• Өнөөдөр 2026-09-22

ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ

Хонь: Нийгмийн хүрээнд болж буй адал явдлууд далдуур таны сэтгэл зүйд нөлөөлнө.  Урлаг, кино гэх мэт зүйлс таныг хөгжилтэй байж болох ч аажимдаа буруу ойлголт руу хөтөлдөг байж болохгүй. Мөн та амьдралыг өргөн хүрээнд харж сур. Сэтгэлгээ дутагдсанаас болж бодит байдлыг гуйвуулсан байдлаар харахаас зайлсхий.

Үхэр: Өнөөдөр гадаад үзэмжиндээ их анхаарна. Таны мөрөөдөл бодит санааг тань эзэмдэж байна. Танд өвөрмөц үзэл санаанууд урам зориг өгнө. Нэр алдарт хүрэх зорилготой төлөвлөгөөнийхөө үр дүнг нягталж судал. Өөр илүү өргөн боломж өгөх арга олж болох юм. Хамтын ажиллагаатай холбоотой тодорхой бус асуудлуудыг эцэслэн шийдэх уулзалтыг хийхэд тохиромжтой үе.

Ихэр: Өнөөдөр хэтэрхий олон саад бэрхшээлтэй хутгаллдах гэсний хэрэггүй. Сэтгэлийг тань хамгийн их зовоож байгаа асуудалтай л нүүр тулснаар чухал үйл хэрэгт  шийдэл олж, шинэчлэлт өөрчлөлт хийж чадна. Танд зоригтой санаа, уран сэтгэмж байх ч өөрийн санал бодол, төлөвлөгөөгөө бусдад танилцуулахдаа тодорхой бус байдлаа ил харуулах хэрэггүй. Өөртэйгөө холбоотой бүх хүмүүстэй харилцаагаа сайжруулахад хичээл зүтгэл гарга. Ингэснээр та амьдрал тань дээшилж байгааг мэдрэх болно.

Мэлхий: Энэ өдөр хэд хэдэн сорилтыг давах болно. Бусад хүмүүсийн тараасан цуу ярианд бүү итгэ. Мөн ямар нэгэн чухал нууцыг бусдад задлахаас зайлсхий. Үл ойлголцол бий болох тул болгоомжтой бай. Таны зөн билэг өндөр байна. Өөрийн үзэл бодлыг хамгаалж чадвал ажил дээрээ хүндлэл хүлээх болно. Хоромхон зуур л нөхцөл байдал таны давуу тал болон хувирч болох юм. Аливаа юмс хэрхэн өөрчлөгдөж хувьсаж байгаад та энгийн хандах хэрэгтэй байна.

Арслан: Од эрхэс эрсдэл гаргах хэрэггүйг зөвлөж байна. Та юу ч хийж байсан олон нийтийн харилцаа болон хувийн амьдралаа тэнцвэржүүлэхэд хэцүү байж мэдэх юм. Ер бусын санаа гайхалтай үр дүнг авчрах магадлал бага. Гэхдээ хүсэл мөрөөдлөө дагажирээдүйн аз жаргалынхаа үрийг тарь. Бие махбод харагдаж байгаагаасаа илүү муу байгаа тул зан ааш тавгүй байна. Эрүүл мэндээ шалгуулж, эмчилгээ хийлгэснээр байдал дээрдэнэ.

Охин: Өөрийн хийх ёстой үүрэг даалгавраа бүгдийг хийж гүйцэтгэ. Өөртөө зориулж цаг гаргахад хамгийн тохиромжтой үе. Цаашид ач холбогдолгүй асуудлыг холбогдох хүнд нь бүрэн даатгаж орхи. Өнөөдөр чухал яриа хэлэлцээр хийхэд тохиромжгүй. Нөлөө бүхий хүний ивээлд орвол цаашдын өсөлт дэвшилтэд ашигтай ч өөр хүнд их найдах нь эрсдэлтэйг тооц.

Жинлүүр: Олон асуудал тулгарах үед хэрэг болох найз нөхөд байгаад талархана. Гэхдээ хамтын албан ажиллагаа таагүй байх болно. Шинэ төлөвлөгөө зохиож өөрчлөлтийн тухай хэлэлц. Зөв санал санаачлага гаргаж авахад ихцаг зарцуулна. Бусадтай хэл амаа ололцох асуудал тулгарна. Та буруугүй байсан ч зөвийг хамгаалах эсэх нь таны сонголт байна. Шударга ёсыг сэргээж чадвал аз царгалаар бялхана.

Хилэнц: Хэрэгтэй мэдээлэл олж авах тул нэмэлт орлого олох эсвэл шинэ төрлийн үйл ажиллагаанд шилжих боломжтой байна. Хэн нэгэн танаас тусламж хүсэж магадгүй. Бусдын зовлон жаргалыг хуваалцахаас бүү цааргал. Гэхдээ хэт өгөөмөр зангаас болэ таны эрч хүч доройтож болохгүй.  

Нум: Найз нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаагаа зохицуулахын тулд боломжтой бүх зүйлийг хийхийг хичээ. Хэрвээ уучлалт гуйх шаардлагатай бол хойшлуулах хэрэггүй. Танд саад болж буй хүн байсан ч хариуцлагатай, шинийг санаачлагч нэгэн болохоо харуулна. Ажил их ч өвөрмөц хүсэл төрж болох юм.  Өөрийн мэдрэмжээ хайхрахгүйгээр бүү орхи. Өнөөдөр хийх ёстой ажлуудаа цэгцлэхээс гадна өөрийнхөө дуртай зүйлийг хийх цаг гарга. Хамгийн гол нь тэдгээрийн тэнцвэрийг олох явдал чухал юм.

Матар: Бүгдийг өнгөрснөөр дүгнэх хэрэгтэй юм шиг санагдана. Хэн нэгнийг буруутгахыг хүсэх бөгөөд хэт өвөрмөц байхыг хичээх хэрэггүй. Өөрөө бүгдийг хийхдээ сайн байсан ч зарим үед хөндлөнгөөс ажиглан, бусдаар хийлгүүлэх хэрэгтэй. Ажлын дарамтаа хөнгөлөхийн тулд найзуудтайгаа уулз. Бусдын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөр.

Хумх: Хамт олны зүгээс гаргаж буй саналуудыг анхааралтай сонсоход илүүдэхгүй байх. Ажлын үр дүн санаснаас өөр  байлаа ч тайван хүлээцтэй хандахыг сануулж байна. Чухал ажилд хөнгөн хуумгай хандахаас болгоомжил. Ажил хэрэгт сөргөөр нөлөөлөх зөрчилдөөн үүсэж мэдэх юм. Таагүй зүйл тохиолдож болзошгүй од эрхэсийн байрлалтай тул үг хэлээ цэгнэж, согтууруулах төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй. Сэтгэл санаа тогтворгүй үед чанга хатуу үгсээр бусдыг   дайрах магадлалтай.

Загас: Мөнгөнд үрэлгэн хандаж байж болох юм. Цалин хөлсний асуудлыг хэлэлцэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Өөрчлөлтөд хэр хурдан дасаж чадахаа бодолцох хэрэгтэй. Таны бусадтай харилцах харилцаа өнөөдөр тийм ч үр дүнтэй байхгүй бололтой. Хүмүүс танд зөвлөх боловч сонголт хийхдээ анхааралтай хандах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанл асуудал гарч ирэх бөгөөд өөрийгөө ойлгох боломжтой болно.  


ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188