• Өнөөдөр 2026-09-22

Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов

     “Айчи-Нагояа-2026” Азийн наадмын усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдрийн уралдаан үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд ОУХМ Б.Энххүслэн 58.41 секундын амжилтаар 19 дүгээр байр, спортын мастер Б.Оргилмаа 1:03.35 амжилтаар 33 дугаар байрт орлоо. Эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтэд ОУХМ Х.Цэлмэг 5:24.93, СМ Д.Төрмөнх 5:06.67 амжилтаар уралдлаа. Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд СМ Э.Анима 2:36.78, ОУХМ Э.Ариунтамир 2:20.58 амжилт үзүүллээ. Энэ төрөлд ОУХМ Э.Ариунтамир 2:20.58 секундын амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.


 

 


Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188