Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хувийн бизнесээ зараад, төрд орж ирсэн гэж “сайрхдаг”. Тэгвэл түүний хамаарал бүхий этгээдүүдийг нь шүүвэл, түүнтэй маш олон компани холбогддог ажээ. Тэр тусмаа хадмууд нь уул уурхай, геологи хайгуул, өрөмдлөгийн хэд хэдэн компанитай. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй сайд гэсэн үг.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн эхнэрийг Дашбаатарын Болортуяа гэдэг. Түүний аав Б.Дашбаатар нь барилгын “Ордгеод” ХХК, уул уурхай, геологи, хайгуулын “Орд гео” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Өдгөө уул уурхай, геологи хайгуулын “Орд гео” ХХК нь салбартаа томд тооцогдох болсон бөгөөд Б.Дашбаатарын дүү Б.Саранхүү, О.Чимгээ нар удирдаж буй. “Орд гео” ХХК нь Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь аймгуудад ашигт малтмалын геологи хайгуул, өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байгаа. Б.Саранхүү нь “Орд гео” ХХК-иас гадна хайрга, дайрга, бетон зуурмагийн “Просолид стандарт” ХХК, хайгуул өрөмдлөгийн “Ордгео вилл дриллинг” ХХК, газрын тосны хайгуулын “Готланд-Ойлфилдс” ХХК-иуд эзэмшдэг ажээ.
Нэг сонирхолтой баримт нь, “Орд гео” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Б.Бат-эрдэнийн хадам аавынх нь дүү О.Чимгээ нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн дүү С.Бат-Очирын эхнэр, Монголбанкны газрын дарга Т.Амарсайхантай хамтран “Ай Ти Холдинг” ХХК-ийг эзэмшдэг. УИХ-ын гишүүн Сү.Батболдынхонтой холбогдсон энэ сэжмээр цааш хөөвөл уул уурхайн олон компанитай холбогдоно. С.Батболдын “Могол интернэшнл” ХХК нь л гэхэд Ховд, Говь-алтай аймагт алт, нүүрсний хэд хэдэн ордтой гэгддэг. Цаашлаад, “Могол интернэшнл” ХХК нь Сү.Батболдтой хамт оффшорт нэр нь яригддаг уул уурхайн “Жазлин” ХХК-д хөтөлж очно.
Энэ мэтээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ эхнэрийнхээ талаар уул уурхай, геологи хайгуул, өрөмдлөгийн хэд хэдэн компанитай гарцгүй холбогдож байна. Цаашлаад, УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн дүүтэй ч холбогддог жим байгаа. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь уул уурхайн салбарын компаниудтай холбоо сүлбээтэй байх нь ашиг сонирхлын асар том зөрчил биш гэж үү.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ХОМ-тээ “Монгол тулгат финанс” ХХК, “Монмарт трэйд” ХХК-иудыг эзэмшдэг гэж мэдүүлдэг. Энэ компаниуд нь түүний эхнэр Д.Болортуяагийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд үйл ажиллагааны түүхгүй компаниуд. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ өөрийнхөө үүсгэн байгуулсан компаниуд, ТББ-аа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн байдаг бөгөөд ХОМ-тээ дурддаг ажээ.
Тодруулбал, Б.Бат-эрдэнийн төрсөн дүү Б.Баттогтох нь “Эйрзоне” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компани нь олон улсын нисэх онгоцны тиз борлуулалтын үйлчилгээ үзүүлдэг. Харин Б.Баттогтохын эхнэр Батсайханы Номингийн нэр дээр Б.Бат-Эрдэнэ сайдын компаниуд, ТББ нь бүртгэлтэй байдаг ажээ. Тодруулбал, Б.Номингийн нэр дээр “Силкроуд трэвел” ХХК, “Фасад констракшн” ХХК, “Бат-Өлзийн Бат-Эрдэнэ” сан, “Эрдэнэт хотын хөгжлийн бодлого судалгааны хүрээлэн” ТББ, “У Капитал”, “Нүнү финанс” ХЗХ-г бүртгэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үйл ажиллагаа явуулдаггүй компаниудаа ХОМ-тээ мэдүүлж, өөрийнхөө үүсгэн байгуулсан бусад компанийг бэр дүүгийнхээ нэр дээр “нуудаг” дүр зураг харагдаж байна.
Сонирхуулахад, Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа ЖДҮХС-аас “Рич холдинг” ХХК-иар дамжуулан 400 сая төгрөгийн зээл авсан дуулианд нэр холбогдож, ажлаасаа чөлөөлөгдөж байлаа. Тэгвэл “Рич холдинг” ХХК-ийг өдгөө эхнэрийнх нь төрсөн дүү Д.Мөнхдөлийн эхнэр Б.Чулуун эзэмшдэг ажээ. Мөн Д.Болортуяагийн төрсөн ах Дашбаатарын Жавхлан нь Д.Жавхлан нь 2020 оны Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тэрбээр “Хантэсо констракшн” ХХК, “Централ салбар байгууллагын хөгжлийн сан”, “Их сэцэн хаан трейд” ХХК, “Рич холдинг” ХХК, “Рич констракшн” ХХК-иудыг эзэмшдэг.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг НАМЗХ-ны Ерөнхийлөгч байхад Ерөнхий нарийн бичгийн дарга нь байлаа. Тэр цагаас хойш МХЕГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, ШӨХТГ-ын дарга, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болж туж “крандуулсан” нэгэн. Даргаас даргын суудал дамжсан намтартай түүнийг том артай, даргын суудлын даллагатай гэлцэх нь ч бий. Тэгвэл үнэхээр л ар томтой, ашиг сонирхлын асар их зөрчилтэй нь ийнхүү эхнээсээ илэрч байна.
| БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН ХАДМУУД УУЛ УУРХАЙН САЛБАРЫН БИЗНЕСТЭЙ БУЮУ АШИГ СОНИРХЛЫН АСАР ИХ ЗӨРЧИЛ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА |
|
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
Х.Темирбек “Айчи-Нагоя-2026” Азийн пара наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-19 17:36:39
У.Сүрэнжав “Айчи-Нагоя-2026” Азийн наадмаас алтан медаль хүртэв
2026-10-19 17:29:31
МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав
2026-10-19 17:17:28
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангалаа
2026-10-19 15:55:04
“Ноён” баг “Rising Stars International Volleyball Cup-2026”-гаас хүрэл медаль хүртжээ
2026-10-19 15:25:13
2026-10-19 15:12:01
П.УНДРАХ-ЭРДЭНЭ: Г.Занданшатартай холбоотой худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-д шалгуулна
2026-10-19 12:53:56
Арван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвтэй ТАНИЛЦ
2026-10-19 12:27:45
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
2026-10-19 11:28:30
Т.Сувд-Эрдэнэ “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-19 11:28:19
2026-10-19 11:22:25
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна
2026-10-19 10:30:48
“Хүлэг” клубийн хүүхдүүд жүдо бөхийн "Дорнод 2026"-д амжилттай өрсөлджээ
2026-10-19 09:57:41
Э.Бат-Ерөөлт гардан тулааны дэлхийн цомоос алтан медаль хүртэв
2026-10-19 09:48:13
Цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай “Юньшао M1000-CNS” аэростат
2026-10-19 09:22:50
Баянгол дүүргийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болов
2026-10-19 08:41:59
А.Анужин гардан тулааны дэлхийн цомоос мөнгөн медаль хүртжээ
2026-10-19 08:30:48
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-10-19 08:24:02
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |