Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид өчигдөр 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тодруулбал, байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн гэх мэдээллийг албаныхан өгсөн. Хэргийн талаар даргыгаа хөнөөж, оргосон гэх байлдагч О.Х-ийн ээж Д.Тогтохбаяраас тодрууллаа.
-Таны хүү гэрийнхэнтэйгээ хамгийн сүүлд хэзээ холбоо барьсан бэ?
-Ховд аймгийн цагаар 16:00 цагийн үед өчигдөр хүү минь гэрийнхээ утас руу залгасан. Хоолой нь зангираад “Би хил рүүгээ явж байна. Ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” гээд утсаа тасласан. Намайг “Юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхийн завдалгүй утсаа салгаад, буцааж хэд хэд залгахад аваагүй. Хүү минь үүнээс өөр зүйл яриагүй.
-Ийм хэрэг болсон талаар та хэзээ мэдсэн бэ?
-Хүү минь учир битүүлэг зүйл яриад утсаа салгасан болохоор санаа зовоод, шөнө нойр ч хүрсэнгүй. Өглөө 10:00 цагийн үед албаны хүн бидэн рүү утсаар “Танай хүү харуулын даргаа гурван сумаар буудаж, хөнөөгөөд зугтаачихлаа. 50 сумтай буу үүрээд оргосон” гэж хэлсэн. Юу болоод байгааг ойлгох ухаан надад алга. Мал буудаад алчихсан биш, бүхэл бүтэн хүн буудчихсан гэхээр итгэхгүй байна.
-Өмнө нь танд цэргийн ангид нь дарамт, шахалт байдаг тухай хэлж байсан уу?
-Хүү минь ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд мордсон. Өөрөө “Би цэрэгт явмаар байна. Аав цэргийн албыг гоё гэж хэлсэн. Эх орныхоо хилийн манаанд явна” гэж дурлан байж явсан юм. Очсоноосоо хойш бидэнтэй хэд хэдэн удаа утсаар ярьсан. Элдвийн зүйл сонсогддог болохоор хүүгээсээ “Дарга нар чинь дарамталж байна уу” гэж бид удаа дараа асуусан. Тэгэхэд “Заримдаа дарамттай байдаг” гэж байсан удаатай. Хоёр ч удаа 40, 40 мянган төгрөг шилжүүлүүлж авсан шүү.
-Таны хүү ямар зан араншинтай вэ?
-Маш даруухан, хөөрхөн, эелдэг хүүхэд. Янз бүрийн хэрэг хийх хүүхэд яав ч биш. 19-хөн настай жаахан хүү юм шүү дээ. Бид малчин болохоор хүүтэйгээ очиж уулзах боломжгүй байсан. Манайх хоёр хүүхэдтэй, хэрэгт холбогдоод байгаа нь миний том хүү.
-Хүү нь Баянтоорой заставт үүрэг гүйцэтгээд хэр удаж байсан юм бэ?
-Өвөл болж байхад тэр застав руу явсан. Тэндээ гурав, дөрвөн сар болж байсан. Хүү минь сумтай буу үүрээд явж байгаа гэж бодохоор үнэхээр хэцүү байна. Өөрийнхөө амийг егүүтгэх вий гэхээс үнэхээр их айж байна. Миний хүү тийм хэрэг хийх хүн биш гэдгийг би дахин дахин хэлмээр байна.
| Байлдагч О.Х-ийн ээж Д.ТОГТОХБАЯР: Хүү минь өчигдөр залгаад “Ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” гэж уйлаад утсаа тасласан |
|
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
2026-11-06 14:59:35
Хятадад хориглогдсон “галзуу лам”-ын намтрыг шүтээн зургаар анх удаа дэлгэнэ
2026-11-06 14:46:22
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
2026-11-06 13:09:28
ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙНХАН ЯПОН УЛСЫН ШАГАЙ, ТАВХАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
2026-11-06 13:00:51
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |