Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийг түшиглэн хэрэгжүүлж буй уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангийн анхны элсэлтээ авч, хичээлийн шинэ жилийн нээлтээ есдүгээр сарын 21-нд хийжээ.
.jpg)
Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн дарга, профессор Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон холбогдох байгууллагын төлөөлөл, эцэг эхчүүд оролцсон байна.
.jpg)
Тус сургуулийг байгуулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн “Засгийн газарт чиглэл хүргүүлэх тухай” 03 дугаар зарлиг, Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн “Монгол уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.1-д тусгасан “Уламжлалт анагаах ухааны сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах” арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байна.
.jpg)
Энэ хүрээнд Боловсролын яам болон АШУҮИС хамтран ажлын хэсэг байгуулж, сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, АШУҮИС, МАУОУС-ийн багтай хамтран боловсруулжээ. Мөн элсэлтийн журмыг АШУҮИС-ийн ректорын тушаалаар баталж, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас сурах бичиг, тавилга, сургалтын тоног төхөөрөмжөөр ханган, хичээл сургалтаа эхлүүлсэн байна.
.jpg)
Уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангид нийслэл болон Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь, Орхон, Говьсүмбэр аймгаас, мөн Япон, ХБНГУ-аас нийт 35 сурагч элсээд байгаа аж.
| АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |