Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг хэдэн бор эмч нараа өөд уруугүй дээрэлхэж, зодож, элдвээр хэлдэг боллоо, өнөөд. Эмч өвчин оношилж, эдгээдэг хүн болохоос хүссэн нь уураа гаргадаг хүн биш. Яарч тэвдэж, өвдөж, шаналж,бэртэж, гэмтэхдээ эмчид л хамгийн түрүүнд ханддаг мөртлөө аргаа барахаараа дээрэлхэж, зоддог оо больё оо, хүмүүсээ.
Хамгийн сүүлд гарсан жишээ гэхэд “Өргөө” амаржих газрын эмчийг эхнэрийг нь хурдан дуудаж өгөөгүй гэдэг шалтгаанаар зодсон хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний шөнө гарсан. “Өргөө” амаржих газар бол манай улсын ачаалалттай эмнэлгийн нэг. Төрөх эмнэлэг учир байнгын үйлчлүүлэгч ихтэй, эмч нар нь хоолоо идэж, унтах ч завгүй ажилладаг. Ажлын тийм их ачааллаас болж мэдээж бага зэрэг удах, бухимдахдаа дуу хоолойны өнгө зандрангуй байх тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй. Гэвч ихэнхдээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэнийг ч ирсэн халуун сэтгэлээр, анагаах итгэлээр угтдаг. Тэгээд л аюулгүй, эрүүл энх амаржуулж, өвдсөн нэгнийг эдгээгээд л эмнэлгийн хаалгаар гаргадаг. Ийм байхад хаа нэг дурын гар явж ороод л дуртайгаараа хэлж, дур зоргоороо зодож, ажлаа хийж, ачааллын хүндийг үүрч яваа эмчийг зодно гэдэг үнэхээл балмад дээрэнгүй үйлдэл. Эмч бидний өстөн дайсан биш шүү дээ. Тэд ч мөн ардаа аав, ээж, хань ижил, үр хүүхэдтэй. Тэд ч мөн ханиад хүрч, өвддөг. Гэсэн ч эмнэлгээр үйлчлүүлдэг ихэнх хүний сэтгэлгээнд эмч нар өвддөггүй, үргэлж өөрсөд нь эелдэг сайхан хандаж, бараг дуудсан цагт нь урдуур хойгуур бөндөгнөж л сая нэг сайхан үйлчилгээтэй эмнэлэг, алтан гартай эмч, сувилагч болох.
Ийм дээрэнгүй сэтгэлгээ, өөрсдийгөө бодож байвал бусад нь хамаагүй гэсэн буруу байдлаа зогсооё оо. Эмч нараа хайрлаж, хүндэтгэе ээ.
Манай улсын эмч нар өдрөөс өдөрт чадваржиж, мэргэжлийн мэргэшсэн эмч нар жилээс жилд төрж байгаа. Тэр дундаа мэс заслын эмч нар улам ч чадварлаг ажиллаж байгаа. Сувилагч нар ээлжээр ажилладаг ч ээлжиндээ өглөөнөөс орой хүртэл “сунаж” унатлаа ажлаад бууж байгаа. Замын түгжрэл, согтуугаар архидан согтуурч жолоо барьснаас үүдсэн осол аваарын хэрээр Гэмтэлийн эмнэлэг өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Хөл, гар нь гэмтсэн, тархи нь хагарсан, цуурсан өвчтөнүүд тасрахгүй цувж, цөмд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх гэж дор бүрдээ хичээх ч эмч нарын ажиллах орчин нөхцөл манай улсын хувьд тааруу. Үүнээс үүдэн дараалал үүсэх, ханиад томуутай өвчтөнүүдэд ор хүрэхгүй шалаар нэг цуварсан дүр зураг наад захынх. Ийм байхад ганцхан эмч руу уурлаж, яамбатай, яхир, хүнд сурталтайгаар нь дуудаж, цохож, цохож үзүүлнэ. Угтаа бол цөм эмчээс аврал эрж, эмнэлэгт ирж байгаа ч өнөө аврах гэж байгаа хүнээ бөмбийтөл тачигнаж, бахаа ханатал доромжлоод гарна. Ингэж эмч нараа дарамталсан, залуу эмч, сувилагчид руу дайрч, давшилсан, тэднийг мэдлэггүйгээр нь дуудаж дээрэлхсэн хандлага бүр газар авсан. “Одоо манай хүүхдийг эмчлэхгүй бол чамайг ажлаас чинь халуулна. Чамайг ална” гээд сүрдүүлнэ. Араас нь өчнөөн хүүхэд жагсаж байхад зөвхөн өөрийнхөө хүүхэд гээд эмчийг айлгаж байгаад үзүүлээд гардаг. Өөрсдөө хүүхдийнхээ ханиад томууг хайхрамжгүй байдлаасаа үүдэн хүндрүүлчээд, ажлаа хийж яваа эмч хүндрүүлсэн мэтээр ярьна.
Цар тахлын үед бол эмч нар хэд дахин илүү ачаалалтай ажилласныг өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид ханатал харсан. Хэн бүхэн бэргэж, орох хориотой улаан бүсэд орно, вирусийн яг голомт дээр нь ажиллана. Мэдээж тэд ч мөн өвддөг хүн ч гэлээ ухрах, няцах, хойш суух эрхгүйгээр “тулалдаж байсан. Олон ч шөнө нойргүй явсан. Ар гэрээ хэдэн сар хоногоор орхисон. Хөл хорио тогтоогоод хүн бүр гэртээ байж, эрүүл мэндээ сахиж байхад эмч нар нэг ч гэсэн коронавуирс туссан өвчтөнийг эдгээхийн төлөө шаргуу ажиллаж байсан. Тэгэхээр улс орны хэцүү хүнд цагт, аймшиг өвчин тахалтай нүүр тулсан цагт ч эмнэлгийнхэн л ачаалалтай байж, эмч нар л ажиллаж байсан.

Тэгсэн мөртлөө цалин нь хаанаа ч хүрэхгүй, хангалуун сайхан амьдарсан зүйлгүй. Бусдын л адил өрнөөс өрний хооронд яваа.
Цаашлаад аймаг, сумын эмч нарт бүр арслан бараа, арслан бар. Ёстой нөгөө бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг л эмнэлэгт орж ирээд “дүүлж” өгнө шүү дээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө Баянхонгор аймагт нэгэн эмчийг зодсон тухай мэдээлэл гарсан. “Зүрх салгалаад байна” гэсэн дуудлагаар 103 түргэний тэргээр яаралтай эмнэлгийн тасагт ирсэн хүн байгаа юм. Тухайн өдөр жижүүрт гарч байсан эмч түүнийг үзээд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлээд, эхоны зургийг нь харахаар гарч ирэхд нь зодсон гэж байгаа юм. Ердөө ажлаа хийж байхад нь л. За тэгээд суманд бол жижүүр эмчийг шөнөөр тайван байлгана гэж үгүй. Зүгээр ч нэг хандахгүй, хаалга үүдийг балбал, үхлээ, хатлаа хэмээн сүрдүүлсээр шөнийг барна. Суманд эмч нартай зүй бус харилцах, тэднийг хүндэтгэх гэсэн ойлголт ер байхгүй. Загнаж, зандарч, чанга л хашгична. За тэгээд өвчтөн хүндрээд эвгүйдвэл мөн л эмчийн буруу болоод, зүхүүлээд, “алуурчин” болоод дуусна.
Энэ бол бидний эмч, эмнэлгийн ажилтантай харилцдаг бодит дүр төрх. Хүн ардын эрүүл энхийн манаанд эгнэгт зогсож, өвчнийг нь оношилж, эдгээнэ гэсэн хүнд мөртлөө хүнлэг хашиж байгаа албыг нь бид үргэлж дайны талбар, болгож, эмч, сувилагч нарыг дорд үзэж, муухайгаар хэлдэг ч нэг ч удаа тэд “Тан нарыг үзэхгүй, эдгээхгүй” гэж хэлж байгаагүй. Хэлэх ч аргагүй гэгээн үйлстнүүд. Одоо ч тэд ухаангүй шахам ажиллаж, нойр хоолоо умартаж, ар гэрээ орхин ажиллаж л суугаа.
| АВРАЛ ГУЙХААРАА “ЭМЧ ЭЭ” ГЭЭД АРГАА БАРАХААРАА ДЭЭРЭЛХЭЖ, ЗОДДОГОО БОЛЬЁ ОО |
|
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-27 07:00:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |