• Өнөөдөр 2024-04-20

А.УНДРАХ: Бээжингийн өвлийн олимпыг шууд дамжуулах санхүүжилтээ бид хувиасаа гаргаж байгаа

2022-02-07,   484

         -Өвлийн олимпыг шууд дамжуулах хүсэлтэй манайх ганцаараа өгсөн юм билээ-

        Бээжингийн өвлийн олимпын наадмыг өргөн нэвтрүүлгийн 13 телевиз шууд дамжуулан хүргэж байна. Тэгвэл олимпын наадмыг шууд дамжуулж буй телевизүүдийг “Ерөнхий сайдын айлчлалын багт багтаж, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа” гэх мэдээлэл цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй. Харин энэ талаар бид Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Ерөнхий сайдын айлчлалын багт 15 хүн багтсан. Өргөн нэвтрүүлгийн телевизээс нэг ч хүн яваагүй. Бээжингийн олимпын наадмыг нэг телевиз газар дээрээс нь шууд дамжуулж байгаа” гэх тайлбарыг өгсөн. 
        Тодруулбал, Монгол Улсаас олимпын наадмыг газар дээрээс нь шууд дамжуулах албан ёсны эрхийг “ТenGer TV” авсан байна. Энэ талаар бид тус телевизийн гүйцэтгэх захирал А.Ундрахаас тодрууллаа. Тэрбээр “Манай телевиз Бээжингийн өвлийн олимпыг газар дээрээс нь шууд дамжуулж байгаа. Гэхдээ Ерөнхий сайдын айлчлалын багтай огт хамаагүй. Монгол Улсад олимпын наадмыг шууд дамжуулах эрхийг өгч байгаа компаниас албан ёсны мандат авсан. Зураглаач, зурагчин гэсэн хоёр хүн газар дээр нь ажиллаж байна. Манай багийнхан нэгдүгээр сарын 31-нд олимпын шигшээ багийнхантай хамт ниссэн.
 
     Олимп дуустал газар дээр нь ажиллана. Олимпыг шууд дамжуулах телевизүүдэд мандат ногддог. Өнгөрсөн зуны олимпыг бид мөн шууд дамжуулсан. Өвлийн олимпыг шууд дамжуулах хүсэлтэй манайх ганцаараа өгсөн юм билээ. Бид санхүүжилтэй өөрсдөө гаргаж, техник, технологийн асуудлыг ч өөрсдөө шийдсэн” гэв.
 

А.УНДРАХ: Бээжингийн өвлийн олимпыг шууд дамжуулах санхүүжилтээ бид хувиасаа гаргаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188