• Өнөөдөр 2024-03-29

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Намар гэхэд Дарханы замыг ашиглалтад оруулна

2022-06-30,   498

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын аргөтгөл шинэчлэлийн  ажилтай танилцаж дараах үүрэг чиглэлийг өглөө. Мөн үеэр тэрбээр дараах байр суурийг илэрхийлсэн юм. "Автозамын ажил саатсан шалтгаан, үүссэн асуудлыг газар дээр нь шийдэхээр Засгийн газрын гишүүдийн хамт ажиллаж байна. Дарханы замыг манай үндэсний аж ахуйн нэгжүүд хийх чадалтай. Хятад компаниуд чадахгүй гэж байгаа бол энэ ажлаас гарцгаа. 90 км, 45 км хоёр багцын асуудал байна. Энэ хоёр багц зам дээр ажиллаж байгаа компаниудын ажил сайжрахгүй бол төслийг нь зогсоогоод Засгийн газар шинэ эх үүсвэрээр шийднэ. Дараа нь тэр санхүүжилтийн тооцоог дахиж нийлүүлэх ажлын хэсэг гаргаж ажиллуулна гэсэн үг. Дарханы замын хоёр, гурав, дөрөвдүгээр багцийг гүйцэтгэж буй хятад компаниудыг хуулийн байгууллагад шалгуулна” гээд үндэсний томоохон компаниудыг замын ажилд оруулах нь зүйтэй гэсэн саналаа хэллээ. Санхүүжилтээ авсан хэрнээ ажлаа хийхгүй байгаа компаниудыг Хятадын Төв Засгийн газарт нь мэдэгдэнэ. Мөн гүйцэтгэгч шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-д өгч шалгуулна. Ажлын гүйцэтгэлд АУДИТ оруулах саналыг Азийн хөгжлийн банкинд тавина. Үндэсний ААН-үүдээ замын ажилд оруулж, намар гэхэд Дарханы замыг ашиглалтад оруулна" гэсэн юм.
 
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Намар гэхэд Дарханы замыг ашиглалтад оруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-30 17:11:10
    Erdene baatar P : Zuw tur ajilaa hiideggui nuhduuded tumur nuur garag demjij bna
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188