Э.Оюунболд 2019 оны улсын баяр наадамд барилдахдаа сэргээш хэрэглэсэн болохыг тогтоож, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны арвандүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр улсын аварга Э.Оюунболдын цолыг хураасан. Улмаар түүнд унасан бөхчүүдийг давсанд тооцож, улсын цол нөхөн олгохоор болсон. Тухайлбал, Э.Оюунболдод долоогийн даваанд унасан Д.Анарт Монгол Улсын заан цол олгохоор болжээ. Иймээс бид Д.Анартай холбогдож түүнээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Намаржаа тавлаг уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн цолыг нөхөн олгохоор шийдвэр гарлаа. Та энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
- Хоёр жилийн өмнө болсон наадам, түүнийг тойрсон асуудал одоо л шийдэгдэж байгаа юм шиг байна. Олон нийтийн сүлжээнд элдэв мэдээлэл тавигдаж, танилууд янз бүрийн зүйл ярьж л байна. Яг одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо болон бусад холбогдох байгууллагаас албан ёсны ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй байна. Одоогоор үнэн эсэхийг нь сайн мэдэхгүй л байна (инээв). Хэрэв зээ, Ерөнхийлөгч үнэхээр зарлиг гаргасан бол миний болон бусдын маань хөдөлмөр, амжилтыг үнэлж байгаа хэлбэр болов уу гэж ойлгож байгаа.
-Таны хэлдгээр нэр бүхий бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн асуудал шийдэлд хүрэлгүй хоёр жил орчим болсон. Энэ хугацаанд цол нэмэх болов уу, гэсэн хүлээлт танд байсан уу?
-Надад цол олгох болов уу, гэж айхтар хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл, тэд сэргээш хэрэглэсэн, би цол нэмнэ гэдэг хатуу байр суурь надад байгаагүй. Яах вэ, үнэхээр сэргээш хэрэглэсэн бол миний хувьд авах ёстой цолоо авч, хичээл зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлнэ гэсэн бодол байсан.
Аав, ээжийн төрүүлж өсгөсөн бие хаа, өөрийн хичээл зүтгэл, авхаалж самбаа, уран мэх, бяр тэнхээ, хүч чадлаараа барилдах ёстой. Үүнд л үндэсний бөхийн утга учир оршино гэж боддог.
-Цөөнгүй залуу сэргээш хэрэглэж, өөрийнхөө болон үндэсний бөхийн нэр төрийг унагах болсон. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Сэргээш хэрэглэх ёсгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа. Аав, ээжийн төрүүлж өсгөсөн бие хаа, өөрийн хичээл зүтгэл, авхаалж самбаа, уран мэх, бяр тэнхээ, хүч чадлаараа барилдах ёстой. Үүнд л үндэсний бөхийн утга учир оршино гэж боддог. Сэргээш бол спортын өрсөлдөөнийг үнэгүйдүүлж байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл, сэргээш хэрэглэнэ гэдэг нь нэгнийхээ амжилтыг хулгайлж байгаатай адил зүйл. Иймээс л огт байх ёсгүй гэж хэлж байгаа юм. Бөхчүүд маань нэгдэж, хатуу байр суурьтай байвал сэргээш хэрэглэх явдал зогсох байх.
-Хөлсөө дуслуулж, бяр шадлаа шавхаж байсан тэр мөчдөө улсын заан цолоо хүртсэн бол гэж бодож байсан уу?
-Энэ тухай бодож байгаагүй юм байна (инээв). Тухайн үед шат шатны шүүх болон холбогдох байгууллагаар хэлэлцэгдэж, асуудал үүсгэсэн бөх нь “Би сэргээш хэрэглээгүй” гээд байсан болохоор би сэтгэл хоёрдсон байдалтай л байлаа. Допингийн үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагууд сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг нуун дарагдуулдаг, хариуг нь худлаа гаргадаг тухай бөхчүүдийн дунд олон жил яригдаж байна. Тийм болохоор эргэлзээтэй л байсан.
-Ерөнхийлөгчийн зарлиг гарсан болохоор та Монгол Улсын заан цол хүртэх нь дамжиггүй байх. Харин улсын цолоо нөхөж хүртэх, тухайн цаг үедээ хүртэх хоёрын дунд ялгаа байх болов уу?
-Миний хувьд 2019 оны наадамд бэлтгэл сайтай орсон. Ер нь бол түрүү бөх болох том зорилго тавьж, шаргуу бэлтгэл хийсэн. Барилдаан, сэтгэлзүйн хувьд ч тэр жил сайн барилдаж байсан. Хоёр жилийн дараа цол хүртэх, яг тухайн үед хүртэх хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Үнэхээр шударгаар өрсөлдөж, бөхчүүдийн өөрийнхөө хүчээр барилдаж нэгнийгээ давах, есөн хөлт цагаан тугандаа сөхөрч, хөх тэнгэрээ хараалж дэвэх, алдар цолоо дуудуулах хамгийн сайхан мэдрэмж. Нэг үгээр хэлбэл, учраа бөхөө давж, өөрийн хүчээр цол авна гэдэг тэс өөр.
| Д.Анар: Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь үнэн бол би авах ёстой цолоо авч, хичээл зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлнэ гэсэн бодолтой байсан |
|
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |