• Өнөөдөр 2024-04-30

Удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвджээ

Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрчээ. Тодруулбал Багануур авто зам АЗЗА ТӨХК-ийн хариуцан ажилладаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд том оврын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж, тус замын 88 дахь километрт эвдрэл, гэмтэл үүсгэжээ.
 
Даац хэтрэлтээс үүдэлтэй авто замын эвдрэл гэмтлийн улмаас тухайн хэсэгт осол гарах цаашлаад иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл тулгарч байна.
 
Иймд дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг ЗТХЯ-аас анхаарууллаа.

Удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188