Түүний эцэг эхээс заяасан нэр нь Төгсжаргалын Мөнх-Эрдэнэ. Тэрбээр 1983 онд Улаанбаатар хотноо төрсөн. Нийгмийн шилжилтийн хэцүү үед түүний аав тэнгэрт одож, гэр бүлийн шаардлагаар хэдэнтээ нүүж, нэлээдгүй олон сургууль сольж суралцсан гэдэг.
Харин 1999 онд өргөн өмд, томдсон цамцаар гоёсон шүлэг бичих хоббитой хүү бичсэн үгээ аянд дээр үглэж үзсэнээр Т.Мөнх-Эрдэнэ хип хоп хөгжим хийж эхэлж байлаа. Үүний дараа “Дайн ба энх” хамтлаг цомгийнхоо нээлтийн үеэр “Хамгийн сайн үглэж чадсан хүнд цомгоо бэлэглэе” гэсэн байдаг. Тайзан дээр өөрийгөө хэр өсөж дэвших чадвартай хүү вэ гэдгийг Жий баталж, тус цомгийг өөрийн болгосон. Улмаар ах нараасаа хэрхэн хип хоп хөгжим хийх талаар анхны А үсгээ заалгасан гэж хэлж болно. Тэр үед Жий өнөө цагийн хип хопын оргилуудыг нэг болно гэж өөрийгөө төсөөлөөчгүй хэд гурван үг эвлэгхэн холбочихдог дунд ангийн хүү байсан юм. Энэ үеийн хүүхдүүдийн дийлэнх нь хип хоп хөгжмөөр “амьсгалж”, хүмүүжиж байсан гэхэд хилсдэхгүй.
(5).jpg)
Жий өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж сэтгүүлч болохыг хүүхэд байхаасаа мөрөөддөг байсан гэнэ. Энэ мөрөөдлөө ч биелүүлж 2005 онд Соёл Урлагийн Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж МҮОНРТ-д эвлүүлэгчээр ажиллаж байжээ. Эзэмшсэн мэргэжлээ одоо ч ашиглаж “Street Dreams”, “Базаа” нэвтрүүлгүүдээ өөрөө эвлүүлсэн гэнэ. Энэ талаараа тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би сэтгүүлчийнхээ ажлыг хийж байгаа.Та бүхэн надаас ярилцлага аваад түүнийгээ сайтдаа буулгадагтай адил би амьдралдаа олж авсан зүйлээ хөгжим дээрээ буулгадаг юм” гэсэн байдаг.
Жий оюутан цагаасаа уран бүтээлүүдээ идэвхтэй цацаж эхэлсэн. Их сургуулиа төгсөөд таксинд явж, клипээ цацаж олонд танигдсан. Энэ үед түүний ээж “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу ажлуулж, Жий барааг нь зөөж тусалдаг байж. Энэ үед сонсогчид түүнийг элдвээр хэлэх ч үе байжээ. Үүний дараа 2006 онд өнөө цагийн хип хопын томоохон төлөөллүүдийн нэг болсон Click Click Boom бүлгийг найзуудын хамтаар байгуулж байжээ. Энэ үеэс л түүний дуртай зүйлээрээ мөнгө олох зам нээгдсэн байдаг. Гэхдээ дөнгөж эхэлж буй уран бүтээлчид тийм ч өндөр үнэтэй ажил олдохгүй нь ойлгомжтой. Энэ талаараа тэр “Анх эхнэртэйгээ амьдралаа эхлүүлж байх үед мөнгөтэй байхаасаа байхгүй байх өдрүүд олон байсан. “Хорь, гучин мянгад бааранд дуулаад өг” гэхэд нь хурдан очиж дуулаад, тэр мөнгөөрөө гэртээ хүнс авдаг байлаа” гэж ярилцлагууд дээрээ дурдсан байдаг. Толгойтын хүү ингэж л бүхнийг тэгээс эхэлж, мөрөөдлийнхөө төлөө тууштайгаар хичээж, унаж босож өнөөдрийн түвшинд хүрсэн юм.
(1).jpg)
Мөн тэр өөрийгөө чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ харуулж “Микроны босс”, “Приусны босс”, “Боссын босс” цуврал мөн “Гангстерууд” уран сайхны киноны гол дүрийг бүтээж, давхар продьюсерээр ажилласан. Харин сүүлд 2020 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би дахиж кинонд тоглохгүй” гэсэн байдаг. Гэхдээ үзэгч, сонсогчид түүний үнэн жүжиглэлтэд тунчиг дуртай хэвээр... 25 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж буй түүний бүтээлүүдээс цөөн хэдийг онцолно гэдэг амаргүй. Түүний дууг хараал ихтэй гэж шүүмжлэх нэгэн байхад нийгмийн бодит үнэнийг дэлгэж байна гэж сайшаах нь илүү.
Жий өнгөрсөн жилүүдэд “Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл”(2008 ), “Мөнгөгүй хүний цомог”(2009), “Монгол реппер” цомог (2010), Жонон хамтлагтай хамтарсан “Монголз” цомог (2011), “Geeometry”(2014) зэрэг есөн цомгоо тус тус гаргасан. Мөн олон арван хит дууг бүтээж, уран бүтээлүүдээрээ нийгэм, улс төрийг шүүмжилсээр ирсэн. Мөн дүү “Real” продакшныг үүсгэн байгуулж, шинэ үеийн олон чадварлаг уран бүтээлчдийг гаргаж ирсэн байдаг. Т.Мөнх-Эрдэнэ чадварлаг уран бүтээлчээс гадна сайн хань, аав, хүү уран бүтээлч дүү нарынхаа сайн ах билээ. Урлагийн хүрээллийнхэн түүнийг дууны үг шигээ үнэн зан чанартай. Харин ааш зан нь зөөлөн гэдэг.
Одоо харин тэр наймдугаар сарын 24-нд "THE LEGACY" гэх дөрөв дэх тоглолтоо хийх гэж байна. Том ахын том тоглолт үзэгчдийг дүүргэх нь тодорхой биз ээ.
(2).jpg)
(3).jpg)
| ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ |
|
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |