• Өнөөдөр 2026-09-23

Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв

     ОХУ-ын Чита хотод олон улсын хүүхдийн спортын ХII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж байна. Тус наадамд ОХУ, Монгол, БНХАУ-ын нийт 783 тамирчин өрсөлдөж байгаа юм. Энэ наадмын ширээний теннисний багийн төрөлд дасгалжуулагч Л.Баярмагнайгийн удирдлага дор оролцож буй Монгол Улсын охид, хөвгүүдийн баг хоёул хүрэл медаль хүртлээ.

    Монголын баг тамирчдын тус наадмын медалийн салхийг хагалсан теннисчид маань өнөөдөр ганцаарчилсан төрөлд өрсөлдөх юм. Монголын хөвгүүдийн багийн бүрэлдэхүүнд З.Халиунсайхан, Г.Жавхлан, Д.Төрмөнх, Б.Тэмүүлэн нар багтаж байгаа бол охидын багт З.Түмэнжаргал, Г.Хүслэн, Д.Маргад, А.Бүжинлхам нар байна.


 

 


Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188