Ардын жүжигчин Э.Амартүвшин “Opera Star Awards”-аас “Best Baritone” шагнал хүртсэн билээ. Түүний энэ түүхэн амжилтад баяр хүргэж "Ерөнхий сайдын нэрэмжит" шагналыг олгосон. Тэрбээр эх орондоо ирж шагналаа хүртэхийн зэрэгцээ Ж.Вердийн “Травиата" дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй амжилттай тоглож, Ардын жүжигчин цолны найраа нижгэр тэмдэглэлээ. Үүнтэй холбоотойгоор бид түүний талаар бичсэн нийтлэлээ уншигч танд сэргээн хүргэж байна.
“Эмээ -Яасан, миний хүү
-Эмээ би дэлхийн дуучин болно
-Сайн хүү шүү, миний бондгор хүү чадна аа...” гээд духан дээр нь үнсэхэд онигор бор нүд нь гэрэлтэж, хормын дотор л мөрөөдөлдөө автаж, түүгээрээ жигүүрлэн явахыг нь яана. Э.Амартүвшин хүүгийн дотор хэзээнээс ч юм алдартай дуучин болох, дэлхийгээр аялан дуулах хүсэл мөрөөдөл шувуу адил нисэн ирж суучихаад ийн ганганан жиргэх болжээ. Бүр өөрийгөө тайзан дээр дуулж байгаагаар зүүдэлнэ гээч. Гэхдээ тэнд нам гүм байх агаад хөшиг нээгдэж, төгөлдөр хуурын намуухан ая эгшиглэхэд,
“Эрдэнээр, эрдэнээр уйлаад ч
Эргээд олдохгүй ээж минь
Алтаар, алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав минь...” гэж дуулна.
Ийм гэгээн зүүдний тэртээгээс сэрэхэд хэдийнэ үүрийн хөх гэгээ туяарчихсан хонины ээлж нар мандахтай зэрэгцэн намайг угтана. Тэр хээр талдаа хонио хариулан дуулж явах ийм өдөртөө хачин дуртай бөгөөд хүнээс алс л байвал хүссэнээрээ дуулахаас өөр жаргал үгүй мэт бодогдож уухайн тас хониндоо явна. Онгорхой нүх, савны хажуугаар бол зүгээр өнгөрөмгүй санагдаж, тонгойгоод дуулахад цуурайтаад, бүдүүн хадуун дуу хоолой минь чангаар ойж сонсогдохоор урам орж, дуулах хүсэл сэтгэл цаанаас оргилон ундарч, юу юугүй л оргилон дэврэх мэт. Бага нас минь ингэж л өвөөгийн уядаг хурдан морины гийнгоотой, түрүү морины цоллоотой, хээр талд ганцаар хэдэн бор хонио хариулангаа дуулсаар л өнгөрсөн дөө.

“Асарлан басарлан харагдана
Алтайн цэнхэр нутаг уу даа
Айлын хөөрхөн жинжиймаа
Тэр л нутагт суудаг даа...” гэж дуунд их дуртай, яагаад ч юм “Айлын хөөрхөн жинжиймаа” гээд л нэг мэдэхэд аялсан байдаг сан. Наран мандах нутгийнхаа элгэн дээр би ингэж л эрхэлж, тааваар дуулж, ёстой чиг хөрвөөсөөр л балчир насаа үдсэн дээ. Ерөөс хөдөөгийн анирхан ахуй, хөндий тал миний анхны тайз байлаа. Ахлах ангид орлоо. Сургуулиа төгсөхийн өмнөх жил “Дуулахуй” тэмцээнд орж өөрийгөө сорьж үзэхээр шийдлээ. Дуу хөгжмийн багш минь ч дэмжиж, анхны уралдаандаа орлоо.
Тэгсэн харин надад мөрөөдөл минь болсон Соёл урлагийн их сургуульд орох урилга өгдөг юм байна. “Өвөө, аав, ээж, хүү чинь дуучнаар сурахаар боллоо” гээд баярт мэдээгээ дуулгахын сайхныг гүйцэх зүйл тэр үед лав байгаагүй. Ингээд л би 2004 оны хавар сургуулиа төгсөж, төрөлх сургуульдаа тайлан тоглолтоо хийгээд л хотын зүг хүлгийн жолоо залсан даа. 2004 оны есдүгээр сарын 1. Хүсэж мөрөөдөж, бодож тэмүүлж, хүрэх сэн гэж үргэлж хүсдэг сургуульдаа ирлээ. Нутаг нутгаас ирсэн годгор охид, хөвгүүд зогсож харагдана. Алаг нүдтэй туранхай залуу дуурийн дуулаачийн ангид орохоор иржээ. “Нэг анги юм байна” гээд нэрээ мэдэлцэн танилцсан нь өдгөө миний найз Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин М.Даваадорж. Монгол Улсын Гавьяат багш Ц.Ерөө гэж намдуу нуруутай, халимаг үстэй, нүдний шил зүүсэн багш дотно сайхнаар угтан авч, бид хичээлээ эхэлсэн нь тэр. Хүний хүсэл мөрөөдөл гэгч мөн ер бусын юм аа. Багаасаа мөрөөддөг байсан сургуульдаа ингээд ордог. Дуулна гэсэн л ойлголттой байхаас дуурь гэж чухам юу юм бол. Сонгодог урлагийн цоо шинэ ертөнцийн үүдээр ороод би гайхаж зогслоо...

“Сүхбаатар аймгаас ирсэн бондгор бор хүүтэй л анх танилцаж байлаа. Түүнээс хойш таван жил нэг сургуульд сурч үй зайгүй найзууд болсон. Манай Амараа ерөнхийдөө дуу цөөтэй мөртлөө найз нөхөд дундаа бол наргианч, алиа хошин зантай. Бид хааяа нийлж хүн “явуулна”. Мэргэжлийн хичээл ганцаарчлан ордог учраас нэгнийхээ дуулахыг төдийлөн сонсоогүй эхний хагас жил явлаа, бид. Харин хагас жилийн шалгалт дээр Амараагийнхаа дуулахыг сонсоод ямар сайхан баритон тослог өнгөтэй хоолойтой залуу вэ” гэж харж, тэр үеэс л бид дуу хоолойных нь чадал тэнхээг мэддэг болсон доо. Их хичээмтгий оюутан байсан. Ихэвчлэн ангид ганцаараа мэргэжлийн хичээлээ давтана. Юунд зорьж байгаа түүнийгээ л их сайн хийнэ, мэргэжилдээ хачин дурласан хүн дээ. Энэ зан чанар нь өнөөдөр ч түүнийг хөтлөн явна” гэж Соёл урлагийн их сургуульд таван жил хамт суралцаж төгссөн ангийн найз, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин М.Даваадорж бидэнд хуучилна. Цаг хугацаа яасан хурдан нисэн өнгөрнө вэ. Нэг мэдэхэд 2009 он. Сургуулиа төгслөө. Дуурь бүжгийн эрдмийн театр гэх том айлд дуучнаар орлоо. Энд би дуурийн гол дүрд дуулж, сонгодог урлагийн чансаа чадал сорьсон энэ төрөлд дуу хоолой, бие сэтгэлээрээ өсөн дэвшихийн тулд суралцаж, театртаа л өдрийг бардаг байлаа. Улсынхаа урдаа барьдаг ганцхан театрт орчихсон хүн чинь угаас хичээж дуулахаас, хариуцлагатай байхаас ч аргагүй. 2011 он. ОХУ-ын Санкт Петербург хотод болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас дэд байр хүртсэн минь миний анхны том тэмцээн. Бүр болоогүй энэ ондоо төрөөс миний хичээл зүтгэлийг үнэлж, Гавьяат цол олгосон юм. Дараа жил нь БНХАУ-ын Бээжин хотод болсон “The Placido Domingo’s Operalia” тэргүүн байр хүртлээ. Дуурь бүжгийн эрдмийн театрынхаа ажлын хажуугаар тэмцээн, уралдаанд овоо амжилттай байх тул урам зориг улам л тэлдэг юм билээ.

Дараа нь 2015 оны зургадугаар сард “Cardiff singer of the World” уралдаанд орлоо. Мөн Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль хүртсэн, ВВС телевизээс жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн хүсэлтээр тусгай шагнал гээд ар араасаа амжилт нэмэгдэж л байлаа. Театртаа би энэ хугацаанд дэлхийн болоод Монголын бүхий л сонгодог дүрд тоглож, ёстой чиг чөлөө завгүй, цаг хугацаатай уралдсаар 2016 онд театраасаа гарсан юм. Учир нь, надад Италийн алдарт “Сан Карло” театрт гэрээгээр дуулах урилга ирсэн. Шилбүүр бариад хонинд явдаг байсан балчир ахуй үеэс л зүрх сэтгэлд минь үүрээ засаад өндгөө дарсан дуучин болох хүсэл минь намайг энэ хүртэл хөтлөн иржээ. “Би зүүдэлж байна уу, сэрүүн байна уу...” Энэ үед би өөрөөсөө ийн асуусан юм. Тэгээд “Өвөө та харж байна уу, таны бор хүү чинь дэлхийн гоё театруудад дуулахаар боллоо шүү дээ...” гэж хаа нэгтээгээс намайг сонсож байгаа гэж итгэн өвөөтэйгээ дотроо ярьж билээ. Ингээд дуулах газар он оноор л хөвөрдөг юм байна. Тоглолтын хуваарьтай гадны тайзнаа дуулахаас өмнө Монголдоо “Энхбатын Амартүвшин” тоглолтоо хүргэлээ. 2017 оны долдугаар сард Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад дууллаа. 2018 оны гуравдугаар сард "Bravo" Хүндэт шагнал хүртлээ. Мөн тус оныхоо долдугаар сард Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод дууллаа. Аравдугаар сард нь "Массимо" театрт, 2019 оны хоёрдугаар сард Италийн Торино хотын “Театро Рэжио”-д гээд дуулсаар явав. Дуу намайг энэ хүртэл хөтлөн иржээ. Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин энэ хүртэл ингэж явж.
Түүний хувь зохиол ерөөс дуулах гэж, тэр дундаа дэлхийгээр “хэрэн хэсэх” гэж л зурагджээ. Сүүлийн зургаан жил түүнийг дэлхийн улс орнууд булаацалдах шахан театртаа урин дуулуулж байна. Зөвхөн түүнийг үзэх гэж үзэгчид хэдэн мянгаараа цуглаж байна. Хоногийн 24 цаг шахуу хуваарьтай ажиллах түүний сэтгэл санааны үзүүрт үргэлж торойх нь Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт суугаа аав, ээж хоёр нь. Тэд сумаасаа холгүйхэн буугаад дэлхийн дуучин хүүтэйгээ өдөр бүр утсаар амар мэндээ мэдэлцдэг гэсэн. Гэхдээ л хүү нь аав, ээжийгээ санаж, өнөө хоёр нь хүүгээ хүлээдэг биз ээ. Хамгийн сүүлийн түүний сонин сайхнаас дуулгахад, Ж.Вердийн “Аида”-гаар нээхэд Этопын хаан Амонасрогийн дүрд, Ж.Вердийн “Набукко” дуурийг тус театрт тоглоход гол, Вавилоны хаан Набуккогийн дүрд дуулсан байна. Урьд ч дуулж л байсан дууриуд мөртлөө дуулах бүрд нь сүрдэм. Ирэх оных нь тоглолтын төлөвлөгөө ч гараад эхэлжээ. Тухайлбал, Европт амьдардаг монголчууд Венийн дуурийн театрт ирэх оны дөрөвдүгээр сарын 20,23,26-нд Ж.Пуччинийн “Тоска”-д харин зургадугаар сарын 8,12,15-нд Ж,Вердийн Набукко-д тоглох юм байна.
| ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |