• Өнөөдөр 2026-09-23

Э.Цэндбаатар ээлжит тулаанаа Тажикстаны боксчин Мухаммад Якубов хийнэ

     Монголын мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа Тажикстаны боксчин Мухаммад Якубов хийх гэж байна. МУГТ Эрдэнэбатын Цэндбаатар (15:0) VS Мухаммад Якубов (23:1) гэсэн амжилтыг одоогоор үзүүлсэн боксчид юм. Тэд мэргэжлийн боксын “WBC” холбооны super featherweight буюу 58.976 кг “130LB” жинд явагдана. Тулаан 2026 оны арваннэгдүгээр 13-ны өдөр АНУ-ын Техас мужид болно.

    Э.Цэндбаатар, Якубов нар 2026 оны дөрөвдүгээр сард тулалдахаар товлоод байсан ч тулаан түр хойшилсон юм. Ийнхүү хоёр боксчны хүлээлт үүсгэсэн тулаан дахин товлогдлоо. Мухаммад Якубовын хувьд жингийнхээ чансааны долоод эрэмблэгдэж буй бол манай боксчин Э.Цэндбаатар есдүгээр сарын шинэчлэгдсэн чансаанд “Топ-10”-д багтсан байгаа.


 

 


Э.Цэндбаатар ээлжит тулаанаа Тажикстаны боксчин Мухаммад Якубов хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188