• Өнөөдөр 2024-05-06

“NISVANIS” ХАМТЛАГ: Манай хамтлаг “Playtime” наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн, өөр тайлбар өгмөөргүй байна

2023-03-28,   1119

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Playtime” наадамд уран бүтээлчид оролцохгүй гэдгээ цахим сүлжээнд  илэрхийлсээр байна.  Уг наадам долдугаар сард тоглогдохоор бэлтгэл ажлаа хийж, тасалбараа борлуулж эхлээд байгаа билээ.

     Бид энэ талаар “Nisvanis” хамтлагаас тодруулахад “Манай хамтлаг уг наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Өөр тайлбар өгмөөргүй байна” гэлээ.

       Түүнчлэн артист 168 болон The Majesty-ийн уран бүтээлчид оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна. Албан бус эх сурвалж “Тус наадмын зохион байгуулагчид уран бүтээлчдээ хүндэлдэггүй.  Улмаар төлбөрийг нь бүрэн өгдөггүй” гэх мэдээлэл өгөөд байгаа.

 


“NISVANIS” ХАМТЛАГ: Манай хамтлаг “Playtime” наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн, өөр тайлбар өгмөөргүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188