“ГССҮТ-ийн гадаа аав минь найм хонолоо. Би сахиур нэртэй дүүгээсээ тусдаа, түгжээтэй байшинд найм хонож байна. Үхэх сэхэхийн зааг дээр байгаа дүүтэйгээ хагалгаанаас гарч ирснээс нь хойш хэдхэн минут л уулзав. Сүүлдээ эмнэлгийн хоёр ажилтанд хөөгдөж гарсан. Энд миний харснаар арваас дээш тооны хэвтрийн хэвтрийн хүн дундаа нэг асрагчтай байна. Сахиур оруулахгүй байна. Дүү минь Завхан аймгаас машинаар 1000 км зам туулж ирсэн. Эмч нар 90 хувь найдлагагүй гэхэд замдаа ганц хүндрэл өгөөгүй ирсэн юм. Эмнэлэгт ирээд 95 хувийн найдваргүй гэхэд таван хувьд нь итгээд хагалгаанд оруулсан. Ингэж л дүү минь хоёр хагалгаа даагаад гарч ирсэн. Ийнхүү тэмцэж байгаа дүүгийнхээ биеийг эргүүлж тойруулах, сэтгэлийн дэм өгөх эрхгүй сувилагчийн царай харж өндөлзөж сууна. Дүү минь “Аниа хамт байя. Би тэгээд зүгээр болно оо” гэсэн. Тэрхүү аргаа барсан гуйлт зүрхийг минь зүсэж байна. Энд ганцхан бөх байхгүй шүү дээ. Хүнд өвчтэй, сахиур нэн шаардлагатай олон хүн үхэх амьдрахын зааг дээр тарчилж байна” хэмээн нэгэн эмэгтэй өөрийн цахим хуудастаа сэтгэгдэлээ бичсэн байв. Түүний ээжтэй гар утсаар холбогдож, өвчтөний биеийн байдал ямар байгаа талаар тодрууллаа.

-Та бүхэн Завхан аймгаас хэзээ ирсэн бэ. Одоогоор хүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?
-Гуравдугаар сарын 31-нд Улаанбаатарт ирсэн. Хүү минь дөрөвдүгээр сарын 1-нд ГССҮТ-д хагалгаанд орсон.
Одоогоор хагалгааны дараах хүндрэлтэй байгаа. Биднийг оруулахгүй болохоор хүү минь сэтгэл санааны гүн хямралтай байх шиг байна. Бид хол зам туулж ирээд, алтан гартай эмч нарын хүчээр хагалгаагаа амжилттай даваад байна. Харин одоо ганцхан сахиур л оруулах хэрэгтэй байна. Тэгвэл хүүгийн минь сэтгэл санаа нь тайвширч, өвчнөө бага ч болов мартах юм болов уу гэж дэмий л бодох юм.
Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа болохоор сахиж, харах хүн оруулахгүй байгаа юм. Аав нь, хадам аавтай нь эмнэлгийн гадаа машинд чих тавин хонож байгаа. Бид эмчтэй нь уулзаж, ярьж чадахгүй байна. Би эмчтэй нь хоёр удаа утсаар ярьсан. Эгч нь эмнэлэгт тусгай өрөөнд хүлээж суугаа.
-Хүү нь ямар гэмтлийн улмаас ГССҮТ-д ирж, хагалгаанд орсон бэ?
-Завхан аймгийн удирдлагууд гадаах талбайн сагсны цагирагуудыг хураагаад авчихсан юм билээ. Учир нь, цар тахлын үед хүүхдүүд бөөгнөрч тоглоод байхаар нь хураачихсан гэнэ лээ. Манай аймагт “Жишиг хороолол” хэмээх хороолол байдаг юм. Тэнд хүүхдүүд тоглож байна гэхээр нь найзтайгаа очсон юм байна. Тэр шийдний цагирагийг өөрийнхөө багийн шийдэнд хийе гэж дээр нь гарч байгаад уначихсан гэсэн. Би Отгон суманд охиныхоо хүүхдийг харж байсан юм. Завханыхан цагаригуудаа хураасан юм бол бүгдийг нь хураахгүй яасан юм бол гэх гомдол байна. Өөр хэнд ч, юунд ч гомдохгүй, хэн нэгэн дарга, даргын эхнэртэй барьцахгүй. Харин ч эмч нартаа маш их баярлаж байгаа. Манайх таван хүүхэдтэй. Хамгийн том нь эмч мэргэжилтэй. Удаах дүү нь цэрэгт байдаг. Ахынх нь тухай хэлсэн уйлаад л байна лээ. Цэргийн ангиасаа оргоод ирэх вий дээ гэж айх юм. Тийм болохоор цэргийнх нь даргад нь захиж хэлсэн. Дараагийн хоёр дүү нь ес, арванхоёрдугаар ангид сурдаг.
-Хүүд нь ямар эмчилгээ хийж байна вэ?
-Эмч нар хагалгааны явцад
Бас өчигдөр “Уушгиндаа хатгаа авчихсан, хэвтэрийн хатгаатай байна” гэж эмч нь охинд хэлсэн байна лээ. Амьсгалах булчингууд нь удаан хугацаанд ажиллахгүй болохоор тийм хатгаа авдаг гэнэ. Бид хямраад дэмий л уйлах юм. Хүүгийн минь ухаан саруул, бүхнийг ойлгож байгаа.
-Эгч нь хагалгаанаас хойш дүүтэйгээ уулзсан уу. Та нарыг хэзээ хүүгээ асрах боломжтой талаар эмч нар юм хэлсэн үү?
-Манай охин Завхан аймгийн Отгон сумын эмнэлгийн эрхлэгч. Эмч болохоор дүүтэйгээ нэг өрөөнд орчих юм бол өөрөө асарч, тойгломоор байна гээд хүлээж байгаа. ГССҮТ-ийн эмч нар уг нь "Нэг өрөөнд удахгүй оруулна" гэж хэлсэн юм билээ.
Хүү дээрээ эгчийг нь л оруулаад, хамт байлгамаар байна. Охиныг минь ганц, хоёр удаа дүү дээр нь цөөн минут оруулсан. Хүү минь “Эмнэлгээс гармаар байна” гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр тун ч хэцүү байгаа юм байна даа гэж айгаад, дэмий л уйлах юм. Заримдаа ч хагалгааны өрөөнд нь орвол бохирдчих юм болов уу гэж өөрийгөө тайтгаруулж, бодоод үймэрч л сууна даа.
Үнэхээр л “Тэнгэр хол, газар хатуу” гэдэг шиг л байна даа. Хүүгээ тахир дутуу ч хамаагүй босгох юм сан гэж залбирч байна. Олон түмэн тусалж дэмжиж, сэтгэлийн дэм өгч байна. Олны буянд хүүгээ босоод ирэх байх гэж горьдоод л байна. Өөр хүсэх юм үнэхээр алга. Хүүг минь бидэнтэй уулзуулж, эгчтэй нь хамт байлгаад өгөөсэй билээ.
-Коронавирусийн үед та бүхэн бас өөрсдийгөө эрсдлээс маш сайн хамгаалах хэрэгтэй шүү?
-Эмч нар “Ковидын үед та бүхэнтэй уулзах боломжгүй байна. Тийм учраас утсаар ярихаас өөр аргагүй. Хүүгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа шүү” гэсэн. Цаг сайхан үед эмнэлгийн үүдэнд ч болтугай манаж хоноод, эмч нартай уулзаж болдог сон. Даанч халдвар тархчихаад хэцүү л байна даа. Ингэлээ гээд хөдөлж ч чадахгүй байгаа хүүгээ асарч, дэмнэх боломжгүй өдөр хоногийг өнгөрүүлж байгаадаа сэтгэл үнэхээр уймарч, хоолойгоор хоол ч давахгүй байна.
| ГССҮТ-д эмчлүүлж буй хүүгийн ээж П.ЖАВЗАНПАГМА: Хүүг минь бидэнтэй уулзуулж, эгчтэй нь хамт байлгаад өгөөсэй |
|
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |