• Өнөөдөр 2025-04-24

25 хүн угаартсаны найм нь нас баржээ

2023-06-07,   3319

                  Угаарын хийнд нэг шөнийн дотор 25 хүн угаартсаны найман нь нас барсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 31-ний шилжих шөнө угаарын хийнд хүмүүс хордож, Цэргийн төв эмнэлэгт хандсан байна. Улмаар угаартаж, амиа алдсан иргэдийн гурав нь хүүхэд байжээ.

            Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Гэхдээ ийм хэрэг бүртгэгдсэн нь үнэн” гэх мэдээллийг өглөө. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар иргэд зуслангийн  байшингийнхаа галлагааг сайтар шалгаагүйгээс угаарын хийнд хордсон байж болзошгүй байна. Одоогоор Цэргийн төв эмнэлэгт 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.


25 хүн угаартсаны найм нь нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 19:44:41
    totoro: Гүй яахав дээ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 14:02:59
    Zochin: Өө ямар балай юм вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 14:02:59
    Zochin: Өө ямар балай юм вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 13:05:30
    Баярсайхан: Юун орос украйны дайн монголд химийн хорт утаатай дайн болж үй олноороо сүйрч байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188