Эрүүл мэндийн яамнаас томуу болон амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч (АЗЦХҮ) вирусийн тандалт, лабораторийн оношилгоог үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор ХӨСҮТ болон таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн лабораторийг шаардлагатай урвалж, оношлуур, дагалдах хэрэгслээр хангажээ.
Энэ хүрээнд ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн алба болон Вирус судлалын лабораториос есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Ховд, Өвөрхангай, Орхон, Өмнөговь, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээний арга, аргачлалын дадлага сургалтыг зохион байгуулжээ. Сургалтаар улирлын томуугийн А, В хэв шинж болон SARS-CoV-2 вирусийг илрүүлэх бх-ПГУ-ын шинжилгээнд ашиглах урвалж, оношлуурын зөв хэрэглээ, лабораторийн шинжилгээний чанарын хяналтын аргачлалын талаар онол, практик хосолсон сургалт явуулж, оролцогчдод практик дадлага эзэмшүүлсэн байна.
.jpg)
Мөн дээрх шинжилгээг орон нутагт хийхэд шаардлагатай урвалж, оношлуур болон дагалдах хэрэгслийг таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн лабораторид хүлээлгэн өгчээ. Энэхүү арга хэмжээ нь томуу болон АЗЦХҮ-ийг орон нутагт лабораторид суурилан цаг алдалгүй оношлох, тандалтын тогтолцоог бэхжүүлэх, халдварын тархалт болон үүсгэгчийн хэв шинжийн өөрчлөлтийг эрт илрүүлэхэд чиглэж байна. Лабораторийн оношилгооны чадавхыг орон нутагт нэмэгдүүлснээр сорьц тээвэрлэх хугацаа, шинжилгээний хүлээгдэл буурч, өвчлөлийн нөхцөл байдалд үндэслэн хариу арга хэмжээг шуурхай төлөвлөж, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Цаашид дээрх төвүүдийн бх-ПГУ-ын шинжилгээг бие даан гүйцэтгэх чадавхыг бэхжүүлснээр томуу болон амьсгалын замын цочмог халдварын тандалтын мэдээллийн бодит байдал, шуурхай байдлыг сайжруулж, хүн амын дундах халдварын тархалтыг хянах, дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах юм.
| Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |