Ард түмний хайртай уран бүтээлч, асан дүрэлзэж, гэрэлтэн гийж, хайрлан дуулагч байлаа, Т.Билгүүн. Хошин урлагийн ах нарынхаа дэргэд ургаж, авьяас билгээ услан тордохдоо тэр өөрийн гэсэн өнгө аяс, оч гялбаатай авьяастан байсан. Даруухан мөртлөө тайзнаа гарахаараа өөрийгөө чөлөөтэй нээж, хэнийг ч соронз мэт татаж, дагуулан хөтлөгч байж чаддаг ч байсан. Тиймдээ ч “Шинэ үе” продакшны халуун ам бүлд багтаж, дүрсгүй ч дэгтэй, шооч ч цаанаа нэг ухаарал тээсэн дөлгөөн зан чанартай, нөхдөө нөмөрлөж, үзэгчдээ инээлгэж, ах, дүүсдээ түшигтэй нэгэн байв. Энэ л голын чулуу шиг мөлгөр мөртлөө тунгалаг зан чанараараа хэн бүхний хайрыг татаж, өдгөө хүртэл дурсан үгүйлж байгаа биз ээ.

Одоогоос найман жилийн өмнө түүнийг буцахад, хошин урлагийн уран бүтээлчид мөн ч бөхийж, бөртийсөн сөн. 2015 оны нэгдүгээр сарын 28-нд үүр хаяарахтай зэрэгцэн л Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд ч цуглацгааж, эрхэм хүндэт хамтрагчаа гунигтайхан үдэж байсан. Тэнд очсон уран бүтээлч, дотны ах, дүү хэн бүхэнд нь хамгийн түрүүнд тайзнаа хамтдаа гарч байсан номер нь илүүтэй буусан биз ээ. Охидод булчинтай харагдах гээд дасгал хийж байгаа номерт МУГЖ Н.Ариунболд ээж нь болж тоглож байлаа. Төмөр өргөөд “Ээж ээ” гээд дайвахад нь “Хүүш ээ” гээд өргөсөн чинь хүүхдийн хөнгөхөн төмөр байдаг. “Чи жинхнээсээ өргөж болдоггүй юм уу. Тэгээд гадаа өргөдөг нь ямар учиртай юм” гэсэн чинь “Охид намайг хардаг байхгүй юу, эхнэр авмаар байна” гэдэг. Тийм нэг хүүгийн дүр түүнд олон бий. Мөн тайзнаа эрх хүү, хөгжилтэй, дурлалт залуу, бүтэлгүй найз гээд чимэг болсон дүрийг их гаргана. Ихэнх нь үзэгчдийн сэтгэлд хадгалагдан үлдэж, бараг цээжээр өгүүлэх хүн ч бий болов уу. Тэрээр 2001 онд Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид элсэж, хоёрдугаар курсийн оюутан байхдаа “Шинэ үе” продакшнд орсон байдаг.
Тайзнаа харин ч тасралтгүй гарч төдийлөн дэлгэцэд “хүч үзэх” завгүй явсан түүний анхны дэлгэцийн бүтээл “Буруу эргэлт”. Продакшных нь залуу уран бүтээлчдийн хийсэн эл бүтээл найз нөхөрлөлийн үнэ цэнийг илүүтэй харуулахаас гадна Т.Билгүүн, Ц.Ганбаяр, Т.Баттулга, Э.Ууганбаяр, Ц.Алдармаа гэх уран бүтээлчдийн тус бүрийн зан чанар, төрх байдал, үзэл бодол, хандлагыг илүүтэй тодруулж, ойртуулж өгсөн. Хэдийгээр зохиолын дагуу жүжиглэж байгаа уран бүтээл ч тэдний амьдрал дээрх зан чанартай илүүтэй төстэй гэдгийг үзэгчид ярих нь бий. Тэр дундаа кинонд Т.Билгүүн адайр, зөрүүд зангаасаа үүдэн найзуудаасаа түрүүлж явснаар ганцаараа амьд гардаг. Энэ нь түүний сэргэлэн, сүйхэйтэй, алив нэгэн зүйлээс өөрийгөө хөнгөн аваад гарах зан чанарыг илчлэх шиг. Дараа нь харин “Хөгжилтэй өдөр”, “Single Ladies-1”, “Доргио долоон эр” зэрэг гол дүр бүтээсэн нь мөн л хөгжилтэй, бүтэлгүй, доргио дүрүүд. Т.Билгүүн өөрөө нэг тийм хөгжилтэй, хөгтэй бүхний нийлбэр мэт хүн байлаа. Эдгээрээс онцолбол, “Single Ladies-1” кинонд хайр дурлалын зуучлагч болж байгаад эмэгтэйчүүдийг мэхэлдэг дээ. “Бүхнийг надад даатга” гэж ирээд л тонгорог шиг самаар үсээ самнаад ярьж эхэлдэг содон мөртлөө хэн бүхний хайрыг татсан дүр. Хэдийгээр хууран мэхэлдэг ч авьяас чадвараа харамгүй гаргаж, тайзнаа гардаг Т.Билгүүнээс өөр нэгэн өнцгийг үзүүлсэн нь үзэгчдэд шинэ содон байсан.

Өшөө ч олон дэлгэцийн бүтээл түүнийх байсан ч тэр тоотой хэдэд торолзож байгаад л буцчихсан. Түүнийг буцсан мэдээ үзэгч, тэр дундаа тайзнаа хамтран зүтгэгч хошин урлагийнханд хүнд цохилт болж, цөм л харамсан үгүйлж байгаагаа цахим хуудастаа нийтэлсэн байгаагаас харахад том орон зай ханхайн үлдсэн дээ. Цэл залуухан, ид хийж бүтээж, уран бүтээлчийн хувьд өөрийгөө илүү эвдэж үзүүлэх ирээдүй, нөөц бололцоо байсан ч үзүүлж чадалгүй явсан. Харин тайзнаа түүний инээд, хөгжөөн, бодрол, ухаарал, эрх танхи, гүндүүгүй, хайрлаж, дурласан гээд хүнд байх бүхий л чанар, дүр төрх нь өнөөд ч сөхөхөд л тэр янзаараа мөнхрөн үлдсэн. Дасал гэдэг хамгаас хэцүү, дандаа хамт байх юм шиг ижилдэн дасгаж, сэтгэл зүрхээр нь нэгтгэчихээд эргүүлээд нэг л өдөр юу ч болоогүй мэт салгаж, үлдэж байгаа нэг нь илүүтэй харамсан гашуудаж, шаналан шархалдаг. Хатуу боловч гашуун ийм л үнэний нэгэн жишээ тэр билээ.

| Ард түмний хайртай хүү байлаа, жүжигчин Т.Билгүүн |
|
2026-10-27 09:37:29
Беларусь Улсын дуурь балетыэ их театрт “Монголын сайхан орон” тоглолт болов
2026-10-27 09:09:11
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
Зураач П.Байгалмаа: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |