• Өнөөдөр 2026-09-23

“Хятадын кино долоо хоног” эхэллээ

     “Хятад Улсыг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд цуврал үйл ажиллагааг Улаанбаатар хотноо энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулдаж байна. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцааны олон нийтийн суурийг бэхжүүлэх, хоёр орны иргэд, олон нийт хоорондын харилцан ойлголцол, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. 

    Тус үйл ажиллагааг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байна.

   “Хятад Улсыг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүдийг энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд соёл, урлаг, мэдээлэл, кино, бусад чиглэлээр 12 үндсэн төрөл, нийт 23 үйл ажиллагаа болох юм. Соёлын өдрүүдийн хүрээнд  “Хятадын кино долоо хоног” энэ сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хот, орон нутагт үргэлжилнэ. Тус кино өдрүүдийг “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ БНХАУ-ын холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж байна.


 

 


“Хятадын кино долоо хоног” эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188