• Өнөөдөр 2024-05-03

ХУУЛЬЧ А.БЯМБАЖАРГАЛ: Хуулийн дагуу Ж.Эрдэнэбат гишүүн тангараг өргөх боломжтой

2021-01-19,   2346

Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан. Ингэснээр түүнийг суллах процесс дөрвөн сар орчим хугацаанд үргэлжилнэ гэдгийг хуульчид тайлбарлаж байна.  УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг ирэх хаврын чуулганаар гишүүний тангаргаа өргөх боломжтой гэх мэдээлэл бий. Энэ талаар хуульч А.Бямбажаргалаас тодрууллаа.
 
-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьсон. Хоёр шатны шүүх хурлаар түүнийг гэм буруутайд тооцож, зургаан жилийн хорих ялаар шийтгээд байсан. Харин Дээд шатны  шүүх хуралдаанаар хэргийг нь Прокурорт буцаасан байна. Та хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
 
-Эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, энэ нь шүүхээр баталгаажсан эсэхийг харах хэрэгтэй. Миний харж байгаагаар Анхан шатны шүүхийн шийдвэр гарч, Давж заалдах шатны шүүх хурлаар  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэж ойлгосон. Ингээд Дээд шатны шүүх хурал болж, прокурорт хэргийг буцаасан байна. Үүнээс харахад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэсэн үг.
 
-Тэгэхээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломжтой гэсэн үг үү?
 
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй учраас ял шийтгэл эдлэхгүй. Хууль зүйн хувьд ял шийтгэл эдлэх нь тогтоогдоогүй тул гишүүний тангараг өргөх боломжтой. Хуулиар түүнийг нь хориглоогүй байна.
 
-Хэзээ тангаргаа өргөх боломжтой гэсэн үг вэ?
 
-Тэр хуулийн хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хуулийн хүрээнд сонгуультай холбоотой, гишүүн болохтой холбоотой харилцаа үргэлжилж байгаа нь гол асуудал болж байгаа юм. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед мандатаа авчихсан, кампанит ажилдаа оролцож байхад нь баривчилсан. Энэ нь маргаан дагуулж байгаа. Тухайлбал, УИХ 76 гишүүнээс бүрдэж, бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Ямар нэгэн байдлаар 19 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болчихвол УИХ өөрөө чадамжгүй болчихно. Тиймээс мандат олгож, парламентын дархлааг бий болгодог. Энэ дархлаа нь тухайн хүнийг хамгаалаад байгаа юм биш, төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа хамгаалж байгаа юм.
 
-Одоо бол Ж.Эрдэнэбат гишүүн хоригдож байгаа. Дээд шүүхээс хэргийг Прокурорт шилжүүлчихсэн учраас цагаатгах процесс явагдана гэсэн үг үү?
 
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн цагаатгах тогтоол хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдгийг харах хэрэгтэй. Энэ зохицуулалтаар хяналтын шатны шүүхийн шийдвэр хянагдаж байгаа, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоогүй гэж ойлгож болно.
 
-Олон улсын парламентын холбоо манайд энэ асуудлаар хэрэг үүсгэсэн байгаа. Цаашид хэрхэх вэ?
 
-Олон улсын парламентын холбоонд олон улсын байгууллагын статус байхгүй. Гэхдээ удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа, 180 гаруй улс нэгдсэн томоохон байгууллага. Харин манай улсад хэрэг үүсгээд, хориг арга хэмжээ авах, шийтгэх, торгох эрх зүйн үндэсгүй. Дэлхийн олон улс нэгдсэн учраас тодорхой хэмжээнд улс төрийн нөлөө үзүүлэх магадлалтай.
 
-Гишүүний бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж байхад ял ногдуулж байсан түүх манайд байхгүй биз дээ?
 
-УИХ-ын гишүүн байхдаа шалгагдаж байсан тохиолдол байгаа. Гэхдээ гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байхад баривчилсан явдал байхгүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг улсын нууц задруулсан хэргээр шалгагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Энэ нь шүүхийн шийдвэрээр гэм буруугүй нь тогтоогдож, буцаад бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Мөн Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, иргэн болсныхоо дараа шалгуулж байсан тохиолдол бий. 
 

ХУУЛЬЧ А.БЯМБАЖАРГАЛ: Хуулийн дагуу Ж.Эрдэнэбат гишүүн тангараг өргөх боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 14:15:12
    Зочин: Д.Эрджнэбатыг сулласан байхад Ж.Эрлэнэбатыг мөн суллах ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 11:35:01
    Өнөрбаяр: МУИС-ийн ХЗС элбэгдорж,занданшатар,лүндэндорж нарын баасны жорлон болчихоод байгаа юм даа. Бусад гадаадын төлөөлөл болсон багш нар гадаадын мөнгөөр гадаадад сурсан эрдэмтэн судлаач гэх хүмүүс яая гэхэв. Харамсалтай нь Дашбалбарын хүү энэ баасанд хамт сэлж байгаа нь харамсал.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 08:12:13
    туяа : энэ их хурал худал хулгайч хоригдол баймаар дүүрчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 00:31:06
    Зочин: Доромжлох юм да та нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-19 16:16:18
    zochin: Mungetei.erh medeltnii araas uhen hatan yvah uom.Zorigiin hergeer hilseer yl edelj.zovj .yvaa yduu.ydarsan 2 iin tulee yvah turiin tushee.huuli.shuuhiinhen negch bhgui uomaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-19 16:16:17
    zochin: Mungetei.erh medeltnii araas uhen hatan yvah uom.Zorigiin hergeer hilseer yl edelj.zovj .yvaa yduu.ydarsan 2 iin tulee yvah turiin tushee.huuli.shuuhiinhen negch bhgui uomaa.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188