• Өнөөдөр 2024-04-20

ХНХ-ЫН САЙД Х.БУЛГАНТУЯА НАМТРАА ХУУРАМЧААР БИЧИЖ, АРДЫН НАМЫГ Ч, АРД ТҮМНИЙГ Ч ХУУРЧ БАЙСАН УУ

2023-04-16,   19311

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяа томилогдлоо. Түүнийг Боомтын сайдаар ажиллаж байх үед нь ил болгож байсан дараах баримтыг сэргээн нийтэлж байна.  
   Ардын намын эмэгтэйчүүдээс “алга урвуулах”-ын төдийд албан тушаал ахиж яваа нь Х.Булгантуяа. Намын Нарийн бичгийн даргаар гурван жил ажиллаад Сангийн дэд сайдын сэнтийд заларсан. Улмаар 2020 онд УИХ-ын гишүүн болж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын албыг давхар хаших болсон. Харин өнгөрсөн сард Боомтын сайдаар томилогдож, өнгөрөгч долоо хоногт Ардын намын дэргэдэх “Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Товчхондоо, ганцхан сарын дотор гурван давхар дээлтэй болчихоод байгаа. Ардын намынхнаас албан тушаалын аз, од нь гийж байгаа хүн одоогоор түүнээс өөр алга. 

Тэгвэл Х.Булгантуяа Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүн, Боомтын сайд болтлоо дэвшихдээ намтраа хуурамчаар бичиж, намынхнаа ч, нийт сонгогчдыг ч хуурч байсан байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. 

Тодруулбал, Засгийн газрын албан ёсны цахим хуудаст Боомтын сайд Х.Булгантуяагийн намтрыг танилцуулахдаа “2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх” гэж бичсэн байдаг. Мөн Х.Булгантуяа өөрөө 2022 оны гуравдугаар сарын 1-нд “Tomyo outliers” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би 2008 онд АНУ-ийн Иелийн их сургуулийг төгссөн. Төгсмөгцөө АНУ-д хэсэг хугацаанд ажилласан. Вашингтонд төвтэй Дэлхийн банканд зөвлөхөөр ажиллаж байсан. Ингэхдээ хөгжиж буй орнуудын Сангийн яаманд нь зөвлөхөөр очиж ажилладаг байсан. Жишээ нь, Израйл, Этиоп, Палестин, Зүүн Тимор гэх мэт улсуудад очиж ажилласан. “Палестинд бөмбөг дэлбэрлээ” гэхэд ээж, нөхөр хоёр маань “Хүүе ээ, амьд уу” гэж залгадаг байлаа. Би тийм орнуудад явж байхдаа “Би маш сайхан улсад төрж, өсжээ” гэж боддог байсан” гэж ярьсан байдаг. 
       Түүний “Дэлхийнд банканд зөвлөх байсан” гэх энэхүү намтар нь түүнийг Сангийн дэд сайдаар томилогдоход гол нөлөө үзүүлсэн буюу намтрынх нь хамгийн чухал хэсэг. Харамсалтай нь, “Дэлхийн банканд зөвлөх байсан” гэдэг намтар нь хуурамч байж болзошгүй ажээ. 
 

ЭЭЖ Г.ОЮУНГЭРЭЛ НЬ ДЭЛХИЙН БАНКНААС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН МЕНЕЖЕРЭЭР АЖИЛЛАЖ БАЙХДАА Х.БУЛГАНТУЯАГ ДУР МЭДЭН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛД АВСАН ГЭЖ ХОЁР ЖИЛИЙН “САХИЛГЫН” ШИЙТГЭЛ АВЧ БАЙЖЭЭ 

      Х.Булгантуяагийн ээж Гончигийн Оюунгэрэл нь Эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яаманд ахлах эдийн засагч, газрын даргаар ажиллаж байсан. Ялангуяа сүүлийн 20 гаруй жил Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд Сангийн яамыг төлөөлөн удирдагч, зохицуулагчаар нь ажиллаж ирсэн нэгэн ажээ. 
 
Тодруулбал, Засгийн газар 2003 оны зургадугаар сард Дэлхийн банктай нийт 5.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Улмаар Дэлхийн банктай хамтран “МОG-3803: Эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх техник туслалцаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тус төслийн менежер буюу зохицуулагчаар нь Х.Булгантуяагийн ээж Г.Оюунгэрэл ажиллажээ.  

Хамгийн ноцтой нь, Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа охин Х.Булгантуяагаа хууль бусаар зөвлөхийн албан тушаалд ажилд авч, төслийн мөнгөөр цалинжуулж байсан гэж буруутгагдаж, улмаар хоёр жил Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлэх ямар нэг төсөлд оролцохгүй байх сахилгын шийтгэл авсан байжээ. 

ТАЙЛБАР: ДЭЛХИЙН БАНКНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛСАН МЭДЭГДЭЛ

Тодруулбал, Дэлхийн банкны Шийтгэлийн зөвлөлийн 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр Г.Оюунгэрэл нь хоёр жилийн хугацаатай сахилгын шийтгэл авчээ. Тус шийдвэрт дурдсанаар “Г.Оюунгэрэл Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлсэн “3803-MOG” төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа өөрийн охиныг цалинтай дадлагажигчаар ажилд авч, улмаар зөвлөхөөр ажиллуулах гэрээ хийж, цалинжуулж байсан нь Дэлхийн банкны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмуудыг зөрчиж байна” гэжээ. Улмаар Г.Оюунгэрэлд "Хоёр жилийн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт оролцохгүй байх" сахилгын шийтгэл оноосон ажээ. 
ТАЙЛБАР: ДЭЛХИЙН БАНКНЫ ШИЙТГЭЛИЙН ЗӨВЛӨЛ Г.ОЮУНГЭРЭЛД ШИЙТГЭЛ НОГДУУЛСАН ШИЙДВЭР
 
     Эндээс харвал, Боомтын сайд Х.Булгантуяагийн “Дэлхийн банканд зөвлөхөөр ажиллаж, Израйл, Палестин, Этиоп улсуудад томилогдон ажиллаж байсан” гэдэг нь хуурамч намтар болж таарч байна. Харин Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төсөл ээж Г.Оюунгэрэлээрээ дамжуулан цалинтай дадлагажигчаар ажиллаж, хууль бусаар “зөвлөх” гэх албан тушаалд түр ажилласан нь дээрх баримтаас харагдаж байна. 
 
Сонирхуулахад, Г.Оюунгэрэл нь дээр дурдсан шийтгэлийн хугацаа дууссанаас хойш Дэлхийн банкны CGAP буюу Ядууст туслах зөвлөлдөх бүлэг төсөл, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлд тус тус ажиллаж байгаа ажээ. 
 

ААВ С.ХҮРЭЛБААТАР НЬ “МИАТ” ТӨХК-ИЙН АНХНЫ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, ИНЕГ-ЫН ДЭД ДАРГА, “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК-ИЙН ДЭД ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, МАН-ЫН НӨЛӨӨ БҮХИЙ ХУУЧЧУУЛЫН НЭГ АЖЭЭ 

       Боомтын сайд Х.Булгантаа Австралийн дунд сургуульд суралцаж, Хятадын “Хуазонг” их сургуульд бакалавр, АНУ-ын Иелийн их сургуульд магистр хамгаалсан. Мөн Японд суралцаж байсан намтартай. “Дэлхийн дөрвөн оронд боловсрол эзэмшсэн” гэх энэ намтраараа тэр Ардын намынхандаа “Асар өндөр боловсролтой” гэж сайшаагддаг. Харин гадаадын их дээр сургуулиудад хэрхэн суралцсанаа тайлбарлахдаа “Би жирийн л нэг айлын жирийн л нэг охин. Их хичээж, их сургуулиудын тэтгэлэг хөөцөлдөж байж энэ боловсролыг эзэмшсэн” гэж тайлбарладаг. Тэгвэл Х.Булгантуяагийн аав Сандагийн Хүрэлбаатар нь “МИАТ” ТӨХК-ийн анхны Ерөнхий захирал ажээ. Тодруулбал, 1993 оны наймдугаар сарын 12-нд тухайн үеийн Зам, тээвэр, холбооны сайдын тушаалаар “МИАТ” ТӨХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар нь С.Хүрэлбаатарыг томилж байжээ. Түүнээс хойш С.Хүрэлбаатар нь “МИАТ” ХК-ийн дэд захирал, ИНЕГ-ын дэд дарга, “МИАТ” ТӨХК-ийн Япон дахь төлөөлөгч зэрэг бүхий л өндөр албан тушаалуудыг хашиж байжээ. Сонирхуулахад, аав С.Хүрэлбаатар нь Японд Төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байх үед Х.Булгантуяа тэнд сурч байсан аж. 
 
Түүнчлэн, С.Хүрэлбаатар 2012 онд “МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар томилогджээ. Харин дараа жил нь Х.Булгантуяа МАН-ын Нарийн бичгийн дарга болсон аж. Учир нь аав С.Хүрэлбаатар нь МАН-д асар их нөлөөтэй, хууччуулынх нь нэг ажээ. С.Хүрэлбаатарыг МАН-ын томчуудын нэг гэдгийг батлах нэг баримт нь, тэр “Изинис эйрвэйз” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байжээ. “Изинис эйрвэйз” ХХК нь Хөгжлийн банкны 22 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргүүлж төлөөгүй гэгдэн шүүхдэж байгааг сануулах нь зүйтэй биз ээ. 
 
     Эцэст нь нэгтгэж харвал, Х.Булгантуяа намын нарийн бичгийн даргаас Боомтын сайд болтлоо  “томорсон” нь Ардын намд нэр нөлөөтэй аавтай нь холбоотой байж болзошгүй гэж харагдаж байна. Харин “Дэлхийн банканд зөвлөх байсан” гэх "хуурамч" намтраар Сангийн дэд сайд болсон нь Сангийн яаманд насаараа ажилласан ээжийнх нь “лобби” гэж харагдаж байгаа юм. 
ТАЙЛБАР: Х.БУЛГАНТУЯА ААВ С.ХҮРЭЛБААТАР, ЭЭЖ Г.ОЮУНГЭРЭЛИЙН ХАМТ, 2020 ОНЫ СОНГУУЛЬ

ХНХ-ЫН САЙД Х.БУЛГАНТУЯА НАМТРАА ХУУРАМЧААР БИЧИЖ, АРДЫН НАМЫГ Ч, АРД ТҮМНИЙГ Ч ХУУРЧ БАЙСАН УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 42
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-14 19:11:30
    уншигч : Энэ ээж нь ч маш айхтар зальтай,ааш муутай авгай даа!Мөнгөөр халгидаг айл гэж хүмүүс ярьдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-17 17:33:35
    Зочин: МАН-ын гишүүдийн намтар байтугай МАН-ын түүх, түүний зохиож бичсэн Монголын түүх ч худлаа ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-17 10:31:36
    Зочин: Намтараа худлаа бичээд л дэвшээд бга болохоор одоо энэ яаманд баахан худлаа хуурмаг юм зохион байгуулж нам ард түмнээ хуурч тоглох юм бн даа элдэв шийдвэр төсөл саналд нь болгомжтоы хандаарай даа. Ямарч байсан ёс зүй шудрага үнэнч байдал л алдагдсан аав ээжийн хүч хөдөлмөр дор хуурамчаар амьдарсаар бга болтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-17 05:33:03
    Иргэн: Хүний амьдралын судлаач нар минь аливаа зүйлд жаахан цензуртэй хандаж бай.Үнэн худлыг нь сайн мэдэхгүй зүйл бичиж өнөөдөр хүн гүтгэж харлуулах яахав.Чиний маргааш ямар ч байж мэднэ, маргаашаа бодож амьдар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-16 21:58:45
    ta tyyniig myy hellee geed eert chini yu dolooh be?.....: Mongol dotoroo bid bye byendee hyndetgel muutai ingej baih hereg baina uu?ylas orondoo ajil terelee hyn byr hiigeed yabbal barab?....Hyatad orood irbel neg siidem barih hyn bii yu?.....dandaa bye byenee myy helnee............eedgyi nobsnyyd aa gej?.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-16 18:57:42
    Getel: Novshnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-16 18:23:30
    Энэ: Энэ ёстой чёрт гээч эмэгтэй бноо манд нэр цэвэр хүн байхгүй гэ үнэн хүрсүх ч гэсэн сөхвөл зөндөө юм гарч ирнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-16 17:03:05
    Зочин: Энэ авгайгаас их юм гарна. Удахгүй хужаа нартай нийлж юу дуулгах бол. Хужаа нарт нугасгүй хайртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-16 16:01:15
    Zochin: Шүгэлээ үлээгээд зам дээр зогс бүсгүй минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-16 13:06:24
    -р хороо настан : харлуулах аарга чаргаа мөн ч олох юмдаа , оюунлаг чадвартай яваа нэгэндээ атаархан хорсож сэвэх ч гэж дээ. мэдлэг мэрэгжил чадвар нь энэ монгол улсад л хэрэгтэй . ..чадварлаг сайн зохион байгуулагч , удирдагч бүсгүй гэж хардаг даа. ядаж 3-4 хэлээр ойлголцон ярилцаж санхүү эдийн засгийн өндөр мэдлэг боловсрол эзэмшчихээд бусдыг харлуулан дайран гүтгэх ажилаа хий ... цагаан цаасан дээр хар бэхээр бусдыг гүтгэхээс илүү чадваргүй сэтгүүл минь ... сэтгүүүлчид та нар сонгуул дөхөөд ирэхлээр бусдыг харлуулан доромжилон хэдэн зоос хураадаг чинь асуудал чинь монголчууд хэрсүүжин бас ойлгож мэдэрч хардаг болсон шүү. далд ор .иди нахуй . тонил..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-16 10:37:13
    Зочин: Нийгмийн хонгор, түмний ундаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-12 19:02:04
    зочин: мундаг мундаг байгуулагуудад зөвлөх хийж асан нөхдүүдээр удирдуулаад сапираад байдаг яасан заяа нь хаясан газар вэ дээ. намтар нь худлаа гэж үнэн байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-09 11:56:00
    зочин: Аавд нь нисэхийнхэн дургуй, хужаа энэтэр гэдэг худал. Олон жил хамт ажилласан хүний хувьд сайн инженер, ажиллагсаддаа хүнлэг ханддаг, ажилчид ч ам сайтай байдаг, жинхэнэ монгол удамтай хүн гэдгийг мэдэхийн. Завхан аймгийн Алдархаан сумын гаралтай, ээж аав нь энгийн л малчин хүмүүс байсан, манай Завханы нисэх буудлынхан андахгүй дээ. Хүүхдийг нь харлуулах гэхдээ давхар эх эцгийг нь харлуулчих юм, охин ааваас хамааралтайгаар ахиж дэвшсэн юм байхгүй байх аа. Хүрлээ инженер намчирхаад байдаг хүн биш, инженер гэдгээрээ л бахархдаг хүн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 22:41:52
    Ариука: Өө хөөрхий намтар түүхээ худлаа бичнэ гэдэг ч....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 17:44:54
    Ddavaa: halsan shiidver baigaa yum uu? Delhi in bank shalgaruulj avraga bolohoos hen negen yariad nemergui bolov uu?Amundra taniig BT-in pasportiinhuulgiig taviad Israel, Ethiopia, Zuuntimort ochson dardas bailgui baival unemshij boloh yum daaByanzurhchuud songohgui baij bolnoo Ta hart bol Batzorij nohoinii hushee hoyor baihad havaajid Javhlangaa dashing songoson ch yaahav dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 17:30:10
    Ddavaa: 28 ond ES-Aaron tavihad ter neg Finn huuhnees yuugaaraa ch dutahgui gej boddog shuu Kauzong ih surguuli chino ih zasag, Orhon, MUIS-in huuliin oroi Bers,Tuvshee aria bish shuu Eejid arga hemjee avsan bolohoos BT-g ajlaas ha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 17:30:09
    Ddavaa: 28 ond ES-Aaron tavihad ter neg Finn huuhnees yuugaaraa ch dutahgui gej boddog shuu Kauzong ih surguuli chino ih zasag, Orhon, MUIS-in huuliin oroi Bers,Tuvshee aria bish shuu Eejid arga hemjee avsan bolohoos BT-g ajlaas ha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 17:30:09
    Ddavaa: 28 ond ES-Aaron tavihad ter neg Finn huuhnees yuugaaraa ch dutahgui gej boddog shuu Kauzong ih surguuli chino ih zasag, Orhon, MUIS-in huuliin oroi Bers,Tuvshee aria bish shuu Eejid arga hemjee avsan bolohoos BT-g ajlaas ha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 14:16:46
    зочин: Баянзүрхийнхэн дахиад л сонгохгүй юм шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 12:03:04
    Mmm: Chadlara bish bas nwg tataaas l bsan shd ugasa zavaan huhen
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 10:12:52
    эмээ: монголчуудаа бүү атаарх, энэ үеийн залуусын оюуны ондөр боловсролтой зөв ёс суртахуунтай мундаг охин, оюуны өндөр боловсрол ёс үүйтжй хүмүүжилд диплом цаас огт байхгүй ч байж болно, ажил үйлсээрээ нотлрсон охин, БуУЛГАН Туяа, жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг хорвоо, АЖЛаа сайн хийж ард түмний төлөө сайн зүтгээрэй, чи төрийн мөнгийг буруу зарцуулахын эсрэг бат зогсож чаддагаараа сайн, одоо нийгмийн даатгалын мөнгийг үальтангуудаад боломжийг хулгайлагчдад амсуулахгүйгээр ард түмэнд нь үөв хүртээхэд хуулиасаа эхлэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-07 23:51:15
    зочин: Албан тушаал хунийг оорчилдог.Аавын нолоогоор албан тушаалд дэвшсэн авгай байнадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-12 05:17:49
    Зочин: Өөдлөхөөрөө ядуугийн шунал, царай муутын хардлага, хар санаатын хонзон, доодсын атаархал, дээрэлхүүлж өссөний дээрэнгүй зан дийлдэхээ больдог гэсэн. Тийм учир муу хүнд аяга, мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг байжээ. Улс төр гэдэг аливааг томоор нягт нарийн харах чадвар шаардана. Улс төрчийн түүх түүний хэлсэн үгийн цугуулга биш туулсан бодит амьдрал замнал нь байдаг. Асуудлыг томоор харна гэдэг наад зах нь өөрийгөө өөр бусдтай адилтгаж хандахыг шаардана. Төвд нь өөрийгөө тавьж аяганы хариуг өдөрт нь барих сэтгэлгээ бол маш жижиг хувиа хичээгчийн, жижигхэн хувь хүн, бүлэглэгчийн мөн чанар. Албан тушаал шагнал цол хэргэм хөөцөлдөж түүнийхээ хариуг барьж улам ахих гэж мөлхсөөр новш болж төгсвөл гутамшиг юм. Хамаатайд нь л хамааарах үг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-11 08:59:10
    МАН ын бидит төрх: ИЙМЭРХҮҮ замаар төрд гарсан хүмүүс гай л болох юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-08 21:46:24
    ху хэ ху: Хүрэлбаатарт нисэхийхэн ам муутай. Учир нь их муу хужаа ястай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-07 01:41:10
    Zochin: Uy ve gercheer hugjiliin banknii asuudald duudah yostoi um bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 23:31:59
    Зочин: Менгетэй бол хаана ч тэнэж болно. Харах царайны нэг л тэнэгдуу хуухэн!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 23:05:42
    иргэн: ингэж намтраа худал бичдэг ,түүнийг нь намынхан нь хүлээн авч л байдаг,аав хүрэлбаатар ч яахав бөөрөнхий л нөхөр байгаа юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 19:50:29
    Иргэний нисэхийн еренхий газрын хамт олноос: Сандагийн Хүрэлбаатар нь ИНЕГ-ын дэд дарга хийж байхдаа Охин Булгантуяагаа Хятадад 4 жил улсын зардлаар зөвхөн байгууллагын шугамаар нарийн мэргэжлээр суралцахад л даах естой!!!! Гэтэл нисэхийн анги биш шаал өөр анги авсан !!! Хүрэлбаатарыг нисэхийхэн хужаа сайрга хужаа гэж ярьдаг!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 16:42:46
    zochin: saixan eej aaviin achaar olon gazraar zugaalj olon ornoor ayaljee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 13:46:11
    Зочин : Сүүлийн 30 жилд МАН АН -ын хамааралтай этгээдүүдийн хүүхдүүд гадаадад ногоон гэрлээр явдаг байсан. Өнгөрсөн зун АНУ-ын 93 настай тэрбумтан Монголд ирээд " 90 оноос хойш 30 жилийн хугацаанд Монголоос 500 оюутныг өөрийн зардлаар их дээд сургуулиудад сургасан бөгөөд тухайн оютнуудын сургалтын талбөр , хоол , унааны бүх зардлыг санхүүжүүлсэн " гэж ярьж байсан. Хэрвээ үүнийг хянадаг газар байдаг бол хэний хүүхдүүд явсаныг шалгах л ёстой. Улсын өмч тоносон хулгайчдын хүүхдүүд боломж бүхнийг бас л хулгайлж төрийг зайдагнаж байна. Гадныхны тэтгэлгээр сурчихаад дээр нь улсаас сургалтын төлбөр авсан л байгаа. Тэр бүх хулгайгаа нуухын тулд МХЕГ -ыг татан буулгасан. Төр гэж ёстой бузруудаар дүүрсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 13:45:43
    Зочин : Сүүлийн 30 жилд МАН АН -ын хамааралтай этгээдүүдийн хүүхдүүд гадаадад ногоон гэрлээр явдаг байсан. Өнгөрсөн зун АНУ-ын 93 настай тэрбумтан Монголд ирээд " 90 оноос хойш 30 жилийн хугацаанд Монголоос 500 оюутныг өөрийн зардлаар их дээд сургуулиудад сургасан бөгөөд тухайн оютнуудын сургалтын талбөр , хоол , унааны бүх зардлыг санхүүжүүлсэн " гэж ярьж байсан. Хэрвээ үүнийг хянадаг газар байдаг бол хэний хүүхдүүд явсаныг шалгах л ёстой. Улсын өмч тоносон хулгайчдын хүүхдүүд боломж бүхнийг бас л хулгайлж төрийг зайдагнаж байна. Гадныхны тэтгэлгээр сурчихаад дээр нь улсаас сургалтын төлбөр авсан л байгаа. Тэр бүх хулгайгаа нуухын тулд МХЕГ -ыг татан буулгасан. Төр гэж ёстой бузруудаар дүүрсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 13:35:02
    zochin: Иймэрхүү алдар нэрэнд шунасан мунхаг хүмүүс Монголын төрд хэрэггүй ээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 11:56:47
    Ard: Ene ataarhagchdiin ******** uhah ajillagaa baihoo. Bolovsroltoi zaluus sain yavaad uls eh orondoo heregtei ajil hiigeed yavj baival mongold heregtei. Hudlaa ungu munguur shudarga bus yavdag baidal odoo duusah tsag bolsoon.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 11:06:17
    Зочин: Хөдөөний хөөсөн мантуунууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 11:03:02
    Зочин: Аав ээжээрээ үнэхээр л ХҮЧ НЭМЖ мотордуулжээ. Эд нар иймэрхүү л түвшиний амьтад даа. Хөгийн юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 10:03:52
    Отгоо: Энэ олон жил маш их мөнгөний төсөл хэрэгжсэн үр дүнгүй байсан нь тодорхой байгаа тэгэхээр энэ авгай буруу ажилласан гэсэн үг шийтгэх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 09:32:42
    олол: Авилгагчийн хүүхэд л юм байна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 09:17:48
    быбы: баахан банзал авгай нар охидуудаа сайд, гишүүн болгодог болж. тэр Ундрамын ээж гээд л бас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 08:57:07
    Зочин: Аав нь МАН ын нөлөө бүхий хууччуулын нэг гэдэг худал, сайн мэдэх хамт ажиллаж байсны хувьд тэр нисэхийн мэргэжилдээ үнэнч, тасралтгүй ажилласан сайн инженер, намын хамааралгүй хүн дээ. Охиноо харин сайн сургаж, боловсруулсныг мэдэх юм. Охин ч багын адтай сэргэлэн, мэриймтгий хүүхэд гэж аав нь ярьж байсныг санаж байна. Янз бүрийн дэмжлэг баыгаа гэж хардвал ээж нь эдийн засгийн төв байгууллага, ОУ ын байгууллагад ажиллаж байсан хүн, арай дөхөж мэдэх юм. Одоо хүн сайн ч явж болохгүй болжээ, Булгантуяа ИХ дотроо боловсролтой бүсгүй шүү, яаж ч харлуулаад нэмэргүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 08:51:29
    Хайр минь: Сайхан бавах юмсан. 69 хийсэн шиг ээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 08:49:09
    Зочин: ээ тэгээд л хөдөөнийхөн л ийм өлөн байх юм дооо хөөрхий албан тушаал мөнгөнөөс нүдээ өгөхөөс буцахгүй өсөхийн өлөн нь одоо болтол арилахгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188