Цахим сүлжээнд “4403 УБЦ” улсын бүртгэлийн дугаартай тээврийн автомашины жолооч голын усанд дизель түлш асгаж буй гэрэл зураг олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа. Тус гэрэл зургийг Дорнод аймгийн цахим сүлжээнд “Хэрлэн голыг минь бохирдууллаа” гэх тайлбартай нийтэлжээ. Улмаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн хэсгийн байцаагч Э.Баасанжав тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Харин Ж.Содномоос дахин дамнаж, автомашиныг нь худалдаж авсан С.Лхагвабаатар “Би энэ машиныг саяхан худалдаж авсан. Тэгээд ажил хийх санаатай “Ринг Роуд” гэдэг замын компанитай уулзсан юм. Шалгаж үзэж авна гэхээр нь өөрийн танил В.Баянмөнхдөө машинаа өгөөд явуулсан. Замын ажилд тэнцэх нь үү, үгүй юу гэдгийг харуулахын тулд ус соруулж үзүүлэх л зорилготой байсан. Тэрнээс биш санаатайгаар голын ус бохирдуулсан зүйл байхгүй. Дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчины газраас ирж дээж авсан гэсэн. Хот руу лабраторид шинжлүүлэхээр явуулсан болохоор хариу нь ирэхээр эргэж дуудна гэсэн. Наад зах нь торгуулах л байх даа” гэсэн юм.
Тухайн үед тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан В.Баянмөнх “Долдугаар сарын 20-ны 09:00 цагийн орчимд би Багануураас хойш Хэрлэн голын хөвөөнд очсон. Манай машины нөөцийн сав нь цэвэрхэн байсан. Хүмүүсийн яриад байгаа шиг тээвэрлэж явсан дизель түлшээ асгаад, саваа цэвэрлэсэн зүйл огт байхгүй. “Нэг компанид оруулах гэсэн юм шалгуулчих” гэхээр нь хүнээс соруулах хоолойд гуйж аваад явсан. Шаланкаа шалгалгүй голын усанд дүрсэн нь буруудчихлаа. Тэр хоолой нь дизель түлшний үлдэгдэлтэй байсан юм билээ” гэв.
.jpg)

.jpg)
| С.ЛХАГВАБААТАР: “Ринг Роуд” ХХК-д орохоор автомашинаа шалгуулж байх үед соруулах хоолойд үлдсэн түлш асгарсан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |