• Өнөөдөр 2026-09-23

ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ

Хонь: Толгойгоо гашилган өөрөө зүтгэх нь тим ч сайн арга биш. Харин ч эсрэгээрээ багаар ажиллах цаг үе. Өөрийгөө онцгой зүйлээр удирд. Өнөөдөр бүхий л зүйлс хязгаарлагдмал санагдаж болно. Та өөрийнхөө өдөр тутмын хэв маягийг өөрчлөхийг хүсэх боловч хүлээсэн үүрэг хариуцлагаасаа болж юу ч хийж чадахгүй. Иймд өөрийнхөө дургүй ажлаа хийхгүй байх арга бодож ол.    

Үхэр: Анхны сэтгэгдэлд анхаарал болгоомжтой бай. Ганц бие хүмүүс хосоо хайж байж магадгүй. Эхлээд өөрийгөө сайн бэлд. Энэ үед та өмнөх хайраасаа илүү таарч тохирох хүн олохгүй байж магад. Өөрийнхөө хүсэж буй зүйлийг яв цав тодорхойлж, бодсон төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, боломжийг алдалгүй ашигла.  

Ихэр: Төлөвлөсөн орлогоо олж чадвал эргээд хурдан ашиг олохуйц зүйлд мөнгөө оруул. Бодит боломжоо тодорхойлох хэрэгтэй болно. Шинэ төсөл хэрэгжүүлэхийн тулд тодорхой гүйцэтгэл чухал хэрэгтэй. шинэ холбоо харилцаа тогтоовол бизнест тань тусалж чадах хүчирхэг найз нөхөдтэй болно. Эерэг холбоог зузаатгахыг хичээ. Энэ нь таны урмыг хугалахгүй бололтой.

Мэлхий: Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Оюун санаагаа төвлөрүүл. Дэмий зүйлд мөнгө үрэхээ тэвчвэл та хэвийн нөхцөл байдлаа эргүүлэн олж авах болно. Тухайн нөхцөл байдлыг хүлээн авах чадвар , цаг үеэс хамааран боловсруулах тактик зэрэг нь саад бэрхшээлийг даван туулахад тусална. Ямарваа шийдвэр гаргахаасаа өмнө байж болох бүхий л боломжуудыг шалгаж үз.

Арслан: Сэтгэл санаа хийж гүйцэтгэх ёстой ажлаас болж дарамттай байна. гэсэн ч ажлаа битгий хойшлуул. Ажлаа дуусгахын тулд тулгарсан бэрхшээлүүдийг шийдвэрлэх хэрэгтэй болно. Өнөөдөр сайн үр дүн харуулахын тулд ажлаа жигд явуул. Уран бүтээлч хүмүүс бусадтай амархан тохиролцож чадна. Гэхдээ хамт олонтойгоо зарим зүйл дээр ширүүн маргана. Ийм нөхцөл байдал бүхий л харилцаанд тохиолдох учир аль болох зөвшилцөлд хүрэхийг хичээж, бусдыг сайн сонс.

Охин: Сайн судалж танилцалгүйгээр гэрээ хэлэлцээр байгуулах болон худалдан авах шийдвэрийг бүү гарга. Энэ өдөр биеэ дайчлахгүй, боломжоо ашиглахгүй байх нь таны үнэ цэнийг үгүй хийнэ. Хүмүүстэй харьцахдаа хэт бардамнах юм бол хамт олон, танил нөхдийн харьцаанд ан цав гарах болно. Сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс зөвлөж байна.  

Жинлүүр: Өнөөдөр бодол санаагаа тайван байлгаж, амьдралын сайн сайхан зүйлийн талаар бод. Эрч хүчтэй байсан ч нөөц бололцоогоо хамаагүй зарцуулахаа тэвчих хэрэгтэй. өөрийн байр суурийг сайтар бодож үзэхэд гэмгүй. Бодлогогүй хөдөлнө гэдэг тийм ч сайхан сонголт биш. Сэтгэлийн шархыг түргэн эдгээх, амар тайван байдал авчрахтай холбоотой асуудалд түлхүү анхаар. Чөлөөт цагаа эрүүл мэндэдээ зарцуул.   

Хилэнц: Бие махбодын эрч хүч нэмэгдэх боловч тогтворгүй зан ихэснэ. Тав тухгүй санагдах орчин таныг идэвхтэй байхад хүргэнэ. Од эрхсийн үл ойлгогдох нөлөөг багасгахын тулд илүү ухаалаг байх хэрэгтэй болно. Санаа бодлоо бүгдийг гүйцэлдүүлнэ. Таны шаргуу байдал итгэл үнэмшүүлэх чадвартай тань нийлж амжилтад хургэнэ. Зөвшөөрөхгүй гэж тооцож байсан ч энэ өдөр та саналаа тавьж л чадвал баяртай хариу сонсох болно.

Нум: Хөрөнгө санхүүгийн хомсдолтой байдлаас болж стресст орно. Таны санааг зовоож байсан асуудлууд удахгүй шийдэгдэх болно гэдэгт итгээрэй. Ирээдүйн сайн сайхандаа итгэ. Өөртөө итгэлтэй бай. Таны өөртөө итгэх итгэл илүү их зүйлийг төвөггүйхэн шийдвэрлэнэ. Санасан зүйл тань бүтэх болно. Ямар ч үед амьдралаа чадлынхаа хэрээр сайн авч явах нь таны хамгийн чухал зорилго байх ёстой.

Матар: Хамтран ажиллагсад таны санаачилгыг дэмжихгүй байгаа мэт санагдах ч энэ нь тэдний их ачааллаас үүдсэн бухимдал байж мэднэ. Иймд цаг үеийн хандлагуудыг өөроийн цэвэр мэдрэмжээр ялгаж салгах шаардлага гарна. Од эрхсийн сайн нөлөөг энэ өдөр давуу тал болгон ашигла. Мэргэжлийн сургалтад хамрагдах, өөрийгөө сорьсон салбарт ажиллах зэрэг нь таны ирээдүйд амжилт авчрах болно.

Хумх: Энэ өдөр үнэтэй, зарлага хэтэрсэн үйл ажиллагаа аюултай байж мэднэ. Таныг дарамттай үүрэг хариуцлага нөмрөн ирж байгаа бол өөртөө үүнийг цагт нь хийж дуусгана гэж амла. Сэтгэлийн түгшүүр ихтэй байгаа бол асуудлын учрыг нь олж, өөрийн саналаа зөвшөөрүүлэхэд анхаар. Бизнес эрхлэгч нар зээл авах шаардлага гарч магадгүй. Сайн төлөвлөгөө гарган эрсдлийг зөв тооцоол.

Загас: Хэрвээ танд ажлын дарамт их байвал сэтгэл хөдлөл өндөр байна. Нэг хэвийн уйтгартай байдлаас болж тайван бус төвлөрч чадахгүй байна. өөртөө итгэлтэй байхын тулд дотно харилцаагаа сайхан байлгахад анхаар. Өнөөдөр та яаж урам зоригоо бадраахаа мэдэрнэ. Ашигтай бизнесийн санал аз турших тул санхүүтэй холбоотой зүйлд нухацтай ханд. Гэнэт хүчтэй үйл хөдлөл хийх цаг биш.

 


ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188