• Өнөөдөр 2024-04-20

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ НЭР ХОЛБОГДСОН 20 УЛСТӨРЧ УУЧЛАЛ ГУЙГААД, ШАЛГУУЛ

2022-02-22,   1468

         Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн дуулиан дэгдээд 20 гаруй хонолоо. Хөгжлийн банкнаас хэдэн арав, хэдэн зуун тэрбум төгрөгийн зээл авсан зээлдэгчдийн тухай сонссоор ард түмэнд тэрбум төгрөг таваг хоолны мөнгө шиг бага сонсогдох болов, энэ 20 хоногт. Хамгийн ноцтой нь, одоогоор Хөгжлийн банкнаас албан тушаалаа ашиглан их хэмжээний зээл аваад, эргүүлэн төлөөгүй буюу “хулгай хийсэн” хэрэгт 20 улстөрч нэр холбогдоод байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн долоо, УИХ-ын гишүүн асан ес, Ерөнхийлөгч асан нэг, дэд сайд асан хоёр, НИТХ-ын төлөөлөгч асан нэг тус тус Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн цаад эздээр нэрлэгдээд байна. Өмнө нь ЖДҮ-гийн дуулианд л ийм олон улстөрч нэг дор нэр холбогдож байлаа. Ялгаатай нь, Хөгжлийн банкны зээлдэгчдийг халим гэвэл ЖДҮ-гийн зээлдэгчид дэргэд нь жижиг жараахай төдий. Ухамсартай улстөрчидтэй улсад бол үүн шиг эмгэнэл үгүй биз. 
 
Тухайлбал, 
  • 33 тэрбум төгрөгийн зээлтэй “Вертекс майнинг партнер” ХХК- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням 
  • 3.6 тэрбум төгрөгийн зээлтэй\төлсөн гэх\ “Вояжер минерал ресурсес” ХХК- УИХ-ын гишүүн Ч.Ундрам, 
  • 80.6 тэрбум төгрөгийн зээлтэй “Вестерн холд” ХХК- Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  • 115.6 тэрбум төгрөгийн зээлтэй “Бэрэн групп” ХХК- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, 
  • 3.5 тэрбум төгрөгийн зээлтэй\төлсөн гэх\ “Сод Монгол” групп- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  •  52.5 тэрбум төгрөгийн зээлтэй “Ачлал трейд” ХХК, 7.6 тэрбум төгрөгийн зээл авсан “Мон лаа” ХХК- УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  • 22.2 тэрбум төгрөгийн зээлтэй “Пирамид орд” ХХК, 118.5 тэрбум төгрөгийн зээлтэй ТОСК, “Юнайтэд прожектс групп” ХХК- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  • 164 тэрбум төгрөгийн зээлтэй “Мак цемент” ХХК- УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, 
  • 23.9 тэрбум төгрөгийн зээлтэй “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК- УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  • 28.8 тэрбум төгрөгийн зээлтэй “Изинис эйрвэйз” ХХК- УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очир
  • 113.5 тэрбум төгрөгийн зээлтэй “Монполимент” ХХК- УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
  • 54.4 тэрбум төгрөгийн зээлтэй “Капитал банк” ХХК, 38.9 тэрбум төгрөгийн зээлтэй “Монгол мах экспо” ХХК, 4.6 тэрбум төгрөгийн зээлтэй “Монгол эм импекс концерн” ХХК- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа
  • 7.2 тэрбум төгрөгийн зээлтэй “Шанх майнинг” ХХК- УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж
  • 162 тэрбум төгрөгийн зээлтэй “Эрэл” ХХК- УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат, 
  • 34.5 тэрбум төгрөгийн зээлтэй “Энсада Истерн” ХХК- Сангийн дэд сайд асан С.Пүрэв
  • 17 тэрбум төгрөгийн зээлтэй “Бармон” ХХК- НИТХ-ын төлөөлөгч асан, НИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат
  • 17.8 тэрбум төгрөгийн зээлтэй “Мондулаан трейд” ХХК- Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, УИХ-ын гишүүн асан, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр нар тус тус нэрлэгдэж байна. 
       Энэ жагсаалтад харагдаж байгаачлан Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн цаад эзэд ихэвчлэн МАН-ын харьяалалтай улстөрчид байгаа. Энэ ч утгаараа 30 дахь Их хурлаасаа хойш “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүддээ хатуу хариуцлага тооцно” хэмээн ярих болж, өөрсдөдөө алга ташуулах болсон МАН Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүддээ ямар хариуцлага тооцохыг ард түмэн хүлээж буй. Харамсалтай нь, МАН-ын хатуу тэмцэл нь одоогоор ЖДҮ-гийн зээл, Капитал банкны дампуурал дээрээ нэмж Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч болсон УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг намаасаа хөөсөн төдийхнөөр зогсчихоод байна. Харин бусдад нь буюу дээр дурдсанчлан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундрам, Ц.Анандбазар, С.Бямбацогт, Б.Баттөмөр, М.Билэгт, А.Сүхбат, Б.Элдэв-Очир, Ц.Гарамжав, Б.Эрдэнэбат, Ш.Үнэнбат нарын улстөрчдөдөө МАН ямар хариуцлага тооцох нь, намаасаа хөөх эсэх нь тодорхой бус байна. Хэрвээ цөмийг нь хөөвөл МАН-д ард түмний зүгээс асар их алга ташилт ирэх боловч эсрэгээрээ нам дотроо дайн дэгдээх эрсдэлтэй. Тиймдээ ч тэднийгээ хариуцлагаас хаацайлж, аргацаагаад өнгөрөөхийг оролдож байгаа дүр зураг тодорч байгаа. 
 
Түүнчлэн нөгөө талд АТГ-аас Хөгжлийн банкнаас зээл авсан 73 аж ахуйн нэгжийн цаад эздийг шалгаж эхэлснээ зарласан. Гэхдээ МАН дангаар шахуу ноёрхож буй энэ үед АТГ дангаараа Хөгжлийн банктай нэр холбогдсон МАН-ын угшилтай улстөрчдийг авлига, албан тушаалын хэргээр яллагдагчаар татна гэдэг хэцүү. Өөрөөр хэлбэл, одоогоор ил болоод байгаа мэдээллээр МАН-ын угшилтай 16 улстөрч Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдчихсон явж байна. Нэг улс төрч бол шалгах арга нь олдоно, харин 16 улстөрчийн асуудал яригдаж буй үед АТГ-ын хүч хүрэх эсэх нь эргэлзээтэй. Тиймдээ ч АТГ-ын ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Улстөрчид өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл аваад өгчихсөн, албан тушаалаа урвуулаад ашигласан бол өөрөө ард түмнээс уучлал гуйгаад огцрох хэрэгтэй. Шударгаар хуулийн байгууллагад шалгуулах ёстой” гэж аргадах, албадах, ятгахын завсраар ярилцлага өгсөн байна билээ. 
 
          Ингээд харвал, Хөгжлийн банкны нийт активын талыг нь зээлээр авчихаад эргүүлж төлөөгүй найдваргүй зээлдэгчид, тэдний цаадах улстөрчдөд эрх баригч МАН хариуцлага тооцож чадахгүй, АТГ-ын хүч хүрэхгүй нөхцөл бүрдэж мэдэхээр байна. Хэрвээ ингэвэл Хөгжлийн банктай нэр холбогдсон улстөрчид ухамсраараа уучлал гуйгаад огцрохыг, өөрсдийгөө шалгуулахыг хүлээх ганц арга л ард түмэнд үлдэнэ гэсэн үг. 
 
 

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ НЭР ХОЛБОГДСОН 20 УЛСТӨРЧ УУЧЛАЛ ГУЙГААД, ШАЛГУУЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-24 18:21:14
    irgen: Buudan horooh yltai nobshnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-24 11:36:06
    Зочин: Дээрхи зургаас би ийм дүгнэлт хийв.1 нь АН , 1 нь ЭРЭЛ нам , 18 нь МАН ын гишүүд байна .БАС ЭНЭ УИХын гишүүн БАТТӨМӨР БАС ХОДБОГДЧИХСОН ГЭЭД БАЙСАН ДАА. ЗАМХАРУУЛАХААР БАТТӨМРИЙГ ДАРГААР Ь ТАВЬЖ ДЭЭ.Уул нь МАН ЖДҮХС , ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭХ САНГ ХООСОЛЧИХООД ЗОГСОХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ.ДАВРААД КАПИТАЛ БАНК ,НДС, ЭМДС, ХӨГЖЛИЙН БАНКИНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙГААР ОРСОН БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-24 10:45:23
    Ард түмэн : ЗУУНЫ ШИЛДЭГ ЛУЙВАРЧИД. ЭД НАР ТӨР ЗАСАГТ БАЙНА. УИХ Д СУУНА ГЭЖ ЮУ БАЙХАВ. ШОРОНД БАЙХ ЁСТОЙ АДГИЙН ШААРНУУД БАЙНА Ш ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-24 10:37:33
    Ард түмэн : УИХ ГИШШҮҮН Б.БАТТӨМӨР ЧИНЬ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВАРЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ БИЛЭЭ ШШ. ӨӨРӨӨ БАС ОЛОН ТЭРБУМ ХУСЧИХСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧ АА БАРИААРАЙ ГЭДЭГ ШИГ БОЛЖ БАЙНА УУ. ӨӨРӨӨ ОЛОН ТЭРБУМ ИДЧИХСЭН НӨХӨР ШУДАРГААР ШАЛГАЖ ЧАДАХ УУ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-24 10:35:13
    Ард түмэн : УИХ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ШУНАЛЫН ТУЛАМУУДААР ДҮҮРЧЭЭ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-24 10:34:25
    Ард түмэн : ЭНЭ ГИШҮҮДИЙН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ЯАРАЛТАЙ ЦАГДАН ХОРИХЫГ 3 САЯ АРД ТҮМЭН ШААРДАЖ ТЭМЦЬЕ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188