• Өнөөдөр 2024-05-08

Ц.Элбэгдорж “автомат буутай анчин” юм бол хуулийн хаагуур сугарч үлдсэн юм бэ, Х.Нямбаатар сайд аа

2022-05-12,   1656

       Твиттерт улс төрийн хэрүүл өрнөдөг байсан бол улстөрчдийн хэрэг илэрдэг, илчлэгддэг болох нь. Урьд нь улстөрчид тэнд худалч, хулгайчаараа дуудалцаж байснаас бус ан амьтан хяргаж, хядсанаараа дуулалцаж байсангүй. Тэгэхдээ бүр, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь төрийн тэргүүн аснаа тусгай хамгаалалттай газарт автомат буу агсаад, ан амьтан хядаж явсан гэж зарлаж байсан удаагүй. Улстөрчид улаан цагаандаа гарцгааж, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүртэл хууль хяналтын байгууллагаар шалгаагүй, хариуцлага тооцоогүй "хав дарсан" хэргүүдээ хэрүүлдээ ашигладаг болох гэж...
     Тодруулбал, төр хямралын үед хэмнэлт хийж, том жийпнээс татгалзах шийдвэр гаргаад байгаа атал Х.Нямбаатар харин тэрсэлж буй мэт Хөвсгөлд онгоцоор очиж, авто замын төсөл нээсэн нь олон нийтэд таалагдсангүй, улмаар шүүмжлүүлсэн. Хэдэн зуун шүүмжлэлээс Х.Нямбаатар “Онгоцоор нисч очоод 1 км замын нээлт. Ичиж, санаа зовохоо үнэхээр байчихаж дээ” гэсэн твиттерийн ганц жиргээг өлгөн авч, өөрийгөө өмөөрөх гэж ядахдаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн олноос нууцалсан “олиггүй” хэргийг дэлгэж орхив.  Тэр “Чиний эзэн Ц.Элбэгдорж шиг чинь Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж, пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн” гэснээрээ "Ц.Элбэгдорж улсын тусгай хамгаалалттай газарт ан амьтан хяргаж, хядсан" гэж зарлав. Өөрт нь хаягласан шүүмжид хариу барилгүй, хэл чимээгүй өнгөрөөж байсан удаагүй Х.Нямбаатарын энэ удаагийн өөрийгөө өмгөөлөх өмгөөлөл нь Хууль зүй, дотоод хэргийн сайд хүний өнцгөөс зохимжгүй байсны дээр өөрийгөө ч, яамаа ч гутааж орхив. Улс төрийн хүрээллийнхний л мэддэг, ужгирч хоцорсон, хууль хяналтын байгууллагад хав дарагдсан энэ мэт хэргүүд хэд байдаг бол, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь тэр бүхнийг мэддэг атлаа хариуцлага тооцож, чаддаггүй хэрэг үү. Эсвэл Х.Нямбаатар сайдын эрх мэдлээ ашиглаж, улстөрчдийн үйлдсэн увайгүй хэргүүдийн нарийн мэдээллээр өөрийгөө өвч "зэвсэглээд" Б.Хурц шиг "Цааш нь ярих уу, яах уу" гэдэг нэгэн болохыг хүссэн юм болов уу. 
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын твиттерт бичсэн 22 үгтэй жиргээг үг бүрээр нь задалж үзлээ. Хэрвээ хууль хяналтынхан энэ жиргээг эцэслэж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тусгай хамгаалалттай газар ан хийсэн эсэхийг нь тогтоож, хариуцлага тооцвол тэр багадаа л гурван жил, цаашлаад тав хүртэлх жилийн ял сонсох аж. 
 
Тухайлбал,
 
1. Х.Нямбаатар Ц.Элбэгдоржийг “Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалсан” гэжээ.
 
      Азаргын гол гэдэг нь Булган аймгийн Тэшиг сумын нутгаар урсдаг, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой голын нэр. Ц.Элбэгдоржийн хувьд “Азаргын голын чонот” гэх компанийн захирал Б.Отгонбаатартай холбогдсон хэргээрээ хууль хяналтын байгууллагад ээрэгдэж явсан. Тодруулбал, Б.Отгонбаатар нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эзэн сууж, жаалсан нэгэн гэгддэг. Тиймдээ ч “Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 оны хооронд оффшор бүс рүү их хэмжээний мөнгө гаргасан хэргээр баривчлагдсан байдаг. Тэгэхээр Х.Нямбаатарын жиргээндээ дурдсан “Азаргын гол” гэх үг Ц.Элбэгдоржтой олон талаар хамаарах буюу дэлгэрүүлбэл авлига, албан тушаалын гэмт хэрэг, лиценз, хууль бус алт олборлолттой холбоотой олон асуудал бий. 
 
2. Х.Нямбаатар Ц.Элбэгдоржийг “Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж, пулемётоор амьтан хядсан” гэжээ. 
 
      Нөмрөг бол манай улсын зүүн хязгаар хил буюу Их хянганы уулсын баруун хойд хэсгийн ойт хээр бүхий дархан цаазат бүс нутаг. Тус газрыг 1992 онд Улсын тусгай хамгаалалтад авч, 1995 онд УИХ-ын тогтоолоор Дархан цаазат газрын ангилалд оруулж, баталгаажуулсан байдаг. Харин Минжийн хангай нь Хан хэнтийн нурууны дархан цаазат газарт багтдаг. Тус газрыг 1992 онд Улсын тусгай хамгаалалтад авсан. 
 
       Хамгийн ноцтой нь, Х.Нямбаатарын жиргээтэй холбоотойгоор Ц.Элбэгдорж өөрөө “Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. “Пулемёт, онгоц, шалдан..” бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье” гэж жиргэжээ. Тэгэхээр тэр амьтан хядсанаа өөрөө хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Эгдүүцмээр нь, Ц.Элбэгдорж одоо 59 настай, 2009 онд Ерөнхийлөгч болохдоо 46 настай байсан. Энэ насан дээрээ улсын тусгай хамгаалалттай газар амьтан хядаж явснаа "Алдаж явсан үе бий" гэж тайлбарлахад зохимжгүй, ядаж 20 шүргэж явсан үеийнхээ гэм нүгэлийг "Алдаж явсан үе бий" тайлбавал байж болох зүйл. Харамсалтай нь, тэр өөрөө ийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байх ажээ. Тэгэхээр хэрвээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа улсын тусгай хамгаалалттай Нөмрөг болон Минжийн хангайд амьтан хядсан нь хууль хяналтын байгууллагаар шалгагдвал тэр багадаа гурван жилийн хорих ял сонсоно.
    Тодруулбал, Эрүүгийн хуулийн 203.1-т Улсын тасгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар хорих, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. 
 
Түүнчлэн, Х.Нямбаатарын энэ жиргээтэй холбоотойгоор хайлт хийж үзвэл, 2012 оны арваннэгдүгээр сарын 11-нд нэр бүхий сайтуудаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж генералууд дагуулан анд явсан тухай мэдээллүүд цацагдаж байжээ. Тухайлбал, Шударга.мн сайтад “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ц.Сэргэлэн, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нартай нисдэг тэрэгээр анд яваад иржээ” гэж бичиж байж. Бид тухайн үед Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан буюу Ц.Элбэгдоржийн амьтан хядсан хэрэгтэй нэр холбогдсон одоогийн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнтэй холбогдож тодруулахад “Намайг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Минжийн хангайгаар зугаалуулсан, амьтан хядуулах зөвшөөрөл олгосон гэж яриад байгаа хүмүүс нотлох баримтаа ил болгох байх. Ямартай ч би Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Минжийн хангайгаар зугаалуулж, амьтан хядуулах зөвшөөрөл олгож байгаагүй. Яаж ч бодсон пулемётоор амьтан шүршинэ гэж юу байх вэ дээ. Тийм боломж байхгүй. Энэ мэдээллийг цацсан Х.Нямбаатар сайд өөрөө үнэн зөвийг нь нотлох байх" гэх тайлбар өгсөн. 
 
Сонирхуулахад, Ц.Элбэгдоржийн амьтан хядсан хэрэгтэй холбогдуулж, цахим орчинд иргэд түүний тухай сонссон, дуулснаа бичицгээж байна. Жишээ нь, “Никитон” хамтлагийн гитарчин, ая зохиогч, продюсер Өлзий-орших “Нөмрөгт 14 тоотой сүрэг гахайг ганц тоорой ч үлдээлгүй онгоцноос ак-р шүршиж, хядаад явсан гэсэн. 2 генерал дагуулчихсан, тэднээрээ гутлаа тайлуулаад л гэж Заставт байсан залуу ярьж л байна лээ” гэж жиргэжээ. 
 
3. Х.Нямбаатар Ц.Элбэгдоржийг “Пулемёт ашиглаж амьтан хядсан” гэжээ. Пулемёт гэдэг бол богино хугацаанд маш олон сум гаргах чадвартай байлдааны зэвсэг. Тэгэхээр цэргийн зориулалттай буу гэсэн үг. Ингэхээр Ц.Элбэгдоржид дахиад өөр зүйл анги нэмэгдэнэ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 185.1-т “Ангийн, спорт-сургалтын, харуул хамгаалалтын галт зэвсэг, сумыг хууль бусаар удаа дараа борлуулсан, байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан, авч явсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. 
 
4. Х.Нямбаатарын жиргээнээс архиж болохгүй бас нэг үг байсан нь “Хядсан” гэх үг. Монгол хэлний их тайлбар тольд “Хядах” гэдэг үгийг “Хүн, амьтныг үй олноор нь хөнөөх, алах” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийг нэг амьтан агнасан бус нэлээд хэд буюу сүрэг амьтан агнасан гэж тодотгож бичжээ. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн хэрэг улам л хүндэрнэ гэсэн үг. 
 
        Хамгийн гол нь, 2012 онд буюу одоогоос 10 жилийн өмнө болсон энэ ноцтой хэргийг хууль хяналтын байгууллагынхан өдий хүртэл яагаад шалгаж тогтоогоогүй, хариуцлага тооцоогүй юм бэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын бичсэнийг шинжилбэл тэр Ц.Элбэгдоржийн энэ хэргийг маш сайн мэддэг бололтой юм. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноосоо хойш яагаад энэ хэрэгт цэг хатгаагүй юм, тэгсэн мөртөө өөрийг нь онгоц хэрэглэсэн гэж шүүмжилмэгц "Би ганцаараа онгоц хэрэглээгүй, Ц.Элбэгдорж ч хэрэглэдэг байсан" гэж "хань татах" маягаар, хэрүүлдээ ашиглах төдийхнөөр яагаад дэлгэж байгаа юм. Эрүүгийн хуулийн 39.3-д “Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ” гэж зааж, мөн хуулийн 39.4 “Энэ хуулийн тусгай ангид нэрлэж заасан гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байдаг юм шүү дээ. 
 

Ц.Элбэгдорж “автомат буутай анчин” юм бол хуулийн хаагуур сугарч үлдсэн юм бэ, Х.Нямбаатар сайд аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-30 12:34:21
    Зочин. : Х.Нямбаатараа чи ч бас минжийн хангайд зугаалаад явааг олон л хүн мэдэж байгаа ш дээ.. Хувийн нисдэг тэрэгтэй очиж амраад л газраар тоноглолтой кэмп машинаа явуулаад л.. Зураг ч гэсэн нотолгоо шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-29 23:05:53
    Иргэн : Хүзүүгүй новш хуулийг улан дороо гишгээд хуульгүй орчинд амьдарч байсан нь үнэн юм шдээ. Хуулин дээр шээж бааж байсан Элбэндорж хуулийн хаагуур өнгөрсөн гэчиж. Хуулийн дээр бааж суусан шүү дээ Элбэгдоржоо чи.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-14 06:41:07
    mgl: ene deer bichsen humuusch gesen ingej 1 duugaraad ongoroh bish Solongo,busad shudraga ornii irged shig duu hooloigoo negtgeed buruug shiidgedeg boltol negden temziildee,Elbeg bidnii amidralaar togloj ooroo jargasan bainashdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-13 14:19:59
    энхээ: Булганы Сайхан сумынхан,мөн Тэшиг,Сэлэнгэ сумын зарим иргэд энэ нөхрийн хууль бус ан яаж хийж явж байсныг баримт нотолгоотой ярина даа?Сайхан сумаас мөн ч олон тарвага агнасан даа? Азаргын голд ч дураараа дургиж л явсан байхаа?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-13 14:19:45
    энхээ: Булганы Сайхан сумынхан,мөн Тэшиг,Сэлэнгэ сумын зарим иргэд энэ нөхрийн хууль бус ан яаж хийж явж байсныг баримт нотолгоотой ярина даа?Сайхан сумаас мөн ч олон тарвага агнасан даа? Азаргын голд ч дураараа дургиж л явсан байхаа?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-13 08:49:58
    Үд : ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН БАЙНА ӨӨ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-13 07:50:06
    МАН-ын шуумарууд.: МАН*ын дарга нар нисдэг тэргээр Минжийн хангайд очиж ууж наргицгаан нэгнийгээ хошногодон бандидаж хүчиндсэн хэргийн гэрч байгаа шүү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-13 00:36:11
    Зочин: Муу муухайн үүр цуглуулга болсон хүзүүгүй Элбэгдорж ийг энэ хэргээр нь одоо баривчилж ялыг нь эдлүүл, ард түмэн шаардаж байна, бид чинь үнэнч шударга, зарчимч, энэрэнгүй ард түмэнд аав болох хүн гэж итгэж ерөнхийлөгчийг сонгодог шүү, Тэхэд энэ балиар хогийн гар хар амиа л бодож хуулийг уландаа гишгэж явжээ, аав нь ийм бхад улс орон яаж хөгжиж цэгцрэх вээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-12 16:22:55
    Зочин: Пулемёт, онгоц, шалдан бол хэтрүүлэг гэсэн болохоос худал гэж хэлээгүйг бодоход пулемёт биш ака, онгоц биш нисдэг тэрэг, шалдан биш бандааштай гэсэн үг юм биш үү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-12 15:44:04
    иргэн: Юу ч гэхэв. Төрийн сайд хүн тэр тусмаа Хууль зүйн яамны сайд хүний амнаас гарч байгаа үг бүхэн хэн нэгний хоосон хов живийн хэрүүл биш бодитой баримттай байж үүнийг шалгаж баталгаажуулсан л баймаар юм. Хэрэв баталгаажуулсан бол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой баймаар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-12 15:36:02
    arduud booj uhlee: iljigdorjiing shalgaachee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-12 10:41:08
    иргэн: Монголд хууль хэрэгждэг юм уу? Тэр тусмаа эрх мэдэлтэнгүүдэд.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188