-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Түүний буруу” жүжиг нээлтээ хийсэн даруйдаа шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байна шүү дээ. Уран бүтээлчийн хувьд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу
-Баярлалаа, жүжиг маань Монголын театрын урлагт бас нэг шинэ өнгө төрх болж чадсан гэж найдаж байгаа. Учир нь манайд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан тайзны уран бүтээлүүд тун ховор тоглогддог, бараг л байхгүй гээд хэлчихэд буруутахгүй байх. Мөн “Түүний буруу” жүжгийг ОХУ-ын найруулагч найруулан тавьсан гэдэг нь нэг онцлог байлаа.
-Таны ажилласан анхны жүжиг байв уу, тайзны уран бүтээлд ажиллах ямар байв?
-Миний хувьд оюутан байх цагаасаа жүжгийн дууны найруулагчаар ажиллаж ирсэн. Өмнө нь “ALPHA” “ORFEY” тэргүүтэй театруудтай хамтран ажилласан туршлагатай. “ПРО” театрын хувьд анхны уран бүтээлээс нь хойш одоог хүртэл хамт яваа. Гэхдээ Түүний буруу жүжиг бол миний хувьд хөгжмийн зохиолчоор ажилласан анхны бүтээл байлаа.

-Жүжиг, уран бүтээлийн хөгжим гэдэг зохиол, жүжигчдийн жүжиглэлтийн амилуулах үзэгчдэд илүү хүргэх гол зүйл байдаг. Таны хувьд хөгжмөөрөө ямар хүч жүжигтээ өгөхийг хичээсэн бэ?
-Түүний буруу жүжигт ихэвчлэн алтернатив, панк рок урсгалын хөгжмүүдийг шингээсэн. Гаднаасаа харвал дан ганц гол дүрийн хүүгийн сонирхдог дуртай урсгал гэж харагдах байх. Гэхдээ үнэндээ ээжийн дүрийн сэтгэл зүй, тэр гэр доторх ойлгомжгүй адармаатай амьдрал, дүрүүдийн харилцааны дундах зөрчил зэргүүдийг илэрхийлэхийг хүссэн. Эцсийн үр дүнд хамгийн боломжит тохирох хөгжмийн урсгал нь энэ болж таарсан даа.
-Зохиол дээрээс анх өөрийнхөө дүрийг уншаад ямраар төсөөлсөн бэ?
-Миний дүр зохиол дээр байхгүй ээ. Бид бүгд жүжгээ бүтэн амьд хөгжимтэй байлгахыг хүссэн. Тийм ч учраас жүжгийн нэг хэсэг болж нэг дүр болон тоглогдож байгаа. Монголд Дуурийн театраас бусад театр амьд хөгжимтэй тоглодоггүй. Амьд хөгжим байсан ч 1-2 үзэгдэлд л гардаг. Гэтэл гаднын бүхий л театр амьд хөгжимтэй явдаг. Миний хувьд тэр стандартыг нэвтрүүлэхийг хүсэж байна.
-Pro театр болон туршлагатай жүжигчидтэй хамтран ажиллах ямар байдаг вэ?
-ПРО театрын уран бүтээлчид маш өөр хүмүүс гэж би боддог. Үүсгэн байгуулагч ах эгч нар маань ОХУ-д төгсөөд ирсэн учир үзсэн харсан зүйлс нь Монголд төгссөн бидний хувьд маш сонирхолтой шинэлэг байдаг. Өдийг хүртэлх ажиллаж байгаа дөрвөн жил маань дахин нэг их сургуульд сурч байгаа юм шиг л санагддаг даа.
-Залуу жүжигчний хувьд тайзны уран бүтээлчээр голчлон ажиллах хүсэлтэй байгаа юу?
-Миний хувьд тайзны уран бүтээлд бол хөгжмийн зохиолч, дууны найруулагч бүүр цаашлаад найруулагчаар ажиллах хүсэл зорилготой. Харин дэлгэцийн уран бүтээлд жүжигчнээрээ ажиллах хүсэлтэй.

-Жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ?
-Багаасаа л урлагийн хүн болохыг хүсдэг байсан.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?
-Өөрийнхөө хийх зүйлийг тултал нь хийж чаддаг мэргэжлийн уран бүтээлч байхыг л хичээдэг дээ.
-Өмнө нь “Бүсгүй” кинонд Хурд хамтлагийн Цогоогийн дүрд тоглосон нь хүмүүст их хүрсэн шүү дээ. Тус дүр, уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?
-Бүсгүй УСК-д тоглох үнэхээр гайхалтай хувь тавилан, аз завшаан байсан. Тэр дундаа миний анхны дэлгэцийн уран бүтээл учраас илүү үнэ цэнтэй. Хурд гэх гайхалтай хамтлагийн тэр дундаа 1000-д нэг заяагдсан төмөр хоолойт Цогоо ахын дүрийг бүтээх их нэр төрийн явдал байсан даа. Хамгийн сайнаараа дүрээ гаргах гэж хичээсэн.

-Хүмүүсийн хайртай уран бүтээлчийн дүрд тоглох амаргүй байсан байхдаа. Юун дээрээ хамгийн их анхаарч тоглосон бэ?
-Дүрийн судалгаа хийх миний хувьд их хүндрэлтэй байсан. Учир нь кино зураг авалт эхлээд удаагүй байхад хамтлагийн ах нар гадаад руу аялан тоглолтоор явчихсан. Миний хувьд Цогоо ахтай зураг авалтын сүүлчийн өдөр л биечлэн уулзсан. Дүрийн судалгааны хувьд интернэтээс бүхий л амьд тоглолтын бичлэгүүдийг нь үзэж ямар дууг дуулахдаа ямар сэтгэл зүйтэй байна. Аль хэсгийг нь дуулахдаа биеийнхээ аль хэсгийг яаж хөдөлгөж байна гээд л үзэж, судалсан. Бараг хэдэн градусаар гараа хөдөлгөж байгааг нь хэмжих нь л холгүй. Тэр хүнийг Монголын бүх хүн мэднэ, би нэг л зүйлийг нь өөр хийвэл, буруу хийвэл өөрийнхөө бүтээж буй дүрийг бүүр цаашлаад тухайн уран бүтээлийг ч баллах эрсдэлтэй гэдгээ ойлгож байсан.
-Ажиллахын хүсдэг дүр бий юү?
-Оюутан байхад багш маань бидэнд ингэж хэлдэг байсан юм. “Дүр та нарыг голно гэхээс биш та нар дүрийг голж болохгүй” гэж их үнэн үг шүү. Миний хувьд зүгээр хэдхэн минут, секунд харагдаад өнгөрөх жижиг дүр байсан ч түүнээс сурах мөн хөгжүүлэх маш их зүйл байдаг гэж боддог. Яах вэ, жүжигчин болгонд л мөрөөдлийн дүр гэж байдаг. Миний хувьд түлхүү сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудалтай эсвэл илүү нууцлаг дотоод тоглолт ихтэй дүрд дуртай. Мөн бүүр өөрийгөө эвдсэн сонирхолтой дүрд дуртай. Жишээ нь “Dallas Buyers Club” кинон дээрх Jared Leto-н бүтээсэн дүр шиг дүрийг хэзээ нэгэн цагт бүтээхийг мөрөөддөг дөө.
| Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |