• Өнөөдөр 2024-05-06

200 ТЭРБУМЫН ТӨСЛИЙГ САЛААВЧ ГОЗОЛЗУУЛДАГ Б.ЦЭЦЭГЭЭС ӨӨР ХАРИУЦУУЛАХ ХҮН ОЛДСОНГҮЙ ЮУ, Д.СУМЪЯАБАЗАР ДАРГА АА

2022-11-16,   797

       Хотын дарга Д.Сумъяабазар өөрт нь сошиалаар салаавч хаяглаж явсан Б.Цэцэгийг Сэлбэ голыг тохижуулах төслийн удирдагчаар томилсон. Өнгөрсөн наадмаар Их тэнгэрийн аманд ихэд дотночилж зургаа татуулсных нь “нууц” ингэж тайлагдсан. 
 
     Тэгвэл эл томилгооны цаана ноцтой хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, Хотын дарга Д.Сумъяабазарын Б.Цэцэгт хариуцуулсан “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн цаана 60 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 204 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудал яригдаж байгаа. Хатуухан хэлэхэд, салаавч гозолзуулдаг “сошиалчин”-д хариуцуулах хэмжээний хялбар, хямд төсөл биш гэдэг нь энэ тооноос шууд харагдана. Хоёрдугаарт, энэ төслийн 60 сая ам.долларын санхүүжилтийг БНХАУ-аас зээл хэлбэрээр авах төлөвлөгөө аль 2018 онд гарчихсан. Хоёр улсын Засгийн газар хооронд хэдэн жил яригдаж байгаа төслийг гэртээ суугаад хүн шүүмжилдэг биш, гэрээ хэлцэл хийж сурсан туршлага, мэдлэгтэй хүн хариуцдаггүй юм уу. Эсвэл эрх баригч намд, дамаа Д.Сумъяабазарт тоо, тооцоонд сайн, төсөл удирдуулах хэмжээний толгойтой боловсон хүчин байхгүй болчихсон уу. 

Б.ЦЭЦЭГИЙН УДИРДАХ “ТУУЛ, СЭЛБЭ ГОЛ ОРЧМЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙГ БНХАУ-ЫН 60 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ БУЮУ 204 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

       Хотын дарга Д.Сумъяабазар, төслийн удирдагч Б.Цэцэгийн аль аль “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийг хаанаас, хэдэн төгрөгөөр санхүүжүүлэх гэж байгааг “тас нууж” байгаа. Тэр байтугай, Б.Цэцэг “Энэ төсөл ямар ч санхүүжилтгүй. Саяхан би хувиасаа 10 сая төгрөг гаргаж, гадаадаас мэргэжилтнүүд авчирсан” гэж тайлбарлаж байна лээ. Тэгвэл үнэн хэрэгтээ энэ төслийн ард төгрөгөөр тооцвол 200 тэрбумын санхүүжилт яригдаж байгаа. Тодруулбал, манай улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газраас 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, 11 төсөл хэрэгжүүлэхээр 2018 оны тавдугаар сарын 30-нд 160 дугаар тогтоолыг баталж байв. Тус тогтоолд “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийг 60.0 сая ам.доллароор хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.
     Мөн УИХ-аас 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсыг 2021-2025 онд хэрэгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” 23 дугаар тогтоолыг баталсан байдаг. Тус тогтоолын 2 дугаар хавсралтын “Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн төсөл, арга хэмжээний жагсаалт” хэсэгт “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. 
     
     Хятадаас авах энэ зээлийн хэлэлцээр халдварт тахлаас болж удааширсан. Харин саяхнаас Д.Сумъяабазар Засгийн газрын дэмжлэгтэйгээр дахин хэлэлцээр хийж эхлээд байгаа гэх. Тодруулбал, "Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийг Сангийн яамны харьяа "Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц" төсөлд хамтатгасан аж. Хэрвээ Хятадын 60 сая ам.долларыг санхүүжилт бүтвэл, Монголбанкны өнөөдрийн ханшаар тооцвол 204 тэрбум төгрөг гэсэн үг. Чухамдаа Хотын дарга Д.Сумъяабазар өөрт нь салаавч хаяглаж явсан Б.Цэцэгт асар өндөр санхүүжилт авах төслийг хариуцуулжээ гэсэн үг. 

“Б.ЦЭЦЭГ БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЭКСИМ БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА”

        Бидний олсон мэдээллээр, Д.Сумъяабазар “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийг Хятадын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа юм байна. Тодруулбал, “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн Зохицуулагчийн ажлын чиг үүргийг тодорхойлохдоо “БНХАУ-ын Засгийн газар, ЭКСИМ банктай нягт хамтран ажиллах ёстой” гэж журамлаж өгчээ. Хэдэн сая ч биш 200 тэрбумын асуудал яригдаж буй учраас тэр биз. 
 
Тодруулбал, “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн Зохицуулагчийн ажлын даалгавар, чиг үүрэг гэдэгт: 
 
- Төслийн зохицуулагч нь БНХАУ-ын Засгийн газар, ЭКСИМ банк, НЗДТГ, Сангийн яамтай нягт хамтарч, холбогдох дүрэм журамд нийцүүлэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг удирдан зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг хангаж ажиллана
 
- Төсөлд оролцогч талуудтай хийх гэрээ болон бараа, үйлчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавина
 
- Төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлыг БНХАУ-ын Засгийн газар, ЭКСИМ банк, НЗДТГ-т тухай бүр мэдээлж, заавар, чиглэл авч байна гэжээ.  
     Эндээс харвал, Б.Цэцэг нь “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн Зохицуулагчийн хувиар Сангийн яам, НЗДТГ болон БНХАУ-ын Засгийн газар, Эксим банктай шууд харилцаж, гэрээ хэлцэл байгуулж, тендер, худалдан авалтуудад гарын үсэг зурж, төслийг бүхэлд нь удирдах эрхтэй ажээ. 

Д.СУМЪЯАБАЗАР Б.ЦЭЦЭГТ 200 ТЭРБУМЫН ТӨСӨЛ ХАРИУЦУУЛАХ ГЭЖ ЗАЛЬ ХҮРТЭЛ “ЗОХИОЖЭЭ”

      Гайхмаар нь, Хотын дарга Д.Сумъяабазар Б.Цэцэгийг 200 тэрбумын төлөвлөгөөтэй “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн удирдагч буюу зохицуулагчаар томилохын тулд ямар заль “зохиосныг” нь олж мэдлээ. 
 
Тодруулбал, Б.Цэцэг хэд хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Д.Сумъяабазар дарга намайг дуудаж уулзсан. Тэгээд “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийг хариуцах ажлын санал тавьсан. Энэ санал надад маш их таалагдсан” гэж ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазар Б.Цэцэгийг “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн зохицуулагчаар томилох аман тохироо аль тавдугаар сард хийгджээ гэсэн үг. Мөн Б.Цэцэг өнгөрсөн зургадугаар сарын 15-нд албан ёсны цахим хуудастаа "Засгийн газраас "Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл"-ийг маань дэмжлээ. Ерөнхий сайд болон Хотын даргад баярлалаа" гэх пост оруулж байв. 
 
    Гэтэл судлаад үзвэл, өнгөрөгч наймдугаар сарын 22-ны өдрийн 14:15 цагт НЗДТГ-аас албан ёсны цахим хуудастаа “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн Зохицуулагч шалгаруулж авна” гэх ажлын байрны зар байршуулсан байдаг юм байна. Аман томилгоогоо аль эрт хийчихсэн атлаа нийтэд нээлттэйгээр зар байршуулах ямар шаардлагатай байв гэж гайхаж буй байх. Тэгвэл Д.Сумъяабазар, Б.Цэцэгийн хоёрын албан тушаалын аман "наймаагаа" нийтээс нуух гэсэн заль нь энэ аж.  
 
     Тодруулбал, Д.Сумъяабазар Б.Цэцэгийг “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн зохицуулагчаар дур мэдэн шууд томилох хууль зөрчих гээд байж л дээ. Тиймээс аман томилгоогоо албан ёсны томилгоо болгож харагдуулах заль “зохиох” ёстой болж.  Өөрөөр хэлбэл, Нийслэлээс “Зохицуулагч шалгаруулж ажилд авна” гэх зар байршуулж, Б.Цэцэг тэр зарынх нь дагуу анкетаа өгөөд шалгарч, улмаар төслийн зохицуулагч буюу удирдагчаар томилогдсон болж харагдахуйцаар "хор найруулжээ гэж хардахаар байгаа юм.  
 
      Зүй нь, Б.Цэцэг “Би нийслэлээс зарласан зарын дагуу анкетаа өгч, өрсөлдөж шалгараад, төслийн удирдагч болсон” гэж ярих ёстой байж л дээ. Гэтэл “Хотын дарга надад өөрөө санал тавьсан” гэж хамаг нууцаа яриад ам алдчихаж. Уг нь ам бөх бол амь бөх гэдэг юм. Даанч, албан тушаал анх удаа авч байгаа хүн мэдэхгүй биз. 
 

200 ТЭРБУМЫН ТӨСЛИЙГ САЛААВЧ ГОЗОЛЗУУЛДАГ Б.ЦЭЦЭГЭЭС ӨӨР ХАРИУЦУУЛАХ ХҮН ОЛДСОНГҮЙ ЮУ, Д.СУМЪЯАБАЗАР ДАРГА АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-16 15:48:04
    зочин: Хар биеэ зохистой залж үл чадах бүдүүлэг хүний хашиж чадах албан тушаал гэдэгт итгэхгүй бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-16 12:51:13
    доржжанцан: наад сумъяабузар чинь энэ хүүхэнтэй нэг хөнжилд орсон.хүүхэн гэвэл хоёр нүдээ ухаад өгөхөөс сийхгүй эрдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-16 12:51:12
    доржжанцан: наад сумъяабузар чинь энэ хүүхэнтэй нэг хөнжилд орсон.хүүхэн гэвэл хоёр нүдээ ухаад өгөхөөс сийхгүй эрдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-16 12:40:53
    Энэ: Ирэх сонгуулийн дараа ямах үр дүн хүлээж байгааг мэдэхгүй учир цэвэрхэн хийчих санаатай юм байх даа Хөөрхий энэ хүүхэн юунд орооцолдож байгаагаа мэдэж л байгаа даа Эсвэл хэдэн юм цавчуулж аваад сонгуулиас өмнө нэг тийшээ зугтаана гэж бодож байгаа юм болов уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-16 10:06:08
    Шшшш: Чааваас чааваас
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188