• Өнөөдөр 2025-05-16

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг толилуулж байна

2022-10-29,   499

    Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны “Журам батлах тухай” 115 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах “Оны шилдэг бүтээл 2022” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерей их танхимд үзэгч, олон нийтэд толилуулж байна.
 
    2022 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд нийт 96 уран бүтээлч уран зураг, график, уран баримал, сийлбэр, инсталляци, холимог техникийн 131 бүтээл ирүүлсэн. Соёлын сайдын 2022 оны А/355 дугаар тушаалаар томилогдсон орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийн дагуу журамд заасан төрөл ангилалд хамаарахгүй, үзэсгэлэнгийн шаардлагад нийцэхгүй 34 бүтээлийг хасаж, 97 бүтээлийг I шатанд шалгаруулсан байна.
 
     Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах ёслол “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдана. “Оны шилдэг бүтээл 2022” үзэсгэлэн 2022 оны аравдугаар сарын 22-ноос арван нэгдүгээр сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. 

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг толилуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188