• Өнөөдөр 2024-05-09

Шинийн нэгэнд Улаанбаатар хотоос 31 мянган иргэн гарчээ

           Шинийн нэгэнд буюу өчигдөр Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх долоон цэгээр нийт 6575 тээврийн хэрэгсэлтэй 17390 иргэн орж,  11792 тээврийн хэрэгсэлтэй 31093 хүн гарсан байна. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалтыг тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 

Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг зөвлөж байна


Шинийн нэгэнд Улаанбаатар хотоос 31 мянган иргэн гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188