• Өнөөдөр 2026-09-23

Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ

      Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэй Маллоё болон АНУ-ын Батлан хамгаалах аюул заналыг бууруулах агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

      Уулзалтаар хими, биологи, цацраг, цөмийн аюул, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон аж. Мөн хими, биологи, цацраг, цөмийн аюулыг илрүүлэх, тодорхойлох, эрсдэлийг бууруулахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслээр хангах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцжээ.

Түүнчлэн хамтарсан сургалт зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх замаар Онцгой байдлын байгууллагын бодит хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон, хими, биологи, цацраг, цөмийн ослын үед ажиллах алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг талууд онцолсон байна.


Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188