Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт их хэмжээний усархаг бороо орсны улмаас айл өрхүүд усанд автаж, автомашинтай зорчигчид замдаа суух, тог цахилгааны гэмтэл гарах тохиолдол олон гарсан. Бид энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулан мэдээлсэн.
Энэ удаа тухайн үер усны аюулын үед аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажилласан “Ёл авто УАЗ” клубийн зохион байгуулагч А.Мааниас зарим зүйлийг тодрууллаа. Түүний “Ёл авто УАЗ” клуб нь 500 гаруй гишүүнтэй, УАЗ буюу хуучны “69” автомашиныг сонирхогч, автомашины уралдаан зохион байгуулагч иргэдийн нэгдэл билээ. Тэд нийт 33 автомашинтайгаас үерийн гамшгийн үед 11 автомашинтай аврах ажиллагаанд оролцсон байна.
-Өнгөрсөн амралтын өдрүүд болон даваа гарагт их хэмжээний усархаг бороо орсон. Тухайн үед Өмнөговь аймгийн нөхцөл байдал ямар байсан бэ?
-Би урьд өмнө ийм их ус орж ирэхийг харж байгаагүй. Гамшгийн дээд шатанд хүрсэн байх гэж би бодож байна. Цэвэр бохир усны шугам цөмөрч, гудамжаар явах боломжгүй болсноос гадна айлууд усанд автаад хэцүүхэн байлаа. Гэхдээ хүний алтан амь эрсдэлгүй гамшгийг давсанд баяртай байна. Ер нь цэвэр бохирын шугам цөмөрснөөс үүдэж Өмнөговь аймгийн төвд усанд автаагүй орон сууцны орц, хонгил, гудамж талбай гэж байсангүй. Гэр хороолол, орон сууцны шугам сүлжээний почкины таг дээрээ элс даруулсан байсан нь үерийн улмаас цөмөрч, ийм зүйл боллоо.
-Танай клубын хамт олон өндөр настай болон жирэмсэн хүмүүст тусалсан юм билээ. Энэ тухай ярьж өгөхгүй юү?

-Онцгой байдлын газраас манай клубийг хамтарч ажиллахыг хүссэн юм. Бид долдугаар сарын 24-ны үдээс эхэлж ажилласан. Тухайн өдрийн 22:00 цагийн үед “Аймгийн төвөөс 12 километрийн зайд оторт явж байсан 80 гаруй настай, хөгжлийн бэрхшээлтэй, эмээ, ач хүүхэдтэйгээ үерийн ус туулж байна” гэсэн дуудлага ирж, бид шаварт сууж явсаар шөнө 02:00 цагт очиж, аймагт авчирсан юм. Эхний өдөр “Аймгаас 24 километр зайд “Harrier” автомашинтай таван хүн үерт урслаа” гэсэн дуудлагын дагуу очиход, азаар автомашин 36 метр урсаад, зогсож, хүмүүс нь нөгөө эрэг дээр гарсан байсан. Бид замд суусан 200-гаад машиныг татаж гаргалаа. Хоёр хоногийн өмнө бурхан болоочоо хөдөөлүүлж явсан шарилын цуваа шаварт сууж “Бид зүг чигээ алдсан, харин цагтаа амжмаар байна” гэж дуудлага өгсний дагуу манайхаас дөрвөн “69” явж, оршуулгыг үйлдэж дуусгасан. “Аймгийн төвийн эмнэлгийн гадна төрөх дөхсөн эмэгтэй дотогш орж чадахгүй байна” гэсний дагуу хүү минь машинаараа зөөж, эмэгтэйг эмнэлэгт оруулж өгсөн юм.
-Та бүхний тусалсан хүмүүс талархлаа хэрхэн илэрхийлж, ямар сэтгэгдэл хэлж байсан бэ?
-Олон хүн янз янз. Зарим нь “Карьер хөөлөө” гэж бичсэн байна лээ. Олонх нь талархлаа илэрхийлж “Хэцүү цаг үед тусалсан залууст баярлалаа” гэсэн байсан. Зарим хүн сэтгэлийн бэлэг болгож мал өгөх, аялал жуулчлалын газрууд амрах эрх өгөх гэх мэтээр талархлаа илэрхийлсэн. Биднийг “Карьер хөөж, улс төржлөө” гэхэд гомдож байлаа. Манай клубийнхэн их, дээд сургуульд сураагүй, малчин, хувиараа бизнес эрхэлдэг, сонирхлоороо нэгдсэн хүмүүс. Боловсролтой хүн улс төрд ордог байх.
Б.Бадамзул

| А.Маань: Өмнөговь аймгийн төвд усанд автаагүй орон сууцны орц хонгил, гудамж талбай гэж алга |
|
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |