• Өнөөдөр 2026-09-23

Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ

         Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Түүнийг бид "Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх", "Уудам Монгол", "Сайхан Монгол бүсгүй", "Амьдралын гэгээ" тэргүүтэй олон сайхан дуугаар нь мэдэх билээ.

Тоглолт аравдугаар сарын 17-нд Аса аренад болох бөгөөд тасалбарыг https://ticket.mn/event/3245-ээр авах боломжтой байна.

     Тэрбээр тоглолтынхоо тухай "Эх орон, ээж, аав, хайр сэтгэл гээд хүний амьдралын бүх л гэрэл гэгээг дуулан та бүхэндээ хүргэж, одоо шалгалтаа өгөхөд бэлэн болжээ" хэмээсэн байна. Сүүлд түүний хувьд дуучин Э.Оюумаатай хамтран "Залуу нас хайр" дууг шинэчлэн дуулсан бөгөөд мөн шинэ уран бүтээлүүдээ үзэгчдэдээ хүргэсээр байгаа юм.


Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188