Хөл бөмбөгийн үндэсний дээд лигийн “Хангарьд” клуб өчигдөр буюу хоёрдугаар сарын 8-нд ирэх улиралд дээд лигт тоглох боломжгүй болж, клуб тарж байгаа талаар албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тус клубын мэдэгдэлд,
“Эрхэм эрдэнэтчүүддээ, нийт хангарьдчууддаа, фанатууддаа энэ таагүй мэдээг дуулгаж байгаадаа туйлын их харамсалтай байна. Монголын дээд лигийн дөрвөн удаагийн аварга, холбооны цомын найман удаагийн аварга, багийн спортын түүхэнд анхны МҮОХ-ны “Бөртэ Чоно” дээд шагналын эзэн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх “Хангарьд” клубын “Хангарьд” хөл бөмбөгийн баг 29 дахь дээд лигийн тэмцээнээ энэ хүргээд төгсгөж байна.
Бид бүхнийг дэмждэг нийт эрдэнэтчүүддээ, 29 жил хамт байсан та бүхэнд үнэхээр их баярлалаа. Бид бүхэн энэхүү хугацаанд бүхэл бүтэн хотыг төлөөлдөг байснаас бус, хувь хүний эрх ашгийг хэзээ ч урьтал болгож байгаагүй билээ. Хөл бөмбөг мандтугай” гэсэн юм. Мөн уг мэдэгдлийг оруулаад хэдэн цагийн дараа устгасан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Хангарьд” клуб санхүүгийн асуудлын улмаас тарах болсон гэнэ. Бид үүнтэй холбоотойгоор “Хангарьд” клубын ерөнхий дасгалжуулагч А.Эрдэнэбаяртай холбогдож тодрууллаа.
Тэрбээр “Хангарьд” клубыг тараах шийдвэр баталгаажаагүй. Санхүүгийн асуудлыг ярилцаж байгаа. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
| “ХАНГАРЬД" КЛУБЫН ДАСГАЛЖУУЛАГЧ ”А.ЭРДЭНЭБАЯР: Клуб тараах шийдвэр баталгаажаагүй. Санхүүгийн асуудлыг ярилцаж байгаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |