Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар талууд хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэн бэхжүүлэх нь хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолжээ. Тэрбээр “Манай есөн дүүргээс аялал жуулчлал, үйлдвэрлэл төвлөрсөн Налайх дүүрэг БНСУ-ын Хвасон хоттой хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх өргөн боломжтой. Улаанбаатар хотын зүгээс Хвасон хоттой харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна” гэв.

Мөн хоёр хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг 2026 оны наймдугаар сарын 6-нд хүргүүлснийг дурдаад, ухаалаг засаглал, залуучуудын боловсрол, соёлын солилцоо, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн харилцан солилцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн хотын эдийн засгийн онцлогийн талаар танилцуулав. Тус хотод “Samsung Electronics” компанийн үндсэн үйлдвэр байрладаг бөгөөд “Hyundai”, “Kia” зэрэг автомашин үйлдвэрлэгчид болон олон тооны жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна. Тэрбээр Хвасон хотын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүдийг Монголын ЖДҮ-үүдтэй холбон хамтран ажиллах, цаашлаад хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтрах боломжтойг онцолсон байна.

Талууд цаашид хот хоорондын хамтын ажиллагааг эдийн засаг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг чиглэлээр өргөжүүлэх боломжийг судлан ажиллахаар санал нэгдсэн байна.
| Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |