэрэг мэрэг байнга буугаастай байдаг. Ийм учиртай юм биздээ. За тэгэсхээд лөөлөө болоод дуусна дөө. Тэр Oresh дэлгүүр нь бөөн маапаан бдын гэсэн. Ураг удмаараа луйварчид аюултай2. Харж л байя ЗГ шүүх цагдаа прокурорыг???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 22:28:20
    Ааа: Энэ нэг үхэж хэвтсэн хүүр чинь хотыг жинхэнэ түгжрэл болгож дуусгалаа шүү дээ. Ганцхан л шуналын тулам болсон хүүр. Үеийн үедээ хараал идмэр!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 22:25:35
    Хүүр: Үхэж хэвтвэл таарсан хогийн шаар арай нэг өнгөтэй өөдтэй газар болгоныг бетонон ширэн болгож дууслаа шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 20:17:00
    арп: ханаж цаддаггүй шуналын хар новш вэ төрөөс зайлаач шалга аалзны тор шиг л хамарсан байгам даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 18:35:10
    Мафид живсэн монгол: Мафи мафи мафи
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 18:34:06
    Зочин: Чойжилсүрэн бол 21-р зууны Чингис хаан учир хэн ч дийлэхгүй. Бурхан ч дийлэхгүй тул бүгдээрээ мөргөн сөгдөж шүтэн бишрэх болно. С.Баяр Сү Батболд Чойжилсүрэн нар мандан бадрах болно. Үүний төлөө 1990 онд бид нар ялсан юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 17:24:23
    уюк: яаж ч чадахгүй биз. харж л байя! бидний ганц чадах юм бол сонгуулиар бүү сонго! бүү гарга!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 17:24:22
    уюк: яаж ч чадахгүй биз. харж л байя! бидний ганц чадах юм бол сонгуулиар бүү сонго! бүү гарга!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 16:08:47
    Mongoliin shine ezen: Mongoliin shine ezen
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 15:45:16
    Зочин: Бузар хогнууд юм аа, цэвэрлэх юмсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 15:09:59
    Ганбаа: хариуцлага тооцож чадахгүй явсны гор гарч байна даа, шунал нь тулчихсан, хуулийн дээр гараад суучихсан хэдхэн авилгач гишүүд, дарга нэртэй хулгайчидыг хуулийн хариуцлага хүлээлгэж чадах эх оронч шударга аавын хөвгүүд хууль хяналтын байгууллагад ажилладаг л баймаар юм даа. Бүх баримт нотолгоо хангалттай л байх юм????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 14:57:30
    zochin : 100000 sayiin ******** ogdog baga baina Choijilsuren !!! , ene bugdiig neg burchlen schalgaj cholbogdson buch chumuusiig il tod zarlaj chuuliin chariuuchlaga chuleelgech estoi . ingechiin tuld ersdel garna l biz bid bugdeeree ard tumen bosoj temchej baij ene chulgaich luivarchdiig barij schorond oruulna.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 14:24:27
    Ганбаа: Чойжилсүрэн гэж ямар аймар хүн бэ? Барьсан барилга бүр нь асуудалтай дээрэээс нь түгжрэл үүсгэдэг бетонон ширэнгэ, үер ч гэсэн энэ барилгаас нь болсон. Үхээсэй муу хар новш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 14:22:38
    Иргэн: Авилгач албан тушаалтан, авилгач, хулгайч сайдаасаа салсан цагт Монгол хөгжинө. Бүгдийг нь зайлуулах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 13:48:05
    Жаргал: ингээд л баахан юм бичээд л байдаг,хариуд нь өнөө хотон нь ганцхан хуудас цаас бариад л ХУДАЛ гээд баталчихна,ийм худ хог түүж бичиж толгой эргүүлэхээ зогсоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 13:38:30
    иргэн: Хэдэн жил шалгах болоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 13:09:29
    Иргэн: Ямар балиар шуналтай хүмүүс вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 12:56:32
    Bat: Za Odoo l haray daa nedend ni il bga zuiliig yahiig. Yaj ch chadahgui onigoogoo chirehnuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 20:45:19
    Зочин: Усан парк, авилга хорооллын асуудлаа шийдээч ээ эхлээд. Дунд гол, голын ай сав, үхрийн замд бариад дууслаа. Энэ хэргийг гацаачихаад яахаараа чанартай барилга барьдаг аа оролдоод байгаа юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-05 02:58:22
    Zochin : Shalguulaad yawal gej kk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-05 00:42:43
    Зочин: Яасан ханадаггүй хулгайч вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 21:47:33
    Ган: Харах царайны худгайч царайтай новш. Их хурлын гмшүүний ажлаа хийж чадахгүй байж барьсан байрныхаа гарцны асууддаар сөх-ны дарга шиг тэнэгтээд ярилцлага өгөөд явж байсан эргүү шд. Иймэрхүү муу муухай юмнуудын үр удам нь тасраасай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 20:05:16
    Монгол: Сүүлийн үед төр засаг тэртээ 100 жилийн өмнөх шиг аймшигт хэлмэгдүүлэлт явуулах боллоо, хаанахын хэний захиалгаар ийм гүтгэлэг бичиж байдаг юм вэ? Таа нарынхаар бол бид африк тивийн сомали шиг шороо тоосон дотор ядуу зүдүү амьдрах ёстой хэрэг үү, ийм юм бичиж байхын оронд тэр нүүрсний хулгайчид жинхэнэ хулгайчаа олон нийтэд илчлэх ёстой юм биш үү, залуус бид нар ойлгохгүй байна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 13:51:58
    999: Энэ их барилга нь #борооны дараах мөөг# шиг боломжоо ашиглан шуурхай босгосон ХУЛГАЙЧын барилгууд чанар нь Туркийн барилга шиг байх вий. Бүх талаас нь шалгах хэрэгтэй биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 22:10:20
    Tavinbakh: Tavinbekhiin zahialgatai medee bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 21:47:42
    zochin: Od uh huraliin gushvvd zasgiin gazrin saiduudig ogtsruulan buulgaj baij l hergiig zob shiideh heregtei bna dariuhan ....................
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 19:18:18
    zochin: lalriin ork
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 18:41:47
    зочин: барьсан барилгыг нь нураагаачдээ. Сансар гарден машин байтугай явган хүн явах ч зай завсаргүй бетонон ширэнгэ. Сү Батболд Суьяабазар гээд бүгд холбоотой л бшдэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 13:23:10
    Иргэн: Ямар новшийн юм бэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 13:02:20
    Зочин: Барьсан орон сууц нь машин зогсоол зай талбай чанар стандартаар бусад компаниас арай илүү чанартай уг нь улс орноо хөгжүүлье гэвэл хувийн хэвшлийн компаниа төр дэмжих хэрэгтэй эсвэл баялаг бүтээхэд саад битгий болоосой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 11:52:02
    Зочин: Энэ этгээд гэр бүлээрээ луйварчид гэдгийг нь хүн бүр мэдэж бгааш тээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 10:00:45
    Иргэн: Гол нь хахууль авдаг Төрийн ажилтнууддаа ял зэмийг нь хүлээлгэж хариуцлага тооцох хэрэгтэй штэ. Улсын өмчийг хувийн юм шиг зарцуулдаг,хахууль авч шийддэг, эрх мэдлээр хулгайн замаар ашигладаг бдлыг таслан зогсоовол хувийн компаниуд яаж ч чадахгүй. Төрийн төмөр нүүхээ Төрийн нэрийг барьсан хулгайчиддаа л харуулмаар бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 09:40:10
    Zochin: Bygdeeree l adilkhan idej uudag doo. Idej uudaggyi erunkhiilugch, erunkhii said, namiin darga er n' bna uu. Bygdeereng n' l tseverlekhgyi bol dundaas n' uursudud n' ******** uguugyi gants 1 khyniig namnaad yu ch uurchlugdukhgyi. Kharaad baikhad ekhnii idej uusanuud n' yamar ch khereg khyleekhgyi ikh khurliin gishyyn, said khiigeed l baij bna dag. Khudlaa ailgaj jookhon um salgadag umuu khaashaa um. Oyun-erdene yndsen khuulidaa uurchlult oruulna l gd bgaa. Idej uusan gishyyddee khariutslaga tootsokhgyj ee l gsn yg um bishyy. Ikh khurliin gishyyd byren byreldekhyyneeree baij baij yndsen khuulind uurchlult oruulakh khuuliin zokhitsuulalttai gee biz dee. Tegekheer ter Ayursaikhan maikhan nyyrsniikhendee khariutslaga tootsokhgyi ee l gsn yg biz dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 09:20:33
    irgen: ooo, zaza, arai ch dee, iim shunaltai hulgaichuud baih gej. tsag tsagaaraa baidaggui, tsahildag hohooroo baidaggui gedgiig sanah l baij dee. odoo yay gehev, hergee huleeh l uldej dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 08:50:44
    Амаа: Ямар ханаж цаддагүй юм бэ ? ??? арай л их шунал уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 08:44:20
    Зочин : Шуналууд баригдаад эхэлжээ аюултай хүмүүс ахан дүүсээрээ албыганаас хурдхан зайлуулж яллах хэрэгтэй Ирвэс хамгаалагч хүү Дагвасүмбэрэлын амь нас ч холбогдох байх харах царайны нүдэнд хүйтэн аймшигын шуналтай бирд шулмасууд байж бүх юм төгсгөлтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188