Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н хэргийн хамгийн том “акул” байсан нь илчлэгдэж, УИХ-ын гишүүний сэнтийгээсээ уналаа. Тэр “Би “Эрдэнэс тавантолгой”-гоос хүрз нүүрс ч аваагүй. Б.Ганхуяг бид хоёр найзууд боловч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсноос нь хойш ганц ч удаа уулзаагүй” хэмээн мэлзэж, “гүтгэгдсэн” хэмээн “гасалж” байсан ч үнэнд гүйцэгдэв. АТГ-аас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг “Нүүрсний хулгай”-н хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10.2-т заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн, Эрүүгийн хуулийн 20.3.3-т заасан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан зүйл ангиар тус тус яллагдагчаар татсан. Улмаар түүний хэрэгт 119 хүнийг гэрчээр байцааж, 11 хүнтэй уулзахыг нь хориглоод буй.
Цаашилбал, Т.Аюурсайхан Б.Ганхуягтай хуйвалдаж, Хятадын компаниудад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг дамлаж, нүүрсний гэрээ тутмаас хувь хүртэж байсан. Улмаар Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н мөнгөө туслах И.Даваадоржоороо дамжуулан, хаус хотхон барьж угаасан. Тодруулбал, Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн төрсөн эгч И.Чанцалдулам, эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Лаки лайф” ХХК нь Ар гүнтийн аманд “Ар гүнт вилла” нэртэй, нийт 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьсан. Тэд тус хотхоны хаусуудыг нийт 20 тэрбум төгрөгөөр зарж, “мөнгө угаасан” хэргээр шалгагдаж байгаа. Мөн Т.Аюурсайханы туслах И.Даваадорж нь эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Мон версус” ХХК-ийн нэр дээр Богдхан уулын Арцатын аманд 1.5 га газар авч, тус газар дээрээ 39 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барихаар газар шорооны ажлаа эхлүүлээд байхдаа баригдсан. Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсныхоо дараа “Нүүрсний хулгай”-н мөнгийг нь угаах хууль бус, хар бор ажлыг нь хариуцаж байсан туслах И.Даваадоржийгоо яамныхаа харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилж, албан тушаалаар шагнасан.
Улмаар АТГ-аас Т.Аюурсайханы мөнгийг угаасан И.Даваадоржийг баривчилсан. И.Даваадоржийн гэрт нэгжлэг хийх үед бэлнээр 100 сая төгрөг гарч ирсэн бөгөөд “Сity garden” хотхонд орон сууцтай, “Ланд-200” маркийн автомашинтай болж, хууль бусаар хөрөнгөжсөн байсан нь тогтоогдсон.
Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хэргийн тухайд, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар 2012 онд “МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо” ТББ-ыг хамтран үүсгэн байгуулсан, одоог хүртэл эзэмшиж байгаа. Тэд “МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо” ТББ-аараа дамжуулан 2013, 2016 он Ардын намын захиалгаар Ардчилсан намын эсрэг жагсаалуудыг зохион байгуулж байсан гэгдэж буй. Улмаар Т.Аюурсайхан нь УИХ-ын гишүүн, Б.Ганхуяг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Н.Удаанжаргал нь “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал болж, Ардын намын ах нартаа шагнуулсан байдаг.
Ингээд эрх мэдэлд хүрцгээсэн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар өөрсдийн “МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо” ТББ-ынхаа гишүүн, гар хөлийнх нь үзүүрт гүйдэг байсан залуучуудыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн газар, хэлтсийн даргаар томилж, тэднээрээ “нүүрсний хулгай”-н хэргийг гүйцэтгүүлсэн нь ар араасаа тогтоогдож байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн “МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо”-гоо зохион байгуулалттай гэмт бүлэг буюу “Нүүрсний мафи” болгосон байдаг. Өдгөө Т.Аюурсайханы “Нүүрсний мафи”-ийн гишүүдээс Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Б.Отгонжаргал, Х.Нурлат нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн хэргүүдээр яллагдагчаар татагдаад буй. Тухайлбал, “МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо”-ны гишүүн, Т.Аюурсайханы туслах, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Отгонжаргал нь 500 сая төгрөгөөр “Mercedez Benz G-500” автомашин худалдаж авсан, төрсөн аав Я.Баатарынхаа гэрт 235 сая төгрөг, 30 мянган ам.доллар нууж байсан нь тогтоогдсон.
Харин “МАН-ын шинэчлэл, хөгжлийн хороо”-ны гишүүн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Х.Нурлат нь Казахстаны Алматад “House garden” гэх хаус хотхон, “Prime garden” гэх орон сууцны хорооллуудыг тус тус барьж, мөнгө угааж байсан нь тогтоогдсон байдаг.
| УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан- “НҮҮРСНИЙ МАФИ”-ИЙН ТОЛГОЙЛОГЧ |
|
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
Х.Темирбек “Айчи-Нагоя-2026” Азийн пара наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-19 17:36:39
У.Сүрэнжав “Айчи-Нагоя-2026” Азийн наадмаас алтан медаль хүртэв
2026-10-19 17:29:31
МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав
2026-10-19 17:17:28
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангалаа
2026-10-19 15:55:04
“Ноён” баг “Rising Stars International Volleyball Cup-2026”-гаас хүрэл медаль хүртжээ
2026-10-19 15:25:13
2026-10-19 15:12:01
П.УНДРАХ-ЭРДЭНЭ: Г.Занданшатартай холбоотой худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-д шалгуулна
2026-10-19 12:53:56
Арван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвтэй ТАНИЛЦ
2026-10-19 12:27:45
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
2026-10-19 11:28:30
Т.Сувд-Эрдэнэ “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-19 11:28:19
2026-10-19 11:22:25
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна
2026-10-19 10:30:48
“Хүлэг” клубийн хүүхдүүд жүдо бөхийн "Дорнод 2026"-д амжилттай өрсөлджээ
2026-10-19 09:57:41
Э.Бат-Ерөөлт гардан тулааны дэлхийн цомоос алтан медаль хүртэв
2026-10-19 09:48:13
Цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай “Юньшао M1000-CNS” аэростат
2026-10-19 09:22:50
Баянгол дүүргийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болов
2026-10-19 08:41:59
А.Анужин гардан тулааны дэлхийн цомоос мөнгөн медаль хүртжээ
2026-10-19 08:30:48
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-10-19 08:24:02
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |