MusicToday.it болон Opera24.it сайтуудын үүсгэн байгуулагч, Италийн Парламентын Танхимын Парламентын бүлэг хоорондын холбооны Дуурийн комиссын ерөнхийлөгч Томмасо Скаттолар Монгол Улсын дуурийн урлагийн шилдэг тенор, Мариинскийн театрын гоцлооч Даваасүрэнгийн Дагвадоржийн талаар хөрөг бичин нийтэлжээ. Тус хөргийн та бүхэнд хүргэе.
“Эцгийнхээ нэрийг тайзнаа дуудуулж, төрөлх Эрдэнэт хотынхоо ирээдүйг хөгжмөөр хөглөхийг мөрөөдөж ирсэн Даваасүрэнгийн Дагвадорж тайзан дээр гарахынхаа өмнө тэнгэр өөд ширтэнэ. Түүний энэ байдал нь үзэгчдэд зориулсан үйлдэл биш, удиртгал хөгжим эхлэхийн өмнөх дуучны төвлөрөх гэж хийдэг үйлдэл ч биш. Энэ мөч түүний аавтайгаа ярилцдаг алтан хором. Аав нь хүүгээ дээд тэнгэрээс тольдож, түүнтэй ярилцдаг тийм агшин. Тэрхэн мөчид дэлхийн аль ч театр түүний аялал эхэлсэн тэр л газар руу эргэн очих мэт болдог. Хэчнээн хол явлаа ч түүнтэй үргэлж хамт байх эх нутаг, ээжийн хайр шингэсэн үнсэлт, гэргийнхээ итгэл, хүүхдүүдийнхээ найдварыг Д.Дагвадорж зүрх сэтгэлдээ тээж явдаг. Хоолойны өнгө, цар хүрээ, нүргэлэн тэлэх симфони хөгжмийг даван сонсогдох гайхамшигт ур чадвараар нь түүний дуу хоолойг дүгнэх, ойлгож мэдрэх нь учир дутагдалтай. Үүнийг мэдрэхийн тулд хэн түүнтэй хамт тайзан дээр гардгийг ойлгох хэрэгтэй болов уу. Тэр хэзээ ч ганцаар дуулдаггүй.

Тэр элсэж орохыг хүсэж байсан урлагийн сургуульдаа орж чадсангүй. Шалгуулахаар очиход нь хүлээж аваагүйгээр барахгүй, дуулахыг нь ч сонссонгүй. Энэ явдал түүнд ухрах шалтаг болсонгүй. “Би ямар ч авьяасгүй, азгүй юм” гэж хүлээж авч болох байсан ч өөр өнцгөөс харж чадсанаар түүний амьдралын шинэ эргэлт эхэлсэн юм. “Эргээд харахад, хүсэж байсан сургуульдаа ороогүй нь бүтэлгүйтэл биш, харин намайг өөр зам руу хөтөлсөн боломж байсан” хэмээн ярина. Энэ түүхээ хуваалцахдаа тэр бардамнасангүй. Д.Дагвадорж өнгөрсөнд туулсан сорилт, бэрхшээл бүрээ элдэв чимэггүй, яг болсноор нь өгүүлж, одоо туулж буй бүхнээ ч зовлон гэж нэрлэдэггүй. Хүний амьдрал нэг шийдвэрээр тодорхойлогдох ёсгүйг тэр маш сайн ойлгожээ.
Д.Дагвадорж зургаан хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Айлын бага хэдий ч хүнд хүчир ажлаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш байлаа. Ууланд гарч мод хөрөөднө, ачаа бараа зөөнө, оёдлын үйлдвэрт ажиллана. Багаасаа эцэг эх, ах эгч нараасаа мөнгө нэхэлгүй, өөрийгөө ч явах хариуцлагыг хүний нэр төрийн бодит илэрхийлэл гэж итгэжээ. Дуурийн театрын чамин тансаг байдлаас хол мэт санагдаж болох ч хүүхэд насны энэ ухаарал нь түүнд мэргэжлээ ойлгоход нь өнөөдөр ч тусалсаар байна. Вердийн урт фразыг хэрхэн удаан барихыг сурахаасаа өмнө хүнд хүчрийг хэрхэн даван туулахыг сурсан байв. Ийм л учраас тэрээр урлагийг бодит амьдралаас хол зүйл мэтээр хэзээ ч ярьдаггүй.
Д.Дагвадорж өнгөрсөнд туулсан сорилт, бэрхшээл бүрээ элдэв чимэггүй, яг болсноор нь өгүүлж, одоо туулж буй бүхнээ ч зовлон гэж нэрлэдэггүй. Хүний амьдрал нэг шийдвэрээр тодорхойлогдох ёсгүйг тэр маш сайн ойлгожээ.
Сургуулиа төгссөнийхөө дараа Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт ажиллахаар зорьж байсан ч цалин нь амьдралд хүрэлцэхгүйг ойлгожээ. Санхүүгийн тогтвортой байдал, орлого, өдөр тутмын хэрэгцээгээ бодолцож байгаадаа тэр огтхон ч ичдэггүй байв. Түүний хувьд уран бүтээлч байна гэдэг өөрт нь тусалж ирсэн хүмүүсийнхээ нуруун дээр ачаа болж болно гэсэн үг биш байв. Түүний гэр бүл тэр үед ч, одоо ч хамгийн эрхэм нандин зүйл нь. Зөвхөн хайр халамжийг хүртээд л явах биш, насан туршдаа хариуцах үнэт зүйл нь юм.
Энэ ганцхан өгүүлбэрт түүний мөн чанар оршиж байна. Өөрийгөө хэрхэн ойлгодог нь зөвхөн хувь хүнээр хязгаарлагдахгүй, гэр бүлийн нандин холбоо, талархал, эцгээсээ өвлөсөн алдар нэрээр нь хэмжигддэг. Түүний амжилт бүр эцэг эх, ах эгч, багш нар болон ирээдүй нь тодорхойгүй хүүд итгэсэн бүх хүмүүсийнх юм. Д.Дагвадоржийн хүсэл тэмүүлэл эх орноосоо явж дэлхийд гарах биш, харин эх нутгаа хүндэлсэн хүндэтгэл, хайр бөгөөд эх нутгаа Монголын эзэнт гүрний хүлгийн туурай хүрээгүй газарт аваачих хүсэл байсан юм.

Д.Дагвадоржийн мэргэжлийн сургалт дөрвөн жил үргэлжилжээ. Үүний хоёр жил нь нийтийн буюу поп урсгалаар, хоёр жил нь дуурийн чиглэлээр дуулж, суралцжээ. Хөдөө орон нутагт амьдарч байхдаа тэр олон төрөл жанраар дуулдаг байсан бөгөөд аль төрөлд тохирохоо мэддэггүй байв. 2019 онд тэрбээр анхны олон улсын тэмцээнд өөрийгөө сорихоор оролцсон байна. Тэргүүн байрын шагнал хүртэж өөртөө урам өгч эхэлсэн цаг хугацаа эндээс тоологдож эхлэв. Энэ ялалт түүнд хоолой нь дуурьт тохирно гэдгийг батлаад зогсохгүй, суралцах маш их зүйл байгааг харуулжээ. Дуурь дуулж чаддаг гэдгээ ойлгосон ч илүү их суралцах, бусдыг сонсох, өөрийнхөө хязгаарыг дахин дахин эвдэж, өөртэйгөө нүүр тулах ёстойгоо ухаарч байв. Олон арван дуучдаас хамаагүй хожуу эхэлж байгаагаа ч мэддэг байлаа. Өөрийгөө “ахимаг насны өрсөлдөгч” хэмээн хошигнон нэрлэдэг ч инээмсэглэлийнх нь цаана асар их сахилга бат оршиж байдаг, тийм л хүн юм.
Алдсан мэт санагдсан цаг хугацаа нь түүнд эрч хүч өгчээ. Боломж гарах бүрд тэмцээнд оролцож, бусад дуучдыг ажиглаж, сонсож, суралцан, өөртэйгөө ажиллаж байсан юм. Зорьсон газартаа хүрэх гэж яарсангүй. Өдөр бүрийн бэлтгэлийг илүү утга учиртай болгож, алдсан цаг хугацаагаа нөхөх гэж хичээж байснаас нь харагдана.
2019 онд Владивосток дахь Мариинскийн театрт ажиллах боломж гарчээ. Түүний багш Дарима Линховойн түүнд Буриадад үлдэж, тэнд амьдрахыг зөвлөснөөр багшийнхаа үгнээс гарсангүй. Онцгой итгэл л мөрөөдлийнхөө цаг хугацааг багшдаа даатгах зоригийг өгнө. Мөрөөдөл бодит байвч биелэх үгүй нь мэдэгдэхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх, хүлээх асар хүнд. “Хувь тавилан гэж байдаг байх. Тэр үед цаг нь болоогүй, би өөрөө хараахан бэлэн болоогүй байсан учраас явж чадаагүй байх” хэмээн ярьж байв.
Хэдэн жилийн дараа Мариинскийн театр түүний өмнө өргөн үүдээ нээж, түүний амьдралын нэгэн хэсэг боллоо. Эл театр түүнд Италийн дуурийн томоохон дүрүүд болох Радамес, Манрико зэрэг дүрүүдийг даатгав. Өнөөдөр нэгэн цагт мөрөөдөж, хүлээж, хичээсэн түүний замналын тодоос тод гэрч нь болон Мариинскийн театрын “Приморскийн тайз”-ны хөтөлбөрт түүний алдар нэр дурайж байна.

Гэвч удаан хүлээсний эцэст хөл тавьсан Мариинскийн театртаа дуулах нь бүү хэл, “Дахиж дуулж чадах болов уу?” гэсэн асуулт гарч иржээ. Цар тахлын улмаас театр түр хаагдахад Д. Дагвадорж Монголдоо буцаж ирэв. Эх орондоо ирсний дараа COVID-19-ийн халдвар авч, маш хүнд өвджээ. Эмнэлгийн орон дээр ярьж чадахгүй, хөдөлж ч чадахгүй болсон тэр мөчид амьдрал нь дуусаж байгаа мэт санагдан уйлж байсан аж.
“Би юу бүтээж амжив? Гэр бүлдээ юу үлдээв? Надад ирээдүй байгаа болов уу?” хэмээн өөрөөсөө асууж байлаа. Дуучин хүний хувьд хоолойгоо алдах нь аймшигтай мэдрэмж. Д.Дагвадоржийн хувьд хоолой, хөдөлгөөн, итгэл найдвар гурваа нэгэн зэрэг алджээ.
Яг энэ үед цаг хугацааг ахиж хүлээх биш, сөрж, эмчилгээ хийлгэж, эмч нартай зөвлөлдөж, биеэ бага багаар хөдөлгөж, хоолойгоо эргүүлэн олж авав. Тэр нэг л өдөр баатарлагаар босож ирээгүй. Нүдэнд үл анзаарагдам жижиг жижиг үйлдэл, хичээл зүтгэл, тэвчээрийн үр дүнд аажмаар тэр бүхнээ олж авчээ. Түүний хичээл зүтгэлийн ард нэг л шийдвэр байсан нь “Амьдралдаа эзэн болох”.
2022 он гарсаар тэр дахин ганцаараа олон улсын тэмцээнүүдэд оролцохоор Итали, Москва, Болгар, Польш болон бусад улсуудаар аялж эхлэв. Түүний цүнхэнд нот, цусны даралт хэмжигч, хэрэглэх эм тариа нь байлаа. Энэ дүр зураг түүний албан ёсны гэрэл зургуудаас харах боломжгүй зүйлийг өгүүлж байв. Нэг талд сурах ёстой хөгжим, нөгөө талд өвчинтэйгөө тэмцэж байсан эм, тариа. Түүний дунд ирээдүйгээ сонгож, тэмүүлсээр явсан нэгэн хүү урагшилсаар байлаа.

“Туулж өнгөрүүлсэн бүхнийхээ дараа би нэг зүйлийг маш тодорхой ойлгосон. Амьдрал надад дахин нэг боломж өгвөл айдсаасаа болж тэр боломжийг алдах эрх надад байхгүй. Бие, сэтгэл минь намайг дааж, зүрх минь цохилсоор байгаа цагт би хэзээ ч бууж өгөхгүй.” Эдгээр үгс зүгээр нэг урам зориг авах үгс биш байсан юм. Өмнө нь хэр урт амьдрал хүлээж байгааг туулж байж л мэдэх ёстой байлаа. Ийм ч учраас Д.Дагвадорж дүрүүддээ зөвхөн харагдах байдлаар нь хандахаа больсон байх. Дон Хосе, Канио, Радамес, Манрико, Риккардо нар бол хайр, атаархал, үүрэг хариуцлага, хүсэл зориг, золиос, хагацалд автсан эрчүүд. Тэдний дотор амьдрах нь эр хүний хүч чадлыг зөвхөн тэмцэх, захирах чадвараар хэмжиж болохгүй гэдгийг түүнд ойлгуулжээ.
Заримдаа хайрлах, алдаагаа хүлээн зөвшөөрөх, золиос гаргах, эмзэг байдлаа бусдад харуулахын тулд хүнээс илүү их зориг шаардагддаг. Ялангуяа Канио түүнд энэ үнэнийг тодорхой батлан харуулсан. Дүрийн бардамнал, ширүүн авирын цаана Д.Дагвадорж айдас, зовлон, алдахаас айсан сэтгэлээс гажуудсан хайр байгааг олж харж чаджээ. “Эр хүний эмзэг байдал бол сул тал биш. Харин хүн байхын хамгийн үнэн чанаруудын нэг юм.” Энэ бол театрт хамаарах ойлголт мэт боловч эмнэлгийн орон дээр хөдөлж чадахгүй хэвтэж байсан, хожим нотоо эм тариатай зэрэгцүүлэн авч ганцаараа аялж эхэлсэн дуучны амьдралаас төрсөн ойлголт юм.
Щециний Их Теноруудын 25 дахь тэмцээнд Даваасүрэнгийн Дагвадорж “Recondita armonia” болон “Torna a Surriento” бүтээлүүдийг дуулжээ. Үзэгчид түүнд 984 сарнай өгч, тэмцээний ялагчаар тодруулсан байна. Монголын дуучны энэхүү ялалтыг Польшийн үндэсний телевиз мэдээлжээ. Тэрбээр мөн найрал хөгжмийн нэрэмжит шагналыг хүртсэн нь тусгай хүндэтгэл байлаа. Мэргэжлийн хөгжимчид, уран бүтээлчид түүний дан ганц хоолойг бус, амьсгал, сахилга бат, найдвартай байдал, тайзыг бусадтай хуваалцах, эзэгнэх чадварыг нь сонсож, биширсэн учир түүнд ийнхүү тусгай хүндэтгэл үзүүлсэн нь тэр байлаа. Д.Дагвадорж энэ хоёр шагналыг адил тэнцүү хүндэтгэн хүлээн авсан ч хөгжимчдийн түүнийг хүлээн зөвшөөрсөн нь гүн сэтгэгдэл үлдээсэн гэдэг. Энэ нь үзэгчдийн үнэлгээг үл тоосон гэсэн үг биш. Харин найрал хөгжмийн хүндлэл гэдэг дуурийн тоглолтын үеэр хамгийн бага харагддаг харилцан сонсох, мэдрэх, хамтын бэлтгэл, хамтын хариуцлага дээр бий болдог зүйл учраас тэр.

984 сарнай тайзнаас үзэгчдэд хүргэсэн дуу хоолой, авьяас чадварыг үнэлсэн үнэлгээ байсан бол хөгжимчдийн хүндлэл түүнд хүрэхийн тулд юу туулсныг нь үнэлсэн хэрэг байлаа. Италийн Неаполитан ардын “Torna a Surriento” дууг чадварлаг дуулсан нь олон мянган үзэгчдийн хайр хүндлэлийг хүртсэн нь хувь тавилан мэт. Учир нь энэ дууны утга хайртай хүнээ нутагтаа буцаж ирэхийг хүлээсэн гунигт хүслээс бүтсэн дуу. Д.Дагвадоржид эх нутаг бий. “Гэр” гэдэг үгийг сонсохын зуурт төрсөн нутаг болох Зүүнхараагаа нүдэндээ төсөөлдөг. Амжилт гаргах бүрдээ хамгийн түрүүнд нутагтаа, ээждээ очиж үнсүүлэн, амжилтаа хуваалцахыг хүснэ. Дараа нь Эрдэнэт рүү, эхнэр хүүхдүүддээ, бүтээсэн амьдрал нь хүлээж буй газар руу бодлоороо аялна.
Энд хамгийн сүүлд бичигдэж байгаа хэдий ч, түүний хувьд хамгийн эрхэм, яаран тэмүүлж очихыг хүсдэг хүн бол түүний аав. 17 жилийн өмнө хорвоог орхисон ч Дагвадоржийн амьдралаас, түүний сэтгэлээс хэзээ ч яваагүй юм. Олон улсын тайзан дээр аавынхаа нэрийг өөрийнхөө нэртэй хамт дуудуулах бүрд Дагвадорж үхэл ч тасалж үл чадах зүйлийг сэтгэлдээ тээж, зүрхэндээ мэдэрдэг. Аавынхаа нэрийг дэлхий даяар дуудуулах нь түүнд ямар ч шагналаас илүү үнэ цэнтэй. Үүгээрээ зөвхөн дурсамжаа нандигнаж, хадгалж байгаа биш. Аав, хүүгийн тэр үнэн холбоог өөрийнхөө хоолойгоор дамжуулж амьд хэвээр үлдээх хүүгийн оролдлого юм.
Эрдэнэт хот түүний дотор өөр боловч дотно байр суурь эзэлдэг. Анх Эрдэнэтэд ирэхдээ хөнжил, гудас, усны шилэн савнаас өөр юу ч үгүй байжээ. Эд бол наад захын хэрэглээний зүйлс. Гэвч эндээс л түүний амьдралын шийдвэрлэх үе эхэлсэн юм. Эрдэнэт хотод Д.Дагвадорж өөрийгөө нээж, өөрийгөө сорьж, өнөөдрийнхөө суурийг тавьсан. Тэр орой бүр уйгагүй бэлтгэл хийдэг байв. Эхнэр нь ажлаа тараад түүн рүү утасдан “Одоо гэртээ ир” гэж хэлнэ. Харин Д. Дагвадорж зөрүүдлэн бэлтгэл сургуулилтаа хийсээр байдаг. Өнөөдөр тэр зөрүүд зангаа инээмсэглэн дурсаж байна. Цаг хугацаа хүнд хэцүү үеийн дурсамжид зөөлөн дулаан өнгө аяс нэмдэгтэй адил. Эрдэнэт бол түүний амьдарч байсан хот төдий биш. Өөрт нь өгсөн бүхнийг буцааж өгөхийг хүсдэг газар болжээ.
2026 онд Д.Дагвадорж Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын арга хэмжээний ерөнхий продюсерээр ажиллаж, тус баярын арга хэмжээнд оролцох мэргэжлийн уран бүтээлчдийг сонгон шалгаруулах шүүгчээр уригдан ажиллажээ. Тэр зөвхөн сайн дуулаад зогсохгүй, бусад уран бүтээлчдийн дуу хоолойг олонд сонсгох хүндтэй үүргийг хүлээж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний хүсэл өөр чигт тэмүүлэх болов. “Би хэр хол явж чадах вэ?” биш, “Би яаж өөр хэн нэгэнд боломж олгох вэ?” Д.Дагвадорж Эрдэнэтэд шинэ театр, симфони оркестр байгуулж, залуу уран бүтээлчдэд суралцах, өөрсдийн чадварт итгэх, ирээдүйгээ төсөөлөх илүү өргөн орон зай бий болгохыг мөрөөддөг. Өөрийгөө нээх боломжийг түүнд өгсөн хот нь дараагийн залууст ч мөн адил боломж олгоосой гэж тэр хүсдэг. Тэр өөрийгөө Эрдэнэтэд өртэй гэж боддог. Энэ нь өнгөрсөн үеийг санан дурсах төдий биш, ирээдүйг бүтээх бодит төлөвлөгөө болжээ.

2026 оны 3 дугаар сард Монгол Улс түүнд “Мөнгөн мод” наадмынхаа “Шилдэг дуучин” шагналыг хүртээж, Мариинскийн театрын уран бүтээлч хэмээн үнэлжээ. Энэ наадам нь соёл, урлагийн оны шилдгийг шалгаруулдаг нэр хүндтэй наадам гэдгийг Монголын үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Олон улсын тайзнаа гарсан Д.Дагвадоржийн хувьд энэ шагнал эхэлсэн газар, гэр бүл, багш нар болон дэлхий нийт түүний нэрийг мэдэхээс өмнө түүнтэй хамт байсан хүмүүсийг ч хүлээн зөвшөөрч байгаа хэрэг байв. Гэрээсээ хол газар алга ташуулах, эх орондоо алдар нэрээ дуудуулах хоёрын хооронд асар том ялгаа бий. Олон улсын амжилт уран бүтээлчийн чансааг баталдаг. Харин эх орондоо хүлээн зөвшөөрөгдөх нь гүн гүнзгий утга учиртай.
Өдгөө нас биед хүрсэн дуучин нэгэн цагт дуучин болохыг мөрөөдөж байсан бяцхан хүүтэй дахин уулзсан юм. Монгол Улс түүнийг хүндэтгэн шагнасан нь түүний амжилтыг, туулсан замналыг үнэлсэн хэрэг биш. Хэл, соёл, уран бүтээлийн өөр өөр орчинд ч эх оронтойгоо холбогдсон тэр л холбоогоо хэзээ ч таслаагүйг нь хүлээн зөвшөөрсөн явдал байв. Хэрэв түрхэн зуур Мариинскийн театр, шагналууд, Радамес, Манрико, 984 сарнай, тэр ч байтугай Эрдэнэтэд театр байгуулах мөрөөдлийг нь бүгдийг нь баллуурдчихвал юу үлдэх бол. Зүүнхараагийн дуулах дуртай, өөрийн төсөөлсөн анхны хаалгаар орж чадаагүй тэр хүү л үлдэнэ.
Д.Дагвадорж тайзан дээр гарах бүрдээ тэр хүүг хажууд нь байгаагаар одоо ч мэдэрдэг гэж ярьдаг. Мэргэжил нь түүнийг өөрчилж, зовлон бэрхшээл түүнд цаг хугацааны үнэ цэнэ, амжилтын үнэ цэнийг мэдрүүлжээ. Амжилт түүний харах хүрээг тэлсэн байх. Гэвч тэр бяцхан хүүгийн дуулах хүслийг, дууг хайрласан хайрыг, мөрөөдөлдөө үнэнч байхыг, бусдад туслах гэсэн чин сэтгэлийн эрмэлзлийг хэзээ ч өөрчилж чадаагүй юм.
Ярилцлагын төгсгөлд түүний үг бүтээхийг хүсэж буй дүр эсвэл уригдан ажиллахад нээлттэй байгаа театр руу чиглэсэнгүй. Харин туйлын хүслээ хэлсэн юм. Тэр “Хүн бүр, тэр дундаа хүүхэд бүр мөрөөдөлдөө хүрч, эрүүл саруул, утга учиртай, аз жаргалтай амьдраасай. Дэлхий ертөнц энх тайван байгаасай” гэж байлаа. Эндээс түүний аяллын хамгийн үнэн хэмжүүр тодхон харагдана. Даваасүрэнгийн Дагвадоржийн дуу хоолой Монголд эхэлж, дэлхий даяар цуурайтаж байна. Тэр л дуу хоолой эх нутаг, элгэн садан, үндэс угсаанаасаа холдож, тусгаар амьдрах тухай биш, харин үндэс мөчрөөсөө зам бүтээж, тэр замаар бусад хүмүүс алхах боломжийг бий болгох тухай юм.
| Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү |
|
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |