• Өнөөдөр 2024-04-25

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР МАН ДОТОРХ ФРАКЦИУД “ЗОДОЛДОЖ” ЭХЭЛСНИЙ "ЗОЛИОС" Ё.БААТАРБИЛЭГ ҮҮ

2022-04-26,   8035

        Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулж, эхлээд нэр бүхий есөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх “шуум” гарч байв. Удалгүй “түдгэлзүүлэх гэнэ” гэх гишүүдийн нэрс зургаа болж цөөрсөн. Гэтэл өнөөх “шуум” биелэлээ олж, прокурорын санал болохдоо дөрвөн болж дахин буурч, УИХ-ын дарга Г.Занданшатарын ширээн дээр очив. Улсын Ерөнхий прокуророос МАН-аас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, АН-аас Н.Алтанхуяг гэсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байна. Улсын ерөнхий прокуророос гаргасан энэхүү нэрсийг жагсаалтад “33 тэрбумын” гэгдэж бүтэн жил яригдсан Г.Дамдинням байсангүй, харин өмнөх “таамагт” нэр нь огт багтаагүй Ё.Баатарбилэгийн нэр орж иржээ. 
 
Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн нэрсийг харвал, эрх баригч МАН дотор өнөөх л бүлэг, фракцуудын “зодоон” өрнөж буй нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, МАН доторх хууччуулын хүн гэгддэг Ё.Баатарбилэгийн нэр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүдийн дотор багтаж, залуу үеийн төлөөлөл гэгддэг Г.Дамдинням сугарч үлдсэний тод жишээ юм. 
 
Тэгвэл Хөгжлийн банкны зээл, 100 сая төгрөгийн авлигын хэргээр УИХ-ын даргад нэр нь хүргэгдээд байгаа Ё.Баатарбилэг гэж хэн бэ. 

Ё.БААТАРБИЛЭГИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ГИШҮҮД ДУНД БАГТААСАН НЬ ЦААНАА ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЭНХБАЯР, ХХААХҮ-ИЙН САЙД АСАН Т.БАДАМЖУНАЙ ТЭРГҮҮТЭЙ “АХ НАР”-ЫГ ОНИЛСНЫ ДОХИО ЮУ

         Ё.Баатарбилэг бол улс төрд улаан гэрэлд зогсож үзээгүй, ногоон гэрлээр нэвт явж ирсэн нэгэн. Товчхондоо, томчуудын туслах, зөвлөх хийж явсныхаа хүчинд төрд орж, томорсон “цүнхчид”-ийн анхдагч гэхэд харлуулсан болохгүй. Тухайлбал, тэр 2002 онд Ерөнхийлөгчийн тамгийн газарт референтээр ажилд орж, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийн дэргэд ирж байв. Гурван жилийн хойно Н.Багабанди бууж, Н.Энхбаяр Ерөнхийлөгч болоход Ё.Баатарбилэг түүний шадар туслах болж, 2009 он хүртэл дөрвөн жил дэргэд нь ажилласан. Улмаар Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс буумагц нь тэр тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд байсан Т.Бадамжунайгийн зөвлөх нь болж дэргэд нь очсон. Сонирхолтой нь, Ё.Баатарбилэг Т.Бадамжунайгийн зөвлөхөөр нэг ажил ажиллаад шууд Архангай аймгийн Засаг дарга болж дэвшсэн. Тухайн үед “Т.Бадамжунай зөвлөхөө Архангайд дагуулж очоод Засаг даргын сэнтийд залчихлаа” гэх хэл ам гарч өчнөөн л гарч байлаа. Үнэндээ ч Ё.Баатарбилэг Т.Бадамжунай нар хоёулаа Архангай аймгийн Чулуут сумын уугуул буюу нэг нутгийн ах дүүс гэдгээрээ ойр дотно. Ийнхүү зөвлөхөөс Засаг дарга болж дэвшсэн Ё.Баатарбилэг 2012 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, 2016 онд УИХ-ын гишүүн болсон. 

Ё.Баатарбилэг ингэж жинхэнэ “томчууд” буюу Н.Энхбаяр, Т.Бадамжунай нарын дэргэд “бойжиж”, улс төрд хөл тавьсан учраас өдгөө түүнийг МАН доторх ахмадуудын фракцийн хүн гэх нь бий. Цаашлаад, Ё.Баатарбилэгийг Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нараас салгаж ойлгох аргагүй. “Архангайн гурвал” гэгддэг тэд мөн л одоогийн МАН-ын удирдлагуудтай сайнгүй. Ингэж харвал Ё.Баатарбилэг фракциудын дундах зодооны “золиос” болж байгаа нь харагдаж байна. 

        Ташрамд танилцуулахад, Ерөнхийлөгчийн туслах явсан Ё.Баатарбилэг ер бусын хурдаар албан тушаал ахихын хэрээр түүний гэр бүл, ах дүү нар нь ч төрийн албанд газар, хэлтсийн дарга нар болцгоож, албан тушаал нь дээшилж буй бололтой юм. Хэдэн жишээ дурдвал, ах Ё.Дандарванчиг нь хуучны МАХН-д хүчин зүтгэж, аймгийнхаа ИТХ-д гурван ч удаа томилогдож амжсан бөгөөд өдгөө Архангай аймгийн УЦУОШТ-ийн даргаар ажилладаг ажээ. Мөн Ё.Дуламсүрэн Архангай аймгийн Чулуут сумын  Эрүүл мэндийн төвийн эрхлэгч бол Ё.Магсаржалам нь  “Твин бэнэдикт” ХХК, “Тод бэх” ХХК, “Түүчээ гранд” ХХК, “Түмэн гранд булган” ХХК, “Хоол хүнс хөгжил” ТББ, “Арвин мэдлэг сургалтын төв” ТББ, “Түмэн энержи” ХХК-иудыг эзэмшдэг аж.  
 
Харин Ё.Баатарбилэгийн эхнэр З.Туяацэцэг Төрийн банкны газрын захирлаар ажилладаг бол эхнэрийнх нь төрсөн дүү З.Жаргалсайхан 2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч болжээ.
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР МАН ДОТОРХ ФРАКЦИУД “ЗОДОЛДОЖ” ЭХЭЛСНИЙ "ЗОЛИОС" Ё.БААТАРБИЛЭГ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 21:08:29
    Зоч: Ё. Баатарбилэгээ чи Хүүкийг минь их доош нь хийж байсан байхаа!!! Янаглан хорлоноо гэж мэдэхүү?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 23:48:12
    Zochin: ...gaigvi..khvn gej bodson chini...bas .turlìin albiig khugjuulè shiwdee .Амаргүй этгээл бх нь ээ...ЗӨВ ЗӨВ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 22:04:09
    Лөла: Энхбаяр бадамжунай нартай ойр явсан л бол яааавч олигтой амьтан биш. Яаж идэж ууж хахууль авилга авдагыг мэргэжлийн багш нараар нь заалгасан бна шд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 12:59:58
    Зөйлуул: Хаа явсан газраа мөнгө хайж явдаг өлөн өссөн бөөс юм даа. Наад баатарбэлгэвч чинь. Бүх хөрөнгийг нь хураа аав ээж ах дүүгийнх үр хүүхдиынх тэй нь хадамуудынхыг ч мөн адил
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 12:23:59
    АН: МАН-аас оруулж ирээгүй , Прокурор оруулж ирсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 10:07:03
    засс: Энбаярын үед рефежент л байсан жулик болохоос түүнтэй нягтраад байсан юмгүй харин ч эсрэгээрээ ажиллаж шоронд ороход нь нүүрээ харуулж байсан хүн Бадамжунайгийн гар хөл хамаатан хүн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 07:21:27
    bid: Мангар бацаанууд… Баатарбилигийн тавиулууд гэж Архангайн мэргэжлийн хяналт энэ тэрд байдаг боловсролоор тааруухан мангар бацуунууд байсан байж л байгаа байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 05:46:32
    Anduud: Shudraga busiin hongiloor chiruulj dee, daan ch suuliin ued olon yum yariad baisan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 05:40:46
    Иргэн: ХБ-наас өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ зээл авсан гол гол хүмүүс нь тэгээд хайчив аа, хаа хамаагүй явсан нөхөрийг золиос болгож бгаам бна л даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-27 23:49:54
    Зочин: Туршлагатай авилгач юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-27 23:38:10
    Энхээ: Юун золиос байха дээ. Юм болгоныг улстөржүүлчих юмаа. Гэмтэй болоод л хууль хяналтынхан шалгаа байлгүй дээ. Дуугай хүний доодох нойтон гэж үг байдаг даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-26 16:16:32
    zochin: ӨӨ БИ ЭНЭ НӨХРИЙГ ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ БАЙГААД ГАРЛАА ГЭЖ БОДСОН МААНЬ БУРУУ БАЙЖЭЭ.ЦҮНХ БАРИГЧДЫН АНХДАГЧ ГЭЖУУНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-26 14:06:14
    Зочин: 3 саяыг гуйхад горойгоод байсийм болж
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188