• Өнөөдөр 2024-05-06

Ц.БИЛЭГТСАЙХАН: Томуугийн вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгээр хийнэ

2022-10-26,   278

    Амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчин оношлогдож байгаа аж. Мөн хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсдийн 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногоосоо нэмэгдсэн үзүүлэлт юм.Түргэн тусламжийн дуудлага ч мөн нэмэгдсэн бөгөөд нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын 60 орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой байгааг албаныхан мэдээллээ.
 
      ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "Энэ жил хоёр эх үүсвэрээс 500 гаруй мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг авахаар төлөвлөсөн.Энэ удаад 1-5 насны 214.000 хүүхэд, 42200 жирэмсэн эх, 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй 218.000, эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад томуугийн вакцин хийхээр төлөвлөгдсөн. 21 аймагт бүрэн түгээгдсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2540 хүүхэд, 13 жирэмсэн эх, 65 насны 942 хүн, эрүүл мэндийн байгууллагын 852 ажилтан томуугийн вакцинд хамрагдсан байна. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгийн вакцины нэгжээр дамжуулан хийхээс гадна 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахын тулд асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, цэцэрлэгүүд дээр хийж байна" гэв.

Ц.БИЛЭГТСАЙХАН: Томуугийн вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгээр хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188