УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн намтрыг сөхвөл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний багын найз “Хар” хочит Б.Отгонбаатар хоёрын “гар, хөл”-ийн үзүүрт гүйж, хүчин зүтгэснийхээ хариуд ХХЕГ-ын даргаар хоёр ч удаа томилогдож, Хошууч генерал болтлоо цол нэмж, эцэст нь УИХ-ын гишүүн болсон нэгэн. Хувийн бизнес нь ч “Хар” хочит Б.Отгонбаатарын компаниудтай шууд холбоотой. Товчхондоо, Ц.Элбэгдорж, Ц.Сэргэлэн, Б.Отгонбаатар гурав газрын тос, алт, нүүрсний аль ашигтай орд болгонд эзэн сууцгаасан гэхэд болно. Ингэхдээ “Хар” хочит Б.Отгонбаатар нь ухах, олборлох ажлыг хариуцах үүрэгтэйгээр, харин Ц.Элбэгдорж, Ц.Сэргэлэн хоёр төрийн талаас хамгаалах үүрэгтэйгээр хамтын бизнесээ явуулж, ашгаа адил тэнцүү хуваадаг байсан гэдэг.
Ц.Элбэгдорж 2009 оны зургадугаар сарын 24-нд Ерөнхийлөгч болж, улмаар таван сарын дараа буюу 2009 оны арванхоёрдугаар сарын 4-нд Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагчаар томилж байв. Энэ томилгоо тэдний том төлөвлөгөөний нэг хэсэг байсан. Тодруулбал, Ц.Элбэгдорж Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилохтой зэрэгцээд Ц.Элбэгдоржийн сайн найз, “Хар” хочит Б.Отгонбаатар нь “Азаргын гол чонот” ХХК-аараа Булган аймгийн Тэшиг сумын нутаг, “Цагаан жалга” гэх газарт алт ухаж эхэлсэн байдаг. Гол асуудал нь, “Хар” хочит Б.Отгонбаатарын алт ухаж эхэлсэн “Цагаан жалга” гэх газар нь ОХУ-ын хилээс ердөө хоёрхон км зайтай буюу хилийн хамгаалалтын бүсэд хамаарч байсан. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагчаар томилж, харин Ц.Сэргэлэн нь албан тушаалаа ашиглан Ц.Элбэгдоржийн найз “Хар” хочит Б.Отгонбаатарын “Азаргын гол чонот” ХХК-ийн хилийн бүс дэх хууль бус алт олборлолтыг хаацайлж, хамгаалж өгдөг байсан гэсэн үг. Тэд энэ том төлөвлөгөөгөө дөрвөн жил хэрэгжүүлсэн байдаг. Сонирхуулахад, Ц.Элбэгдоржийн ганц хобби нь ан. Тиймдээ ч Ц.Сэргэлэн ХХЕГ-ын нисдэг тэргээр Ц.Элбэгдоржийг Булган Тэшиг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Минжийн хангайд аваачиж, ан хийлгэдэг байсан гэдэг.
Ингээд дөрвөн жилийн дараа буюу 2013 оны гуравдугаар сарын 9-нд Ц.Сэргэлэн ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдмөгцөө тэр өдрөө шахуу “Импайргаз Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирлаар томилогдсон. “Импайргаз монголиа” ХХК нь өнөөх л “Хар” хочит Б.Отгонбаатарынх бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Борзон VII талбайд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компани байв. Тус компани “Хар” хочит Б.Отгонбаатарын компани гэдэг нь хэрхэн батлагддаг тухайд, “Импайргаз Монголиа” ХХК-ийг “Лэнддрилл-Интернэшнл” ХХК эзэмшдэг. “Лэнддрилл-Интернэшнл” ХХК нь Батхуягийн Бат-Эрдэнэ гэгчийн нэр дээр бүртгэлтэй. Б.Батхуяг нь “Тэдмэнт групп” ХХК-ийн охин компаниуд болох “Тэдмэнт хийц” ХХК, “Тэдмэнт диви” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин “Тэдмэнт групп” ХХК нь “Хар” хочит Б.Отгонбаатарын үүсгэн байгуулсан компаниудын нэг юм.
Мөн Ц.Сэргэлэн “Ипайргаз монголиа” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ буюу 2014 онд төрсөн ах Ц.Дашням болон “Хар” хочит Б.Отгонбаатарын “Тэдмэнт групп” ХХК-тай хамтран “Сэрүүн шим” ХХК-ийг байгуулж, хүнсний ногоо тариалалтын бизнест ч хөл тавиад амжсан байдаг.
Ийнхүү “Хар” хочит Б.Отгонбаатарын “Импайргаз Монголиа” ХХК-ийн ерөнхий захирлаар гурван жил ажилласан Ц.Сэргэлэнг Ц.Элбэгдорж 2016 оны наймдугаар сарын 31-нд хоёр дахь удаагаа ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагчаар томилсон байдаг. Улмаар Ц.Сэргэлэн энэ албан тушаалдаа дөрвөн жил ажиллаад, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонсогдсон түүхтэй.
Хамгийн ноцтой нь, Ц.Сэргэлэн, Ц.Элбэгдорж хоёрын халаас нэгтэй хамтрагч “Хар” хочит Б.Отгонбаатар нь нүүрсний ордтой болохын тулд 2017 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “авлигадаж”, дээр дурдсан “Азаргын гол чонот” ХХК-ийнхаа нэр дээр таван аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт алт, нүүрсний найман тусгай зөвшөөрөл гаргуулж авсан нь 2020 онд илчлэгдсэн байдаг. Улмаар Ж.Эрдэнэбат, “Хар” хочит Б.Отгонбаатар нар хамт хоригдож байв. Тодруулбал, 2016 онд УИХ-аас тогтоол гаргаж, Булган аймгийн Тэшиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмыг улсын тусгай хамгаалалтад авч, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын уул уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ тогтоолын дагуу “Хар” хочит Б.Отгонбаатарын “Азаргын гол чонот” ХХК-ийн Булган аймгийн Тэшиг сумын нутаг дахь “Цагаан жалга” уурхай нь хаагдсан байдаг. Улмаар 2017 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудад нөхөн олговроор өөр байршилд тусгай зөвшөөрөл олгосон. Энэ үед “Хар” хочит Б.Отгонбаатар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг авлигадаж, өөрийнхөө “Азаргын гол чонот” ХХК-ийн нэр дээр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 14034.9 га талбайтай XV-020918, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 2883.3 га талбайтай XV-020915, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдын нутгийн заагт 8981.9 га талбайтай XV-020913, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 880.8 га талбайтай XV-020914, 7696.9 га талбайтай XV-020919, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Баруунбаян, Гучин-Ус сумдын нутгийн заагт 7957.9 га талбайтай XV-020916, Ховд аймгийн Алтай суманд 996.4 га талбайтай XV-020912 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг нөхөн олговор хэлбэрээр олгуулсан байдаг. Улмаар “Хар” хочит Б.Отгонбаатар нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай хамт 2020 онд баривчлагдаж, 2021 онд хэргийг нь прокурорын хяналтад буцааснаар хамтдаа суллагдсан байдаг.
Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн хамтрагч, цаад “эзэн” нь болох “Хар” хочит Б.Отгонбаатарын шүүхэд дуудагдсан хэрэг ганц энэ биш. Тодруулбал, “Хар” хочит Б.Отгонбаатар нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед эрх мэдлийг нь ашиглан “Эрдэнэт үйлдвэр”-ийг эзэгнэж, тус үйлдвэрийн Ерөнхий нягтлан, Санхүүгийн албаны даргаар төрсөн дүүгээ, Москва дахь төлөөлөгчөөр төрсөн ахыгаа тус тус томилж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн гэрээнд гарын үсэг зуртлаа “галзуурч” байсан гэдэг. Улмаар 2019 онд Эрүүгийн цагдаагийнхан “Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 оны хооронд олон сая ам.доллар оффшор бүс рүү шилжүүлсэн ноцтой хэргийг илрүүлж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Хар” хочит Б.Отгонбаатар нарыг баривчлан, цагдан хорьж байв. Харамсалтай нь, Ц.Элбэгдорж хөөцөлдөж байж хэд хонуулаад сулласан гэдэг.
| УИХ-ЫН ГИШҮҮН, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ, “ХАР” ХОЧИТ Б.ОТГОНБААТАР ХОЁРТОЙ ХАЛААС НЭГТЭЙ ХОШУУЧ ГЕНЕРАЛ |
|
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
Х.Темирбек “Айчи-Нагоя-2026” Азийн пара наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-19 17:36:39
У.Сүрэнжав “Айчи-Нагоя-2026” Азийн наадмаас алтан медаль хүртэв
2026-10-19 17:29:31
МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав
2026-10-19 17:17:28
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангалаа
2026-10-19 15:55:04
“Ноён” баг “Rising Stars International Volleyball Cup-2026”-гаас хүрэл медаль хүртжээ
2026-10-19 15:25:13
2026-10-19 15:12:01
П.УНДРАХ-ЭРДЭНЭ: Г.Занданшатартай холбоотой худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-д шалгуулна
2026-10-19 12:53:56
Арван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвтэй ТАНИЛЦ
2026-10-19 12:27:45
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
2026-10-19 11:28:30
Т.Сувд-Эрдэнэ “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-19 11:28:19
2026-10-19 11:22:25
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна
2026-10-19 10:30:48
“Хүлэг” клубийн хүүхдүүд жүдо бөхийн "Дорнод 2026"-д амжилттай өрсөлджээ
2026-10-19 09:57:41
Э.Бат-Ерөөлт гардан тулааны дэлхийн цомоос алтан медаль хүртэв
2026-10-19 09:48:13
Цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай “Юньшао M1000-CNS” аэростат
2026-10-19 09:22:50
Баянгол дүүргийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болов
2026-10-19 08:41:59
А.Анужин гардан тулааны дэлхийн цомоос мөнгөн медаль хүртжээ
2026-10-19 08:30:48
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-10-19 08:24:02
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |